| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03660/И |
| Дугаар | 181/ШШ2024/02782 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02782
| 2024 07 24 | 181/ШШ2024/02782 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301а тоот хаягт байрлах И ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруу гудамж, 73/1 байр, 44 тоот хаягт оршин суух, А.М
1,237,045.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А.М нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.00301861 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулапттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч А.М гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 7900086886 дугаартай зээлийн дансны дугаартай, 100,000.00 төгрөгийг покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201092780 дансанд, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 7703200683 дугаартай зээлийн дансны дугаартай, 215,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5028973472 банкны тоот дансанд,
2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 7703023446 дугаартай зээлийн дансны дугаартай, 85.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5028973472 банкны тоот дансанд, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 7702977741 дугаартай зээлийн дансны дугаартай, 75,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5028973472 банкны тоот дансанд, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 7702775700 дугаартай зээлийн дансны дугаартай, 295.000.төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5028973472 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 100,000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 56,498.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,438.44 төгрөг, нийт: 166,937.07 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 193,498.39 төгрөг, шимтгэл: 13,400.00 төгрөг, үндсэн хүү 109,323.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,864.79 төгрөг, нийт 338,087.12 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 76,496.95 төгрөг, шимтгэл 5,300 төгрөг, үндсэн хүү 43,219.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 8,643.95 төгрөг, нийт: 133,660.62 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 67,497.81 төгрөг, шимтгэл 4,700 төгрөг, үндсэн хүү 38,135.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 7,627.07 төгрөг, нийт 117,960.21 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 265,497.49 төгрөг, шимтгэл: 18,400.00 үндсэн хүү: 150,002.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,000.49 төгрөг, нийт 463,900.42 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500.00 төгрөг
Иймд хариуцагч А.М гээс нийт 1,237,045.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь А.М д холбогдуулан 1,237,045,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлж зээлээ хаасан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
3. Иймд нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И ХХК нь А.М д холбогдуулан 1,237,045,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,239.09 төгрөгийн тавин хувь болох 17,119.05 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ