Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02388

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б хариуцагч О.д.п групп ХХК-аас татгалзаж, хариуцагч Геоканон төв ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага М хотхоны 109 дүгээр байрны 11 дүгээр давхрын 0000 тоот, 75.8 метр квадрат талбайтай, 3 өрөө, С загварын орон сууц гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Геоканон төв ХХК 134.000.000 төгрөгт дүйцүүлж өөрсдийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, Гео-40,41,42 төслөөс орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууц, метр квадратын зөрүү мөнгийг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г төв ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА