Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0096

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С., Д.,

Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар А.ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /цахим/, Д., гэрч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны А/292 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохой хэсэгт байрлах хаягт иргэн Л.д м.кв, иргэн Х.Ст м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатайгаар олгожээ.
  3. Иргэн Л. 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр эхнэр Х.Ст дээрх м.кв газрын эрхийг шилжүүлсэн ба Х.С 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын харилцааны албаны дарга Н.Б*******д хандан “... миний бие Баянзүрх дүүргийн нутагт байрлах хоёр усан тохой хэмээх газарт 1997 оноос хойш нөхөр Л.гийн хамт , м.кв /14700 м.кв/ газар эзэмших цэцэг ногоо тарьж улсад төлөх татвараа төлж ирсэн ..  нийслэлийн өмч, харилцааны газрын хяналтын хэлтсээс шийдвэрлэсний дагуу гачуурт тосгоны шар хоолойн шивэртийн … хуучин хэмжээгээр нь байршил өөрчилж авах болсон тул олгож өгч гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэх хүсэлтийг гаргасан байна.

3.1 Үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Л.д олгосон м.кв талбай бүхий газрын эрхийг иргэн Х.Сын нэр дээр шилжүүлж, Гацуурт Шар хоолойд ногооны газрын зориулалтаар нийт 14700 м.кв талбай бүхий газрын эрхийг 5 жилийн хугацаатай байршил өөрчилж, эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

3.2 Тус захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны дарга иргэн Х.Стай 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, гэрчилгээ олгосон байна.

  1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар 14688 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай сунгаж, энэхүү захирамжийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
  2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1504 дүгээр албан бичгээр Х.Ст хүргүүлсэн мэдэгдэлдээ “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-35.3.3 дахь заалтад заасан үүргээ зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна. ... холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус албанд ирүүлнэ үү. ...” гэжээ.
  3. Тус албан бичгийн дагуу Х.Саас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр болон мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тайлбар гаргасан байна.
  4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. 
  5. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.*******т хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус дугаар захирамжийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан байна.
  6. Уг албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “... Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмын дагуу хугацааг тоолоход 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ...захирамжийг нягтлан шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргана уу.” гэх хариуг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.*******, иргэн Х.С нарт хүргүүлжээ.
  7. Иймд нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 8513 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.
  8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Х.Ст Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт шар хоолой, Богины ам хаягт байрлах 14,688 м.кв газрыг “Ногооны газар”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №01110-2020/107788 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн 3- Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар гэрчилгээ олгосон байдаг.

дугаар захирамжаар Х.Ст олгосон дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг 2023 оны 08 сарын 23-ны өдөр шуудангаар хүлээж авсан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч “БЗД-ийн Засаг даргын ... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хянан нягтлан шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргана уу” гэсэн утга бүхий хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан болох БЗД-ийн Засаг даргад өөрт нь эрх олгосон, ойлгомжгүй хариу ирүүлсэн байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэн хуулийн этгээд болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдаж, эрх бүхий этгээдээс гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх баталгаажиж, эзэмших эрх нээгдэхээр байна. Харин маргаан бүхий газар дээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсоноор Х.Ст газар эзэмшиж эрх нээгдэж хуулийн хүрээнд газраа эзэмших боломж бий болсон гэж ойлгож болно. Иймд газар эзэмших нөхцөл бодитоор үүссэн хугацааг НЗД-ын захирамж гарсан өдрөөс бус газар эзэмших гэрээ байгуулагдан, гэрчилгээ олгогдсон өдрөөс тооцох нь зүйтэй юм. Гэтэл газраа эзэмшиж эхлээд 2 жил ч хүрээгүй, газрын төлбөрийн ямар нэгэн оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1504 дугаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын толбороо хугацаанд нь төлж барагдуулаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн мэдэгдлийг иргэн Х.Ст ирүүлсэн байдаг. Үүнээс харахад төрийн захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг үнэлэлгүй, хийсвэр, таамаглалд тулгуурлан, ирээдүйн нөхцөл байдлыг бодитоор бус өөрсдийнхөөрөө үнэлэх зэргээр иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгааг харж болно.

Гэсэн хэдий ч Х.Сын зүгээс мэдэгдлийн дагуу холбогдох газрын төлбөрийг бүрэн төлж байсан /2022.09.28-ны өдөр хүртэлх газрын төлбөр төлсөн/, газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан талаарх тайлбар, нотлох баримтын хамт тус газрын албанд хүргүүлсэн байдаг. Мөн Х.Сын зүгээс өнөөдрийг хүртэл уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу тасралтгүй эзэмшиж 35,0 сая төгрөгийн үнэ бүхий 495 м хашаа барьж, 16,0 сая төгрөгийн үнэ бүхий жимс ногооны 2400 ширхэг мод тарьж ургуулан, арчилж 3-4 жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулаад байгааг дурдах нь зүйтэй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...дүүргийн засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан, мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 15 дугаар Тогтоолоор “Зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан байна. БЗД-ын Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа газар дээр нь очиж үзээгүй, танилцаж судлаагүй, нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр, мөн газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраас 2 жил дараалан ашиглаагүй гэх үйл баримтыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Х.Сын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Сын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Х.Ст талийгаач нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хар усан тохой гэдэг газар 14,687 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон. 2010 онд газар эзэмших хугацаагаа сунгуулах өргөдлөө өгч байсан боловч Газар зохион байгуулалтын албаны буруутай үйл ажиллагаанаас болж тухайн өргөдлийг үрэгдүүлсэн. Газрыг давхардуулан олгосноос болж маргаан бүхий газрыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байдаг. Анх газрыг 5 жилийн хугацаатай олгож, 2020 онд хугацаа сунгуулах хүсэлт өгч, 15 жилийн хугацаагаар сунгасан. Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн газрыг эзэмшсэнээс хойш тасралтгүй зориулалтын дагуу ашиглаж холбогдох хөрөнгө оруулалтыг хийж ирсэн. Гэтэл тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үед ирүүлсэн мэдэгдэх ажиллагааны хүрээнд холбогдох баримтуудыг хоёр ч удаа өгсөн. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Х.Сыг зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү? гэжээ.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэгт өөр газар ашиглаж байсан. Газар зохион байгуулалтын албаны буруутай үйл ажиллагаанаас болж сунгуулах өргөдлийг нь гээсэн байсан. Газар ашиглах хугацааг сунгасан гэж ойлгож байтал 2 этгээдэд газрыг олгосон байсан. Эрүүл тэгш, үржил шимтэй үнэд хүрэх газрыг санаатай юм уу, санамсаргүйгээр өргөдлийг гээж үрэгдүүлэн өөр хүнд олгосон асуудал байдаг. Ингээд маргасны эцэст тухайн газартай нь дүйцүүлэн нэг газар олгоё гэсэн шийдвэр түүнтэй холбоотой баримтууд бий. Х.С гуайн талийгаач нөхөр н.н нэр дээр байсан 7 мянган м2 газрыг Х.С гуайн өөрийнх нь нэр дээр байсан мөн 7 мянган м2-ыг нийлүүлээд нийт 14 мянган м2 газрыг Шар хоолойн аманд олгосон. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн байцаагч Ч.*******, албаны дарга Д.******* нарын гарын үсэгтэй Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт бий. Уг актаас харахад ямар ч төлбөргүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулсан. Газрын тухай хуульд захирамж гарснаар шууд газрыг эзэмшдэггүй. Заавал гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсоноор газрыг ашигладаг. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захирамж гарсан хэдий ч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс газрыг эзэмших эрх нээгдэж байна гэж үзэж байгаа. Энэ өдрөөс эхлэн гэрчилгээнд заасан 15 жилийн хугацаа тооцогдоно. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас 2 жил дараалан ашиглаагүй, газрыг цуцлах үндэслэл бүрдсэн гэж мэдэгдэл ирсэн. 26-ны өдөр мэдэгдлийг хүлээн авч, 27-ны өдөр очиж уулзахад тайлбар мэдээллээ өг гэсэн. Үүний дагуу тайлбараа 28-ны өдөр өгсөн байдаг. 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох баримтууд болох газрыг ашигласан талаарх фото зургийг хавсарган тайлбар өгсөн. Үүнээс хойш газартай холбоотой ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байснаа гэнэт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар ашиглах эрхийг цуцалсан тухай мэдэгдэл ирсэн. Гэтэл маргаан бүхий захирамж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэдэг захирамж байсан. Газрын эрхийг цуцалснаас хойш 2 сар гаруй хоногийн дараа шуудангаар явуулсан байсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш 9 сарын дараа цуцалсан шийдвэр гарсан. Эдгээрээс дүгнэхэд Газар зохион байгуулалтын алба сонсох ажиллагаагаа хийхдээ Газрын тухай хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад сонсох ажиллагаа хийж эхэлсэн байдаг.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 жилийн дуусах хугацаа тоологдох байтал 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл өгсөн байдаг. 26-ны өдөр ч биш, 20-ны өдөр шууданд хийсэн гэсэн бүртгэл байдаг. Газар эзэмших эрх дуусахаас 4 сарын өмнө сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан. Цуцлах үндэслэл бүрдээгүй байхад мэдэгдэх хуудас ирсэн. Энэ ямар учиртайг ойлгохгүй байна. Эсхүл энэ газрыг цуцлах, авах сонирхол байна уу? гэдэг хардалт төрж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Нийслэлийн Засаг дарга буюу дээд шатны албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж дээрх захиргааны актыг гаргасан бөгөөд доод шатны Засаг дарга буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/452 дугаар захирамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байна. Тиймээс 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Газрын эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад газрыг цуцалсан нь буруу гэсэн агуулга бүхий албан бичгээр хариу ирүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхтэй байсан боловч хүчингүй болгоогүй. Харин уг алдаагаа засахыг доод шатны Засаг даргад үүрэг болгосон боловч биелүүлээгүй. Энэ нь газар эзэмшигч Х.Сын эрхийг ноцтойгоор зөрчиж байна. 2 жилийн хугацаанд газрыг ашиглаж байсан гэдэг баримт болох он сартай фото зургуудыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны байдлаарх фото зургуудыг өгсөн.

Энэ газар нь ногооны зориулалттай газар. Зориулалтын дагуу газрыг ашиглах ёстой. Ногооны зориулалттай газрыг заавал барилга байгууламж, байшин барих ёстой гэсэн ойлголт байхгүй. Үүний дагуу Х.С гуай 70 гаруй чавганы мод, алимын мод тарьсан. Хайлаас, шар хуайс тарьж жимсний мод ургуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Гүүглийн зурагт газар дээр мод тарьсан нь харагдахгүй. Хариуцагч талаас газрын зургуудыг гаргаж өгсөн хэдий ч тэдгээр зургуудад мод тарьсан уу? бут, сөөг тарьсан уу? гэдэг нь харагддаггүй. Учир нь сансрын зурагт тэдгээр нь харагдахгүй. Харин хашааны зураг харагдаж байсан. 2022 оны 09, 10 дугаар сарын агаар сансрын зургийг хариуцагч гаргаж өгөөгүй. 2023 оны 6 дугаар сарын зургийг өгсөн байсан. Бидний нотлох баримтаар гаргаж өгсөн фото зурагт хашаа барьсан, мод тарьсан зургууд авагдсан. Тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хэрхэн тодорхойлсон талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Үүнд нүдэнд харагдахуйц, үнэлж болохуйц ажил хийгдсэн байхыг шаардлагатай гэсэн. Бид энэ шаардлагыг хангасан. Тодруулбал: Булган аймгийн мод үржүүлгийн газраас модоо зөөвөрлөж ачуулсан. Энэ талаарх Засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан. Тэдгээр моднууд маргаан бүхий газар дээр тариалагдсан байгаа. Мод тарих, жимс хураах асуудал нь улирлын чанартай. Намар, хавар хийгддэг л ажил. 2022 оны 08 дугаар сард модныхоо гэрээг байгуулж 09 дүгээр сард ачуулж, 10 сард нь тариалж энэ 2 жилийн хугацаанд багтаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Тус газарт жимсний мод ургах эсэхийг судалсан хянан баталгааны тайлан хүртэл байдаг. Х.Сын ногооны зориулалтаар эзэмшиж буй талбайн газрын төлөв байдал, чанарын захиалга, хянан баталгааны ажлын тайлан гэж байдаг.

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчсөн энэ маргаан бүхий захиргааны акт нь хууль бус шийдвэр юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан энэ 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Х.С газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээр нь очиж үзсэн тэмдэглэл гэх баримт хэрэгт байхгүй. Х.Сын газрыг хүчингүй болгохдоо үндэслэлийг нотолж чадаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

14. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Х.С (ХЛ*******)-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А/256 дугаар аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар хамтран эзэмшигч хасуулан байршил өөрчлөн ногооны газрын зориулалтаар 14700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж эзэмшүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1 дэх заалт (Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно)-ын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1504 дүгээр албан бичгээр тухай иргэний эзэмшил газрын эрх хүчингүй болох үндэслэл бүрдсэн талаар болон 2022 оны 9 дүгээр сарын 25-ны дотор хариу талбар ирүүлэхийг мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт (хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах)-ын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Дээрх иргэн нь тус газраа эзэмшиж эхэлснээс буюу 2014 оноос хойш зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2014 оны 8 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-ын дагуу 2023 оны дугаар захирамжийн үндэслэл бүрдэж байна.

Мөн уг иргэн нь газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах заалт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5. “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасан бөгөөд төлбөрөө хугацаандаа төлөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.1 дэх заалт (Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна), Газрын тухай зуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалт (Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ)-ын дагуу 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах заалт (Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно), 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт (Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана)-ын дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шуухад хянан хэлэлцэгдэж байгаа Х.Сын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14,700 м.кв газрыг ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/256 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд улмаар 2020 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилээр сунгуулсан байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4 1.3-т “газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтална гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн,

40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,

40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх” заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь жилд 730,2200 төгрөг төлөхөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл буюу 2023.06.09-ны өдрийн байдлаар нийт 1,400,536 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 06 сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах хүртэл 6 жил, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамж гарах хүртэл 9 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон.

Сонсох ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч Х.Ст дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022.09.19-ны өдөр 15/1504 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд тус ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Х.Сын газар дээр нь очиж хээрийн судалгаа хийсэн бөгөөд 2 жил ашиглаагүй гэдэг судалгаа болон түүний фото зургийг хүчингүй болгосон хувийн хэргийг баримтын хамт шүүхэд өгсөн. Газрыг ашигласан эсэх нь фото зургаар нотлогдоно. Хүчингүй хувийн хэргийг бүрдүүлэхийн тулд тухайн газар дээр судалгаа хийж үүний дагуу сонсох ажиллагаагаа хийнэ. Холбогдох хариу тайлбар ирээгүй.” гэжээ.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14,687 м2 газрыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар ногооны зориулалттай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Улмаар хугацааг сунгуулж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг дурдсан байдаг. 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байдаг.  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн. 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Эдгээр хуулийн үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэгч газар эзэмших гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 4.5-д газрын төлбөрийг газрын шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх, 4.6-д төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар хоног тутамд алданги төлөх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн газар эзэмшигч хуульд заасан болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч жилд 730200 төгрөг төлөхөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1400536 төгрөгийг төлөөгүй байсан. Газар ашиглалтын тухайд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаартай захирамжаар хугацааг нь сунгах хүртэл 6 жил ашиглаагүй байсан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамж гарах хүртэл 9 жилийн турш газрыг мөн ашиглаагүй байсан нь тогтоогдсон.

Сонсох ажиллагааны тухайд Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1504 дугаартай албан бичгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг хүлээн авсан гэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан заалттай нийцсэн гэж үзэж байна. Захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мэдэгдсэн. Засаг дарга газрын нэгдмэл санд төрийн хяналт тавих эрх, үүрэгтэй. Энэ эрх үүргийнхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

18. Гэрч Б. шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлэгтээ: “2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай эгч над руу ярьсан. Газрын эрхийг хүчингүй болгоно гэсэн байна. Миний дүү очоод уулз. Би явж чадахгүй байна. Ямар учиртай бэ? Би ойлгохгүй байна гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзсан. Нэрийг нь санахгүй байна. Албан бичгийг тодруулахад танайх газраа ашиглаагүй учраас цуцлах үндэслэлтэй гэж хэлсэн. Би 2020 онд газрыг авсан хугацаа нь дуусах болоогүй гэж тайлбарлахад хугацаа нь дуусах болоогүй байна. Та хариу тайлбараа өгчих гэж хэлсэн. Хариу тайлбарыг үндэслээд бид шийдвэрлэнэ гэсэн. 27-ны өдөр би очиж уулзсан. 28-ны өдөр тайлбарыг нь хүргэж өгсөн. Хариу тайлбарыг Газар зохион байгуулалтын албаны даргын нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Дараа нь эгч рүү залгаж яг одоо хийж байгаа ажлынхаа зургийг явуулаарай гэсэн байсан. Эгч над руу дахин ярьсан. Дахин энэ хариу тайлбарыг аваачиж өгчих гэсний дагуу хүргэж өгсөн. Түүнийг нарийн бичгийн дарга, мэргэжилтэн хоёрын алинд нь өгснийг сайн санахгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгч байсан санагдаж байна.

...Салхинаас хамгаалах зорилгоор хайлаас гэдэг мод тарьсан. Алимын мод, чавганы мод тарьсан. Би эдгээр модыг хамт тарьсан. ...Өмнө болон дараагийн баримтыг өгөхөд надад ямар нэгэн хуудас өгөөгүй. Аваад бүртгэдэг байх гэж бодоод ямар нэгэн хуудас нэхэж аваагүй. Сүүлд нь ийм асуудал үүснэ гэж бодоогүй. Х.С эгч аваачиж өг гэхээр нь аваачаад л өгсөн.” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.“Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6.“бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4.“Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заажээ.

1.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/452 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээг байгуулж, 000124902 дугаар гэрчилгээ олгосон байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн иргэн Х.Сын газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

1.2. Хариуцагч маргаан бүхий захирамжаар иргэн Х.Сыг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х.С “Бүрэн хайрхан жимс” ХХК-тай байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаар албан бичгээр хүргүүлсэн тодорхойлолт, газарт хийж мод тариалж буй зураг зэргээр маргаан бүхий газарт тодорхой ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.

1.3. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын өмч, харилцааны газарт хандан “...цаашид газрын гэрчилгээний зориулалтыг өөрчлөн мод тарин хүсэлтэй байгаагаа энэхүү өргөдлөөрөө уламжилъя ...” гэж газрын зориулалтыг өөрчлүүлэх талаар хандсан боловч шийдвэрлээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар ногооны газар гэх зориулалтыг хэвээр үлдээн 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг сунгасан байна.

Нэхэмжлэгчээс гаргасан газрыг зориулалтыг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгчийг зориулалтын дагуу буюу ногооны зориулалтаар ашиглаагүй гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхгүй юм.

1.4. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг бөгөөд хариуцагч талаас газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн талаар агаар сансрын зургаар илэрхийлэх боловч тухайн газрын нөхцөл байдалтай танилцаагүй, шалган тогтоогоогүй байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “...газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч жилд 730200 төгрөг төлөхөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1400536 төгрөгийг төлөөгүй байсан. ...” гэх боловч энэ үндэслэлээр мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж тайлбар аваагүй, маргаан бүхий захирамжид дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаас үзвэл газрын төлбөрийн жилд төлөх хэмжээ зөрүүтэй, 2020 болон түүнээс өмнөх тооцоо нийлсэн дүн зөрүүтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж нотлох баримт гаргуулж байгаагүй байх ба маргаан бүхий актад тус үндэслэлд холбогдох хуулийн заалтыг хэрэглэж газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байна.

3. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4заасныг тус тус баримтлан Х.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн Х.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН