Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02581

 

 

 

 

 

 

 

2024 06 26 181/ШШ2024/02581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, * тоот хаягт оршин байх Э ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, * тоот хаягт оршин байх Т ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,107,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.

 

/Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч А.С-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 6,170,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э ХХК нь гадаадын болон үндэсний иргэний агаарын тээврийн авиа компаниудын онгоцны тийз захиалгын үйлчилгээг 2008 оноос хойш тасралтгүй үзүүлж байгаа бөгөөд Т ХХК-тай харилцан тохиролцож, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нислэгийн тийз захиалах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээгээр Э ХХК нь Т ХХК-ийн захиалгын дагуу түүний хүссэн нислэгийн тийзийн захиалгыг хийж гүйцэтгэх, захиалагч нь захиалгатай холбоотой төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний дагуу Т ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Улаанбаатар-Станбул-Панама-Хавана-Станбул-Улаанбаатар чиглэлийн нийт 34,887,800 төгрөгийн үнэ бүхий, 4 ширхэг нислэгийн тийзийг захиалан авсан.

Тодруулбал:

 

 

нийт

33,826,000 ₮

867,800 ₮

 

34,887,800 ₮

 

Т ХХК нь захиалсан нислэгийн тийзийн төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд нийт төлөх ёстой 34,887,800 төгрөгөөс 2023 оны 5 дугаар сарын 16-нд 22,160,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 26-нд 1,200,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-нд 4,900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-нд 520,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

 

Т ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 6,107,800 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй бөгөөд Э ХХК-ийн зүгээс хариуцагч талын гүйцэтгэх захирал, холбогдох ажилтнуудтай тогтмол уулзалт хийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж байгаа боловч Т ХХК нь төлбөрөө сайн дураар төлөхөөс зайлсхийж байна.

 

Иймд Т ХХК-иас нислэгийн тийзийн үлдэгдэл өр төлбөр 6,107,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 112,675 төгрөг төлсөн баримт, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Ч.Б-д олгосон итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Нислэгийн тийз захиалах гэрээ-ний хуулбар, А.С-н иргэний үнэмлэхний хуулбар, төлбөрийн нэхэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Э ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хоорондох Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Нислэгийн тийз захиалах гэрээ-ний дагуу 34,887,800 төгрөгийн үнэтэй 4 ширхэг тийз захиалсан. Хариуцагч нь гэрээний төлбөрөөс 28,780,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 6,107,800 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хариуцагч Т ХХК-иас нислэгийн тийзний үлдэгдэл төлбөр 6,107,800 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Шүүх хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч А.С-д нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Э ХХК, Т ХХК нар 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нислэгийн тийз захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь захиалагчийн хүсэлтээр гадаадын болон үндэсний иргэний агаарын тээврийн авиа компаниудын онгоцны тийзийг хөнгөлөлттэй үнийн дүнгээр зуучлан борлуулах, захиалагч нь үйлчилгээг хүлээн авч, зохих төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх9-12/

 

4.2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т ХХК-ийн захиалгын дагуу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар-Станбул-Панама-Хавана-Станбул-Улаанбаатар чиглэлийн, 34,887,800 төгрөгийн 4 ширхэг нислэгийн нийз захиалсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүдээр тогтоогдож байна. /хх14-15/

 

4.3. Хариуцагч Т ХХК нь дээрх төлбөрөөс 28,780,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж, 6,107,800 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна. /хх18-19/

 

5. Нэхэмжлэгч Э ХХК нь агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Нислэгийн тийз захиалах гэрээ-ний дагуу тийз худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т ХХК-ийн захиалсан 34,887,800 төгрөгийн үнэтэй 4 ширхэг нислэгийн тийзийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нислэгийн тийзний төлбөрөөс 28,780,000 төгрөгийг төлж, 6,107,800 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

Хариуцагч Т ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас 6,107,800 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 6,107,800 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ