Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч А.*******-, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******-д холбогдох эрүүгийн 2017000156 дугаартай, 178/2017/0078/э/ индекстэй хэргийг 2017 оны 7 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Мон******* улсын иргэн, оны 6 сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* их сургуулийн Газарзүй, байгаль шинжлэлийн багшийн 3 дугар дамжааны оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт  түр оршин суух хаягтай, ******* аймгийн ******* сумын 3-р ******* багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******-  /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч А.*******- нь ******* аймгийн ******* сумын Баян******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 сарын 11-ний өдөр согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эргүйгээр - улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.*******- нь шүүхийн хэлэлцүүлэгт ******* аймгийн ******* сумын Баян******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 сарын 11-ний өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эргүйгээр - улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шийтгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

  • Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 3 дугаар хуудас/
  •  Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
  • 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 43 дугаар шүүгдэгч А.*******-Эрдэний цуснаас промилийн спирт илэрсэн, согтолтын дунд зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
  • 2017 оны 5 сарын 16-ны өдрийн 269 дүгээр М.ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
  •  2017 оны 6 сарын 22-ны өдрийн 19 дугаар шүүгдэгч А.*******- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Насанд хүрээгүй хохирогч М.ын болсон хэргийн талаар болон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-шүүгдэгч А.*******- нь урьд ял шийтгэгдэж байсан /хх-ийн 60 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Мөнгөнхүүгийн нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.*******- нь ******* аймгийн ******* сумын Баян******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 сарын 11-ний өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эргүйгээр - улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирч байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулах хүсэлт гаргасан ба 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.*******- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч болон түүний  өмгөөлөгчийн улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрсөн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуульд баривчлах ял байхгүй тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэстэй.

Шүүгдэгч А.*******- нь бусдад төлөх төлбөргүй болох нь насанд хүрээгүй хохирогч М.ын мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн “Samsung” маркийн 32 инчийн зурагт, “XINGX” маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 5-01 дугаар “Прокурорын тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******-ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл  учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. А.*******-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******-Эрдэнийг баривчлах ялаас чөлөөлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.*******-Эрдээ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч А.*******-Эрдэнийн эзэмшлийн Samsung” маркийн 32 инчийн зурагт, “XINGX” маркийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 5-01 дугаар “Прокурорын тогтоол”-ыг тогтоолыг хүчингүй болгосугай. 
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН