| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00410/И |
| Дугаар | 139/ШШ2024/00137 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2024/00137
| 2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 139/ШШ2024/00137 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 3-р баг, *******н зүүн жирэм 1-р гудамж 15А тоотод оршин суух, ******* овогт *******ийн /ЗМ/,
Дундговь аймгийн сум, 7-р баг, Бага тойруу 4-408-р байранд оршин суух, ******* овогт *******ийн ******* /ЗМ/ нар;
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1-р гудамж 15Б тоотод оршин суух, овогт гийн /ЗЮ/;
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийг хуваарилуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс талийгаач Ж.*******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах, гаргуулах, өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Ө.ийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Р.
Нэхэмжлэгч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяацэцэг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.
Хариуцагч С.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.
Гуравдагч этгээд Ө.
Гуравдагч этгээд болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р., Ц.******* нар нь өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийг хуваарилуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс талийгаач Ж.*******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний эцэг, миний хүү *******гийн ******* нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Р. миний бие талийгаачийн ганц төрсөн хүү нь билээ. Би эцэгтэйгээ ам бүл 2-уул Дундговь аймгийн ******* сумын 3-р багт амьдарч байсан бөгөөд өрхийн бүртгэл, багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Миний эцгийн нэр дээр өвлөгдөх дараах эд хөрөнгө байгаа. Үүнд: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалттай, Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, Ж.*******ийн өмчлөлийн газар, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85 м.кв талбайтай, Ж.*******ийн өмчлөлийн газар,
Хоёр:
Миний талийгаач эцэг Ж.******* нь хойд эх С.тай 2015 оны 03 сарын 31-нд гэрлэлтээ батлуулсан. Миний бие хойд эх С.ын хувьд дагавар хүү нь бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нь юм. Миний талийгаач эцэг сум орондоо нэр хүндтэй, хувийн бизнес эрхэлдэг, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй хүн байсныг нутгийн ард түмэн захаас аваад мэднэ. Эцэг минь амьд ахуйдаа ******* сумандаа хувийн орон сууцны зориулалтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж 2021 оны 6 дугаар сард ашиглалтад оруулж, үйл ажиллагаа эхлүүлэх гэж байхдаа нас барсан. Дээрх үл хөдлөх хөрөнгөөс Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0810000075 тоот гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эхнэр Ж.ыг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Мөн 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг өдөр дутамдаа унаж, эзэмшдэг байсан бөгөөд энэхүү автомашин нь эхнэр С.ын өмчлөлд байдаг байсан. Иймээс Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000075 тоот гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн /Ж.*******, С., Р./ хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дараах дундын эд хөрөнгө байгаа болно. Үүнд: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000075 тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалтай, С.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгсэл юм. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг С. нь 2021 оны 10-1-р сард бусдад 120.000.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг өөрөө авсан байдаг.
Гурав: Эцэг минь нас барснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хүү Р. миний бие болон эцэг Ц.******* миний бие хууль ёсны өвлөгч юм. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн нөхцөлд нас барсны дараагаар түүний ногдох хэсгийг тодорхойлохоор, 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн шаардлагаар хуваахаар тус тус зохицуулсан. Хуулийн дээрх заалтын хүрээнд талийгаач Ж.*******ийн төрсөн хүү Р., төрсөн эцэг Ц.******* бид нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд дээрх 2 хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс талийгаач Ж.*******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар Р. миний бие өвийг хүлээн авсан бөгөөд өвөө Ц.******* нь хуулийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өвлөгдөх эд хөрөнгийн хуваарилалтын талаар өвлөгчид маргаантай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Дараах өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгчдөд /Р., Ц.*******, С./ ногдох хэсгийг хуваарилуулах. Үүнд: Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 358.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15Б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай. 1000000 төгрөгийн үнэлгээтэй Ж.*******ийн өмчлөлийн газар, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85 м.кв талбайтай, 1000000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газар, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь С.. Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.аас Р.т ногдох хувийг гаргуулах, 120.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120.000.000 төгрөгийн 3/1 хувь болох 40.000.000 төгрөгийг гаргуулж Р.т олгуулах, тээврийн хэрэгслийг худалдсан үнэ 120000000 төгрөгийн талийгаач Ж.*******т ногдох хэсэг 40.000.000 төгрөгийн хууль ёсны өвлөгчөөр хүү Р., эцэг Ц.******* болохыг тогтоож, 26.666.666 төгрөгийг С.аас гаргуулж Р , Ц.******* нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С. миний бие нөхөр *******гийн *******тэй 2015 оноос гэр бүл болон хамтын амьдрал маань эхэлсэн ба бидний хувьд хэн хэнд маань өмнөх гэр бүлийн амьдрал байсан бөгөөд нөхрийн маань хүү Р.ыг 9-р анги, миний охин ийг 8-р ангид сурч байхад бид 2 хамт нийлж улмаар 2015 оны 3 сарын 31-нд гэрлэлтээ батлуулж байсан юм. Одоогоор хүү Р. нь оюутан болж Улаанбаатар хотод амьдарч байсан. Охин маань ч 2018 оноос оюутан болж Улаанбаатар хотод суралцах болсон. Нөхөр бид хоёр Дундговь аймгийн ******* сумандаа амьдарч амьдралаа дээш татах гэж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байсан ба нөхөр маань 2021 оны 5 сарын 21-нд таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиосон. Талийгаач бид 2 хамт амьдарч эхэлсэн үеэс ажиллаж хөдөлмөрлөж байгаад одоогийн амьдрал ахуй эд хөрөнгийг бий болгосон. Нөхрийг маань нас барснаас хойш хүү Р. нь элдэв янзын ааш зан гаргаж нөхрийн маань ах, дүү нартайгаа нийлж намайг элдвээр хэлж доромжлон, заналхийлж дарамталж аавынхаа эд хөрөнгийг авна гэж өнөөдрийг хүрч, тэр ч бүү хэл нөхрийн маань үхэлд намайг буруутгаж цагдаад хүртэл өгч шалгуулж байсан. Тэр болгоныг би тэвчин өдийг хүрч ирсэн. Улмаар дээрх шахалт, хавчлага, дарамтнаас зайлсхийж, Р.ын шаардлагаар миний бие өв нээгдэх хуулийн хугацаанаас өмнө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон талийгаачаас өвлөгдөх нийт 330.825.000 төгрөгийн эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд гарын үсэг зуруулан баримт үйлдэж хүлээлгэн өгсөн. Талийгаач болон бидний амьдарч байсан манай гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн ******* сумын 1-р баг Зүүн жирэмийн 1-15А, 15Б тоотод байрлах 376,85 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-0810000076, Ү-0810000075 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлийн дугаартай газрын хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө нь өвлөгч С. болон талийгаачийн бидний нэр дээр бүртгэлтэй байдаг билээ. Иймээс миний бие өөрийн одоо амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд харин гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хувийг хуульд заасан хувийг нь мөнгөн хэлбэрээр гаргаж өгөх асуудал дээр маргахгүй болно. Гэхдээ Р.ын нэхэмжлэлдээ бичсэн дараахь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал, талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа барилгын хэсэг болон доорх газрыг талийгчийн хуваарьт хөрөнгө гэж үзээд хууль ёсны 3 өвлөгч нарт тэнцүү хуваахаар шаарджээ. Гэтэл миний нэр дээрх хөрөнгийг барилгын нөгөө хэсгийг нь гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзээд улмаар гэр бүлийн гишүүнд оногдох хувь болон өвлөгдөхөд ногдох хөрөнгийн хамт шаардсан байна. Ийнхүү нэг газар байрлаж буй нэг барилгын хоёр өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгөд ийнхүү ялгамжтай байдал үүсгэж буй нь шударга бус юм. Учир нь, хэрэв талийгаачийн нэр дээрх хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа бол миний нэр дээрх бүртгэл ч адил хуваарьт хөрөнгө байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгний нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл хамаараад хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүнд миний охин Ө.ийг үл тоомсорлон орхигдуулж нэхэмжлэл гаргасан байгааг дурдахыг хүсч байна. Иймд миний бие талийгаач нөхрийнхөө хуваарьт болон гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу өвлөгч нар болон гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйлгүй гэдгийг дахин илэрхийлж байх тул зөвхөн нэхэмжлэгч нарын шаардсан үндэслэл, хэмжээгээр хөрөнгийг хуваах боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3.Хариуцагч С. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн С. миний бие нөхөр *******гийн *******тэй 2015 оноос гэр бүл болон хамтын амьдрал маань эхэлсэн ба бидний хувьд хэн хэнд маань өмнөх гэр бүлийн амьдрал байсан бөгөөд нөхөр маань хүү Р.ыг 9-р анги, миний охин Ө.ийг 8-р ангид сурч байхад бид 2 хамт нийлж улмаар 2015 оны 3 сарын 31-нд гэрлэлтээ батлуулж байсан юм. Одоогоор хүү Р. нь оюутан болж Улаанбаатар хотод амьдарч байсан. Охин маань ч 2018 оноос оюутан болж Улаанбаатар хотод суралцах болсон. Нөхөр бид хоёр Дундговь аймгийн ******* сумандаа амьдарч амьдралаа дээш татах гэж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байсан ба нөхөр маань 2021 оны 5 сарын 21-нд таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиосон. Талийгаач бид 2 хамт амьдарч эхэлсэн үеэс ажиллаж хөдөлмөрлөж байгаад одоогийн амьдрал ахуй эд хөрөнгийг бий болгосон. Нөхрийг маань нас барснаас хойш хүү Р. нь элдэв янзын ааш зан гаргаж нөхрийн маань ах, дүү нартайгаа нийлж намайг элдвээр хэлж доромжлон, заналхийлж дарамталж аавьтнхаа эд хөрөнгийг авна гэж өнөөдрийг хүрч, тэр ч бүү хэл нөхрийн маань үхэлд намайг буруутгаж цагдаа, прокурорт хүртэл өгч шалгуулж байсан. Тэр болгоныг би тэвчин өдийг хүрч ирсэн. Улмаар дээрх шахалт, хавчлага, дарамтнаас зайлсхийж, Р.ын шаардлагаар миний бие өв нээгдэх хуулийн хугацаанаас өмнө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон талийгаачаас өвлөгдөх эд хөрөнгүүдийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд гарын үсэг зуруулан баримт үйлдэж хүлээлгэн өгсөн.
Нэг. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын дараахь эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн.
| № | Эд хөрөнгө | Хэмжих нэгж | Нэг бүрийн үнэ /төгрөг/ | Нийт | |
| 1 | 60 инчийн зурагт /SANSUNG/ | 1 ширхэг | 3,500,000 | 3,500,000 | |
| 2 | Ханын ком тавилга /цагаан өнгөтэй/ | 1 ширхэг | 3,200,000 | 3,200,000 | |
| 3 | Цагаан өнгөтэй арьсан буйдан | 1 ширхэг | 3,000,000 | 3,000,000 | |
| 4 | Хөргөгч /hitachi бренд/ хаалгатай | 1 ширхэг | 3,200,000 | 3,200,000 | |
| 5 | Шарах шүүгээ /hansa бренд/ | 1 ширхэг | 1,200,000 | 1,200,000 | |
| 6 | Индукцийн плитка /Нansa бренд, 4 ширэмтэй/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 7 | Цахилгаан зуух /hansa/ | 1 ширхэг | 600,000 | 600,000 | |
| 8
| Тоос сорогч /samsung/ | 1 ширхэг | 400,000 | 400,000 | |
| 9 | Эрдэнэт хивс /5:4 харьцаатай, товруутай хүрэн хээтэй, цагаан өнгийн/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 10 | Автомат угаалгын машин /samsung 7кг даацтай/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 11 | Морин хуур /хийлгэж байсан/ | 1 ширхэг | 800,000 | 800,000 | |
| 12 | Унтлагын өрөөны ком тавилга /ханын тавилга, хувцасны шүүгээ, буйдан/ | ком | 17,000,000 | 17,000,000 | |
| 13 | Дунд өрөөний ком тавилга ханын шкаф, ор/ | ком | 3,500,000 | 3,500,000 | |
| 14 | Урд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/ - | ком | 3,400,000 | 3,400,000 | |
| 15 | Их гарын мөнгөн аяга /3 литрийнх/ | 1 ширхэг | 14,000,000 | 14,000,000 | |
| 16 | Их гарын мөнгөн аяга /1.5 литрийнх/ | 1 ширхэг | 9,000,000 | 9,000,000 | |
| 17 | Дунд гарын мөнгөн аяга /1 литрийнх/ | 1 ширхэг | 6,000,000 | 6,000,000 | |
| 18 | Мөнгөн аяга /Ёроолдоо луу хээтэй/ | 1 ширхэг | 3,000,000 | 3,000,000 | |
| 19 | 7-той мөнгөн аяга | 12 ширхэг | 350,000 | 4,200,000 | |
| 20 | 2-той мөнгөн аяга /шинээр нь аваад тус бүр дээр 1 цэн мөнгө нэмж хийлгэж байсан/ | 25 ширхэг | 210,000 | 7,500,000 | |
| 21 | 3-тай мөнгөн аяга | 8 ширхэг | 10,000 | 800,000 | |
| 22 | 20 тоннын контейнер | 1 ширхэг | 3,000000 | 3,000,000 | |
| 23 | Нийт 333 толгой мал | Адуу 42
| Азарга -1 Соёолон- 21 Шүдлэн -3 Даага -3 Унага -7 | Хурдны угшлын үнэлгээг оруулаагүй байгаа болно. | 50,400,000 |
|
| Хонь 91 | Хурга -20 Бусад -71 | - | 18,000,000 | |
|
| Ямаа 200 | Ишиг-80 Бусад насны ямаа- 120 | - | 40,000,000 | |
| 24 | Авто машин 8136 ДУА дугаартай ISUZU марк | 1 ширхэг | 10,000,000 | 10,000,000 | |
| 25 | 5000000 төгрөг өгсөн /экскtваторын худалдсан төлбөрийн үлдэгдэл/ | - | 5,000,000 | 5,000,000 | |
|
| Нийт |
|
| 227,500,000 | |
Нийт 227,500,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын эд хөрөнгийн эд зүйл, мал, мөнгийг өгсөн болно. Үүнээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү ногдох ёстой тул 4/1 хувь болох 56875000 төгрөгийг миний бие шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсэг болох 4/1 хувь болох 56,875,000 төгрөгийн хэсгийг хууль ёсны өвлөгч нар болох талийгаачийн төрсөн хүү, аав болон миний бие адил тэнцүү өвлөх эрхтэй тул 1/3 хувь 18958333 төгрөг нь надад оногдох ёстой байсан.
Хоёр: Талийгаачийн дараахь хуваарьт эд хөрөнгийг Р.т өгсөн.
| № | Эд хөрөнгө | Хэмжих нэгж | Нэг бүрийн үнэ | нийт |
| 1 | Алтан гинж /738 гр, сорьц 925, нэг цэн нь 245,000 төгрог/ | 1 ширхэг | 9,310,000 | 9,310,000 |
| 2 | Алтан бугуйвч /сорьц 918/, 22,5 граммтай/ | 1 ширхэг | 5,512,000 | 5,512,000 |
| 3 | Монетон гинж 38 гр /сорьц 14к | 1 ширхэг | 6,080,000 | 6,080,000 |
| 4 | Шүртэй алтан бөгж /19 граммтай/ | 1 ширхэг | 4,700,000 | 4.700,000 |
| 5 | Ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж /27 граммтай/ | 1 ширхэг | 4,320.000 | 4,320,000 |
| 6 | Цул алтан бөгж /17 граммтай/ | 1 ширхэг | 4.165.000 | 4.165.000 |
| 7 | Мана шигтгээтэй монетон бөгж 5,6 граммтай /сорьц 585/ | 1 ширхэг | 896,000 | 896.000 |
| 8 | Цул жижиг монетон бөгж 3,7 граммтай /сорьц 585/ | 1 ширхэг | 592,000 | 592,000 |
| 9 | Хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг /157 граммтай, 925-ын сорьцтой | 1 ширхэг | 750,000 | 750,000 |
| 10 | Шүрэн толгойтой их гарын хөөрөг /Оранж шаргал өнгөтэй, Од толгойтой, давсан одтой, Цэгэн болон сунасан алтан нуухтай/ | 1 ширхэг | 50,000,000 | 50,000,000 |
| 11 | Их гарын тариат мана хөөрөг хар өнгөтэй, /алтан нуухтай/ | 1 ширхэг | 6.000.000 | 6.000,000 |
| 12 | Их гарын Чүнчиг норов хөөрөг | 1 ширхэг | 3,000,000 | 3.000,000 |
| 13 | Хөөрөгний даалин /шар торгон зүү ороосон / | 1 ширхэг | 2800000 | 2800000 |
| 14 | Булган хүрэм | 1 ширхэг | 4000000 | 4000000 |
| 15 | Мөнгөн бүс | 1 ширхэг | 1200000 | 1200000 |
|
| Нийт |
|
| 103325000 |
Нийт 103,325,000 /нэг зуун гурван сая гурван зуун хорин таван мянган/ төгрөгийн үнэ бүхий өвлөгдөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно. Үүнээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар болох талийгаачийн төрсөн хүү, аав болон миний бие бид адил тэнцүү өвлөх эрхтэй тул 1/3 хувь болох 34,441,666 төгрөгийг өвлөгч миний бие шаардах эрхтэй.
Гурав. Гэр бүлийн хамтран өмчлөх амины орон сууцнаас гишүүдэд оногдох хэсгийг тодорхойлох тухайд талийгаач болон бидний амьдарч байсан манай гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн ******* сумын 1-р баг Зүүн жирэмийн 1-15А, 15Б тоотод байрлах 376,85 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-0810000075, Ү-0810000076 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий Ү-0810000161 дугаарт бүртгэлтэй газрын хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө нь өвлөгч С. болон талийгаач бидний нэр дээр бүртгэлтэй байдаг билээ. Тиймээс миний бие өөрийн одоо амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд харин гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргаж өгөх асуудал дээр маргахгүй болно. Иймд хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг болох 110,274.999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Р. сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.аас Р., Ц.******* бидэнд хариуцуулж, тавилга, эд хөрөнгө, мал, мөнгөн эдлэл, үнэт зүйл / хөрөг, алтан гинж, бөгж/ тээврийн хэрэгсэл 5.000.000 төгрөг, нийт 330825000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс С. нь өөрт ногдох хэсэг болох 110274999 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь
1.Нийт 330 толгой мал угаасаа байхгүй, талийгаач болон С. нар зээл энэ тэр авахын тулд анхнаасаа малыг худлаа тоолуулдаг байсан юм билээ. Идэшний ойр зуурын хэдхэн мал л байсан. Нийт 333 толгой малыг нийт 108.400.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж гэж ойлголоо. Тухайлбал хурга -20, бусад хонь-71 толгой, нийт 91 толгой малыг 18.000.000 төгрөгөөр үнэлгээг тооцож нэхсэн байх шиг. 18.000.000/91= 197.802 төгрөг / нэг хонийг, хургыг/ , ямааг нэг бүрийг 200.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн харагдаж байна. Энэ бол үнэхээр үндэслэлгүй үнэлгээ байна. Ийм мал байхгүй, багийн засаг даргын тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа.
2. 5.000.000 төгрөг нэхэмжилжээ. Энэ үндэслэлгүй. Аавыг минь нас барснаас хойш С. надад 5 сая төгрөг өгөөгүй болно.
3.Надаас байрны тавилга, цахилгаан бараа нэхэмжилжээ. Энэ нэхэмжлээд байгаа эд зүйлийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Би аавыгаа нас барснаас хойш эдгээр гэрийн тавилга, цахилгаан эд зүйлсийг зарж, худалдаж өдөр тутмын хэрэгцээ, сургалтын төлбөрийнхөө зарим хэсгийг хангаж байсан. Үүн дотор нэхэмжлээд байгаа морин хуурыг бол миний эцгийн дүү бэлэглэж байсан, С.д хамааралгүй хөрөнгө гэх мэт.
4. 8136 ДУА дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгсэл нь Р., Ц.******* нарын өмчлөлийн эд хөрөнгө бишээ. Холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн.
5.Эцгийн минь эдлэж, хэрэглэж байсан үнэт эдлэл, хөөрөг, булган хүрэм, мөнгөн бүс зэрэг эд зүйлийн үнийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарим нь огт байхгүй зүйлийг ч нэхэмжилсэн байна. Эдгээр эд зүйлийг ямар ч үндэслэлгүйгээр маш үнэтэй үнэлсэн байна. Миний эцгийн хуваарьт хөрөнгө. Ийм өндөр үнэлгээтэй үнэт эдлэл байхгүй. Тэр мөнгөн бүс нь бол талийгаач эцгийн хөрөнгө биш өвөөгийн бүс байсан. Үүнийг С.Өлзийжргал өөрөө мэдэж байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Ц.******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: С.аас Р., Ц.******* бидэнд хариуцуулж, тавилга, эд хөрөнгө, мал, мөнгөн эдлэл, үнэт зүйл /хөөрөг, алтан гинж, бөгж/ тээврийн хэрэгсэл, 5.000.000 төгрөг, нийт 330,825.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс С. нь өөрт ногдох хэсэг болох төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэж ойлгож байна. *******ийн ******* миний бие талийгаач Ж.*******ийн эцэг нь бөгөөд миний хүү миний гал голомтыг өвлөн авч амьдарч байсан. С. гэх энэ эмэгтэйтэй хожим гэр бүл болсон, энэ хоёрын дундаас үр хүүхэд төрөөгүй. Миний талийгаач хүү Ж.******* нь нутаг орондоо нэр хүнд сайтай, хөдөлмөрч, төрийн бус байгууллага байгуулж хувиараа хөдөлмөр эрхэлж, өөрийн гэсэн эд хөрөнгийг бүтээсэн хүн. Миний хувьд ч хүүгээ анх айл гэр болж өрх тусгаарлахад нь хөрөнгө тасдан өгч айл гэр болгож байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар миний бие талийгаач хүүгийнхээ хууль ёсны өвлөгч юм. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч С.аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг Р.т хүлээлгэж өгсөн гэх эд хөрөнгүүдийн хувьд бол би огт мэдэхгүй, надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Авто машин, 5 сая төгрөг, контейнер зэргийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Миний талийгаач хүүгийн өмчилж, эзэмшиж, хэрэглэж ирсэн үнэт эдлэл, мөнгөн эдлэл, хөөрөг зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний талийгаач хүү С.тай суухаасаа өмнө өмчилж, хэрэглэж байсан эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө. Үүнийг хүү нь дангаараа өвлөх ёстой гэж үзэж байна. Хэрэв үүн дээрээ тулвал С.тай миний хүү гэр бүл болсноос хойш алт, үнэт эдлэл олныг авч өгч байсан байх ёстой. Бид үүнийг бол гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцож нэхэмжлээгүй байгааг С.ыг уг нь ойлгох ёстой гэж бодож байна. Хүүгийн минь ясыг ингэтэл нь өндөлзүүлж, өөрийнх нь эдлэж хэрэглэж байсан эд зүйлийг төрсөн хүүтэй нь булаацалдаад байхгүй байсан бол уу гэж би С.ыг боддог юм. Миний талийгаач хүү болон нарын хамтран бүтээсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг л хуулийнх нь дагуу хуваагаад авчихаж болмоор санагдаад байхын. Энэ хүмүүст хангалттай хөрөнгө үлдээсэн. Эр хүний хийморь малгай бүсэндээ, эр хүний гоёл нь бол хөөрөг байдаг. Гэтэл хорвоо дээрх ганц хүүгээс нь үүнийг нь нэхээд байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас миний талийгаач хүүгийн хуваарьт хөрөнгө. Энэ нэхээд байгаа эд хөрөнгө дотор 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бүс нэхэмжилсэн байх юм. Энэ бүс бол талийгаач хүү минь миний мөнгөн бүсийг түр хэрэглэж зүүж байснаа буцааж өгсөн. Энэ бүс бол миний бүс байхад нэхсэн байгааг үнэхээр гайхаж байна, С. өөрөө энийг мэдэж байгаа. Би настай хүн болоод мөнгөн бүс энэ тэрээ тэр бүр хэрэглээд байдаггүй тул хүүдээ хэрэглүүлж байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Гуравдагч этгээд Ө. бие даасан шаардлагадаа: Тус шүүхэд иргэн Р.ын нэхэмжлэлтэй С.д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж буй бөгөөд уг хэрэгт миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасаныг шүүхээс хүлээн авч намайг оруулцуулсан билээ. Үүнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй С. нь миний төрсөн ээж бөгөөд намайг 14 настай байхад хойд аав талийгаач Ж.*******тэй 2015 онд гэр бүл болж, бид ам бүл дөрвүүлээ хамт амьдарч эхэлсэн. Хойд аав нас барсаны улмаас энэхүү гэр бүлийн эд хөрөнгийг хуваах асуудал үүссэн гэж ойлгож байгаа ба гэр бүлийн дундын дараах эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Үүнд:
| № | Эд хөрөнгө | Хэмжих нэгж | Нэг бүрийн үнэ /төгрөг/ | Нийт | |
| 1 | 60 инчийн зурагт /SANSUNG/ | 1 ширхэг | 3,500,000 | 3,500,000 | |
| 2 | Ханын ком тавилга /цагаан өнгөтэй/ | 1 | 3,200,000 | 3,200,000 | |
| 3 | Цагаан өнгөтэй арьсан буйдан | 1 ширхэг | 3,000,000 | 3,000,000 | |
| 4 | Хөргөгч /hitachi бренд/ хаалгатай | 1 ширхэг | 3,200,000 | 3,200,000 | |
| 5 | Шарах шүүгээ /hansa бренд/ | 1 ширхэг | 1,200,000 | 1,200,000 | |
| 6 | Индукцийн плитка /Нansa бренд, 4 ширэмтэй/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 7 | Цахилгаан зуух /hansa/ | 1 ширхэг | 600,000 | 600,000 | |
| 8
| Тоос сорогч /samsung/ | 1 ширхэг | 400,000 | 400,000 | |
| 9 | Эрдэнэт хивс /5:4 харьцаатай, товруутай хүрэн хээтэй, цагаан өнгийн/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 10 | Автомат угаалгын машин /samsung 7кг даацтай/ | 1 ширхэг | 1,400,000 | 1,400,000 | |
| 11 | Морин хуур /хийлгэж байсан/ | 1 ширхэг | 800,000 | 800,000 | |
| 12 | Унтлагын өрөөны ком тавилга /ханын тавилга, хувцасны шүүгээ, буйдан/ | ком | 17,000,000 | 17,000,000 | |
| 13 | Дунд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/ | ком | 3,500,000 | 3,500,000 | |
| 14 | Урд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/ - | ком | 3,400,000 | 3,400,000 | |
| 15 | Их гарын мөнгөн аяга /3 литрийнх/ | 1 ширхэг | 14,000,000 | 14,000,000 | |
| 16 | Их гарын мөнгөн аяга /1.5 литрийнх/ | 1 ширхэг | 9,000,000 | 9,000,000 | |
| 17 | Дунд гарын мөнгөн аяга /1 литрийнх/ | 1 ширхэг | 6,000,000 | 6,000,000 | |
| 18 | Мөнгөн аяга /ёроолдоо луу хээтэй/ | 1 ширхэг | 3,000,000 | 3,000,000 | |
| 19 | 7-той мөнгөн аяга | 12 ширхэг | 350,000 | 4,200,000 | |
| 20 | 2-той мөнгөн аяга /шинээр нь аваад тус бүр дээр 1 цэн мөнгө нэмж хийлгэж байсан/ | 25 ширхэг | 210,000 | 7,500,000 | |
| 21 | 3-тай мөнгөн аяга | 8 ширхэг | 10,000 | 800,000 | |
| 22 | 20 тоннын контейнер | 1 ширхэг | 3,000000 | 3,000,000 | |
| 23 | Нийт 333 толгой мал | Адуу 42
| Азарга -1 Соёолон- 21 Шүдлэн -3 Даага -3 Унага -7 | Хурдны угшлын үнэлгээг оруулаагүй байгаа болно. | 50,400,000 |
| Хонь 91 | Хурга -20 Бусад -71 | - | 18,000,000 | ||
| Ямаа 200 | Ишиг-80 Бусад насны ямаа- 120 | - | 40,000,000 | ||
|
| Нийт |
|
| 212,500,000 | |
Нийт 212,500,000 /хоёр зуун арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн үнэтэй гэр бүлийн дундын эд хөрөнгийн эд зүйл, малтай холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх заалт болон 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү ногдох ёстой тул 53,125,000 /тавин гурван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг нь надад оногдох ёстой гэж үзэж байна.
Хоёр. Гэр бүлийн хамтран өмчлөх амины орон сууцнаас гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох тухай.
Манай гэр бүлийн амьдарч байсан Дундговь аймгийн ******* сумын 1-р баг *******н зүүн жирэмийн 1-15А, 15Б тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-080000075, Ү-080000076 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доор байрлах 925 м талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлтийн дугаар бүхий газрын хамт улсын бүртгэлд үнэлгээг нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг гэсэн байх тул уг үнэ бүхий хөрөнгөөс нь гэр бүлийн гишүүн надад мөн 4/1 хувь буюу 50,000,000 төгрөг оногдох ёстой гэж үзэж байна. Тиймээс гэр бүлийн гишүүн надад гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох нийт 103,125,000 төгрөгийн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч Р. гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Ө.ээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь:
1. С.ын охин Ө. нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 8-р хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1-705 тоотод оршин суудаг. Энэ хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд би энэ хөрөнгийг хуваалгах талаар нэхэмжлэл гаргах бодолгүй байсан. Надаас хуучин тавилга нэхэмжилж, өвлөх эрхгүй байж, миний аавын өвлөгдөх хөрөнгөөс дагавар хүүхдийн хувьд хувааж авна гэж байгаа бол надад бас Ө.Баярчимэгээс болон, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно.
2. Ө.Баярчимэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар миний эцгийн хөрөнгийг өвлөх эрхгүй, хууль ёсны өвлөгч биш юм. Мөн манай өрхийн бүртгэл, ам тоонд хамт амьдарч байгаагүй. Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгч Р. Ц.******* нар нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч бид анхан шатны шүүхэд С.д хариуцуулан 2022.09.26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилж байна. Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 387.546.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, биднээс 129.182.000 төгрөгийг гаргуулж хариуцагч С.д олгох, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй Ж.*******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, үнэлгээнээс С.д ногдох хувийг олгох, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85м.кв талбайтай, 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, хөрөнгийн үнээс С.д ногдох хувийг олгох, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 97.861.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, С.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 32.620.333 төгрөгийг, талийгаач Ж.*******т ногдох хэсгийг Ц.*******, Р. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 21.746.888 төгрөгийг, С.аас нийт 54.367.221 төгрөгийг гаргуулж Р., Ц.******* нарт олгуулах,
1. 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн, 120.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг С., Р., талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, С.аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120.000.000 төгрөгөөс Р.т оногдох 40.000.000 төгрөгийг, талийгаач Ж.*******т ногдох хэсгийг Ц.*******, Р. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 26.666.666 төгрөгийг, С.аас нийт 66.666.666 төгрөгийг гаргуулж Р., Ц.******* нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байна.
Хоёр:
Бид нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:
Миний эцэг, талийгаач Ж.******* нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр нас барсан. Миний эцэг амьд байхдаа Дундговь аймгийн ******* суманд жоншны болон хувиараа бизнес эрхэлж, ашиг орлого их олдог байсан. Миний эцгийг нас барахад жоншин дээр ашиглаж, ажиллуулж байсан экскэватор, ковш зэрэг байсныг нас барснаас нь хойш 10 хоноогүй байхад С. нь нийт 76.500.000 төгрөгөөр бусдад худалдсан. Үүнээс 61.500.000 төгрөгийг С. нь 2021.05.30-наас 31-ний хооронд өөрийнхөө 5450056963 тоот дансаар экскэ, ковш зарсан үнэ гэх гүйлгээний утгаар хүлээж авсан. Энэ мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг нь С. талийгаачтай хамт байхдаа зээлсэн ломбардны мөнгөө төлсөн. Ингээд 41.500.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгө бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Иймээс дээрх 41.500.000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 20.750.000 төгрөгийг С.аас гаргуулах, /Энэхүү мөнгө С.ын 5450056963 тоот дансны хуулгын 2021.05.30-31-ний өдрийн орлого, баримтаар нотлогдож байгаа/
Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хажууд байсан эцэг минь худалдан авч, ашиглаж, эзэмшиж байсан 40 тоннын контейнерыг 2022 оны 12 дугаар сард С. нь бусдад надад мэдэгдэлгүйгээр худалдан борлуулж, мөнгийг өөрөө ашигласан байна. Энэ 40 тн контейнер нь 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй, энэхүү 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй 40 тоннын контейнерыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 10.000.000 төгрөгийг С.аас гаргуулах,
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар сарын 1 дүгээр орцны 705 тоот хаягт байршилтай 42.92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024527 дугаартай, 95.000.000 төгрөгийн үнэлгээтэй С.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож С. надад ногдох 31.600.000 төгрөгийг, талийгаач Ж.*******т оногдох хэсгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Ж. надад ногдох 15.800.000 төгрөгийг, С.аас нийт 47.400.000 төгрөгийг гаргуулах
Учир нь энэ үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг худалдаж авах үед миний эцэг болон С. нар нь хамтран амьдарч байсан бөгөөд орон сууцны зээлийг нь миний эцэг өөрөө мөнгө гаргаж төлсөн байдаг. Үүнээс хойш энэ байранд С.ын охин, ээж нар нь амьдардаг байсан. Иймээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 520 дугаар зүйл, 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар гаргуулж өгнө үү.
С. нь миний талийгаач эцэгтэй 2013 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд 2015 оны 03 сарын 31-нд гэр бүлээ батлуулсан. Ингээд хамтран амьдарч, гэр бүл болсон цагаас хойш миний эцэг ч авч өгсөн, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс авсан С.ын хэрэглэж, өмчилж байгаа алт, үнэт эдлэлүүд бий. Үүнд: хээтэй алтан ээмэг 8.5 гр -1 ширхэг, алтан бөгж -2 ширхэг, алтан гинж- 1 ширхэг, алтан кулон-1 ширхэг, монетон ээмэг -3 хос, монетон бөгж - 3 ширхэг, монетон бугуйвч - 1 ширхэг, үндсэн тагш- 1 ширхэг. Эдгээр үнэт эдлэлийг дараах байдлаар үнэлж байна.
| № | Үнэт эдлэл, хэрэгслийн нэр, шинж байдал, | Тоо ширхэг | Нэг бүрийн үнэ | Нийт үнэ |
| 1 | хээтэй алтан ээмэг 8.5 гр | 1 | 2.150.000 | 2.150.000 |
| 2 | Алтан бөгж | 2 | 1.000.000 | 2.000.000 |
| 3 | Алтан гинж | 1 | 2.500.000 | 2.500.000 |
| 4 | Алтан кулон | 1 | 2.000.000 | 2.000.000 |
| 5 | Монетон ээмэг | 3 хос | 2.000.000 | 2.000.000 |
| 6 | Монетон бөгж | 3 | 700.000 | 2.100.000 |
| 7 | Монетон бугуйвч | 1 | 2.500.000 | 2.500.000 |
| 8 | Үндсэн тагш | 1 | 800.000 | 800.000 |
|
|
|
|
| 16.050.000 |
Дээрх 8 нэр төрлийн 16.050.000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, С.аас 8.025.000 төгрөгийг гаргуулж С.т олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нийт 86.175.000 төгрөгөөр нэмэгдүүлэн С.аас нэхэмжилж байна гэжээ.
9. Хариуцагч С. нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаарлагад гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Р.ын нэхэмжлэлтэй С.д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж буй бөгөөд уг хэрэгт нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэнтэй холбогдуулан энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэг. Өөрчилсөн гэх шаардлагын тухайд.
Нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өвлөгч нарт оногдох хэсгийг гаргуулах тухай байсныг гэр бүлийн хөрөнгийг гаргуулах тухай гэж өөрчилсөн гэж ойлгогдож байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй байна. Миний хувьд шүүхэд анхнаасаа гаргасан тайлбар, байр суурь маань өөрчлөгдөөгүй бөгөөд дэмжиж байгаа. Тодруулбал, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг өвлөгч нарт хуульд заасан хувь, хэмжээгээр хуваахад огт татгалзахгүй бөгөөд ямар нэгэн маргаан байхгүй тул нэхэмжлэгч нар нь өвлөх эрхтэй эсэх дээр маргахгүй юм. Харин нэхэмжлэгч нарын хувьд асуудалд маргааны байр сууринаас хандаж, хуваах асуудлыг зөвхөн өөрсдийнхөөрөө шийднэ гэх бөгөөд уг шаардлага, тайлбар нь хуульд заасан байгаагаас илт зөрүүтэй буюу миний хуваарьт хөрөнгө, хувийн эд зүйлийг хүртэл авах болон гуравдагч этгээдээр оролцож байгаа охин Ө.ийг гэр бүлийн гишүүн биш мэтээр бүр мөсөн хасах зэргээр хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хүүхдүүдэд болон өвлөгч нарт хэн алинд нь оногдох хувийг нь гаргаж өгөх боловч ханьтайгаа хамт өөрийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгөө зарцуулж босгосон өөрийн амины орон сууц, амьжиргаагаа залгуудаг аж ахуйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 8 нэрийн дэлгүүр, дэн буудал зэрэг бий болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж өгөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэмэгдүүлсэн шаардлагадаа хувийн эд зүйлс болох ээмэг, бөгж, бугуйвч, гинж, аяга зэрэг болон гэр бүл болохоос өмнө байсан ээжийн маань амьдардаг орон сууцыг хүртэл хувааж авахаар нэхэмжилсэн байгааг ойлгохгүй байх бөгөөд миний бие зөвшөөрөх боломжгүй. Гэр бүлийн нэг гишүүн хуваарьт хөрөнгө, эмэгтэй хүний хэрэглэдэг хувийн эд зүйлсийг хуваах үндэслэл байхгүйгээс гадна энэхүү өвийн маргаанд миний хувийн эд зүйлс, хуваарьт хөрөнгөтэй холбогдох маргаан биш юм. Түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагад экскэватор, ковш, контейнерыг намайг зарсан гэж шүүхэд мэдүүлжээ. Ковш, контейнер манайд байсан нь үнэн боловч энэхүү хөрөнгийг миний бие дур мэдэж зараагүй. Талийгаач нас барахаасаа өмнө экскэватор, ковшийг зарна гэж ярьж байсан бөгөөд уг зарыг нь Р. өөрөө тавьсан юм. Зарынх дагуу н.Батболд гэх хүн талийгаачтай уулзаад экскэватор, ковшийг нь уурхай дээр үзэж, үнэ хөлсийг тохирсон байсан ба энэ үнэ тохирох, худалдах яриа хэлцэлд нь огт оролцоогүй бөгөөд би хожим мэдсэн. Учир нь талийгаачтай ярилцсан байснаас хойш 2-3 хоногийн дараа талийгаачийн зүрх нь гэнэт өвдөж нас барсан. Н.Батболд гэх хүн нь ажил явдлын дараа ирээд экскэватор, ковшийг нь авч явсан ба ингэхдээ төлбөрт нь миний данс руу 69,500,000 төгрөгийг шилжүүлсэн ба экскэватор, ковшийнх нь баримт бичиг нь Р.т хүлээлгэж өгсөн ба яг нэр шилжүүлэхдээ эксковаторын бичиг баримтын 5.000.000 төгрөгийг Р. буцааж авсан. Энэхүү төлбөрөөс гадна 10,000,000 төгрөгт нь тооцож улсын дугаартай, ISUZU ELF маркийн автомашиныг нь талийгаач үзээд авахаар тохиролцсон байсан. Уг автомашиныг Р. хүлээж авсан ба өөрийнхөө үеэл Ц.Бадралын нэр дээр шилжүүлж авсан. Мөн экскэватор, ковшийн баримт бичгийг Н.Батболдод шилжүүлж өгөхдөө надаас буцааж авсан 5,000,000 төгрөгийг нь Р. өөрийнхөө дансаар авсан. Надруу шилжүүлсэн төлбөрөөс миний бие 13,945,500 Завьяа тагш
ломбарднаас эд зүйлсийг, 23,360,000 төгрөгийг Начин Заан ломбарднаас эд зүйлсийг тус тус чөлөөлж авахад шилжүүлсэн ба 7,000,000 төгрөгийг нь Зайсанд байсан байрны үлдэгдэл төлбөрт Н.Наранбаяр гэх хүнд шилжүүлсэн, өвлийн идэш болох 2 үхрийн мөнгө 3,000,000 төгрөгийг бэлнээр Баттулгад өгсөн, мөн өвөл өвс тэжээлийг Баяраа, Ууганцэцэг нараас зээлээр авсан байсан төлбөрөөс 3,000,000 төгрөгийг нь тус тус өгсөн байдаг. Контейнерын тухайд талийгаачийн өртэй байсан Г.Тогооцэрэн гэх хүн нь өрнийхөө үлдэгдэл төлбөрт тооцож аваад явсан. Ийнхүү төлбөртэй холбогдох асуудлыг Р. мэдэж байгаа хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус байна. Дээрх мөнгөн төлбөрийн асуудлыг мөнгө шилжүүлж авсан хүмүүсийг нь шүүхэд гэрчээр асуулгах болно. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10.Гуравдагч этгээд Ө. нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаарлагад гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Р.ын нэхэмжлэлтэй С.д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж буй бөгөөд уг хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөнтэй холбогдуулж тайлбар гаргаж байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй С. нь миний төрсөн ээж бөгөөд хойд аав талийгаач Ж.*******тэй 2015 нд гэр бүл болж, бид ам бүл дөрвүүлээ хамт амьдарч эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь намайг энэхүү гэр бүлийн гишүүн биш мэтээр нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын эд хөрөнгүүдийг надад оногдохгүй байхаар шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагууд нь гуравдагч этгээд миний бие эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11.Нэхэмжлэгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ж.******* нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Би ганц төрсөн хүү нь байгаа юм. Би эцэгтэйгээ хоёулаа Дундговь аймгийн ******* сумын 3-р багт амьдарч байсан. Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэмийн 15А тоотод байршилтай, 376 мкв талбай бүхий гэрчилгээтэй хувийн орон сууцыг Ж.*******ийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж тогтоож, Р. Ц.******* нарын өмчлөлд үлдээж, тодорхой хувийг С.д гаргахыг хүсэж байна. ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэмийн 15Б тоот 92,5 мкв талбайтай үл хөдлөхөөс Р., Ц.******* нарт тодорхой ногдох хувийг гаргуулж өгнө үү. Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэмийн 15А байршилтай хувийн орон сууцны зориулалттай, 376 мкв талбайтай 1000000 төгрөгийн үнэлгээтэй. Ж.*******ийн өмчлөлийн газрыг тогтоож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, үүнээс С.д ногдох хувийг олгох, Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэмийн 15Б тоот хаягт байршилтай 95,16 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг төрийн үнэлгээтэй хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар Ж.*******, Р., С. нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, 54367220 төгрөгийг гаргуулж, Р.т олгуулах, 24-45 УНЯ улсын дугаартай Лексус-570 маркын машиныг С., Ж.*******, Р. нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, С.ын тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэлгээ нь 120000000 төгрөгөөс Р.т ногдох 40000000 төгрөгийг талийгаач Ж.*******т ногдох 26666000 төгрөг, С.аас 26666000 төгрөгийг гаргуулж, Р., Ц.******* нарт олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний эцэг талийгаач Ж.******* нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр нас барсан. Амьдарч байхдаа хувиараа жонш болон бизнес эрхэлдэг хүн байсан. Миний эцгийг нас бараад 10 хоноогүй байхад жоншин дээр ашиглаж байсан ковш, экскэваторыг С. бусдад худалдсан. Худалдсан үнээс 20750000 төгрөгийг С.аас гаргуулах, ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэмийн үл хөдлөх эд хөрөнгийн хажууд байсан 40 тонны контейнерыг бусдад захиран зарцуулсан. 10000000 төгрөгийн үнэтэй байсан. С.аас 10000000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Улаанбаатар хотын Баянгол үүргийн 8-р хороо Чингүнжавын гудамж 2503-р байр 705 тоот 42,92 мкв талбайтай С.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Р.т 47400000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Учир нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн зээлийг манай аав төлж байсан. Төлбөрийг төлж барагдуулсан байна. Манай эцэг С.тай 2013 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд миний эцэг алт мөнгө зэрэг зүйлийг авч өгч байсан. Түүнийг дундын эд хөрөнгө болохыг тогтоож, 8025000 төгрөгийг надад олгож өгнө үү. Манай аавыг өнгөрөөд 10 хоноогүй байхад намайг хөдөө байх үед экскэваторыг ачаад хотод ирсэн байна гэж үеэлээс сонссон. Тэр шөнө би Чойроос унаанд суугаад хот ороод юу болоод байна гэхэд зарах гэж байгаа гэж хэлсэн. Би зар тавиагүй. Ямар ч бичиг баримтгүй экскэватор, ковш зарсан. С. тоног төхөөрөмжийг аваачиж өгөөд л явсан. Ер нь бол 75000000 төгрөгөөр зарсан. Үүнээс 60000000 төгрөгийг С. дансаараа авсан. 10000000 төгрөгөнд ирсэн машиныг би үеэлийнхээ нэр дээр шилжүүлсэн. Бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд үлдсэн 5000000 төгрөгийг аваарай гэсэн. Экскэваторын бичиг баримтыг авахад 3000000 төгрөг зарцуулсан. Экскэватор, ковш зарсан мөнгөнөөс надад 5000000 төгрөг өгчихсөн юм биш. Улаанбаатар хот Баянгол дүүрэг Хөгжил хотхонд 42 мкв талбайтай орон сууцны тухайд манай аавтай учирхаас өмнө Улаанбаатар хотод 8 хувийн лизингээр зээл авсан гэж ярьж байсан. Би тэр үед 11 дүгээр ангийн хүүхэд байсан. Манай аав тухайн үед бизнес нь маш амжилттай байсан учраас байрны мөнгийг өгч дуусгасан. Манай аавтай анх сууж байхад энэ хүнийг гялалздаг юм зүүдэг байсныг мэдэхгүй. Манай аав өөрөө их ганган хүн байсан. Өөрийнхөө эдэлж байсан зүйлээсээ эхнэртээ юм авч өглөө гэж ярьдаг байсан. Алт мөнгөн эдлэл нь манай аавтай сууснаас хойш үүссэн гэж бодож байна. Орон сууцны тодорхой хувийг бидэнд өгнө гэж байна. Манай аав ******* суманд насаараа амьдарсан хүн. Манай аав жоншин дээр ажилладаг байсан, хувиараа бизнес хийдэг байсан. 376 мкв байрыг манай аав хөдөлмөрөөрөө босгосон. 376 мкв талбайтай байрыг өөрийн өмчлөлдөө үлдээхийг хүсэж байна. Тэр нь миний гэр орон байгаа юм. Хичээлтэй оюутан байх үедээ хот руу явдаг. Бусад үед ******* суманд амьдардаг байсан гэв.
12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь Ц.******* гэдэг хүний 6 дахь хүүхэд нь байсан. Төрснөөсөө нас барах хүртлээ ******* суманд төрсөн ганц хүү болох Р.ын хамт амьдарч байсан. Хууль ёсны өвлөгчийнх нь хувьд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Манай дүү С.тай суухаас өмнө 2010 оноос хойш уул уурхайн бизнесийг бий болгосон. С.тай хамтран амьдрах хүртэл бизнес нь оргил цэгтээ байсан. Дансанд нь өнжөөд л 50-100 сая төгрөг ордог байсан. Яагаад мэдэж байна гэвэл өмнөх эхнэрээсээ тусдаа амьдарч байхдаа манайд амьдардаг байсан. Тэр үед мөнгө орж ирж байгааг бодитоор харж байсан. Нөлөө бүхий өөрийн өмч хөрөнгөтэй хүн байсан. С. гэдэг хүн төсвийн байгууллагад ажилладаг хүн байсан. 1000000 төгрөгөөс илүүгүй цалинтай л байсан. Ж.******* өмнө нь 570 машинтай байж байгаад тэр машин нь осолд ороод маргааш нь өөрийн биеэр явж машин авч байсан. Энэ машин С.ын хуваарьт хөрөнгө биш. Хариуцагч өөрийн гэсэн мөнгө хөрөнгөтэй бизнестэй байсан бол 250 сая төгрөгийг сарын дотор төлөөд авах хэмжээний хөрөнгө мөнгө энэ хүнд байтугай бидэнд ч байхгүй. Миний дүүгийн цэвэр хөдөлмөрөөр боссон бизнес. Миний дүүг өнгөрснөөс хойш танихгүй хүн шиг яваад л миний дүүгийн хөрөнгийг өөрийн гараар захиран зарцуулж, үрэн таран хийсэн. ******* суманд байршилтай *******н зүүн жирэмийн 15А тоот хаягтай байрыг С. миний хөрөнгө гэж үзэж байгаад гайхаж байна. Манай дүү 2013 онд анх энэ байшингийн шав суурийг тавиад өөрөө уул уурхайн ажилтай учраас төрсөн эгч болох надад даатгаж, ганц хүүгийн минь үндсэн хөрөнгө болох юм, барьж өгөөч гэж хэлээд өөрийнхөө хөрөнгөөр барьж босгосон. 2 жилийн хугацаанд баригдаж дууссан. Тэгтэл ашиглалтад оруулах гэтэл галчаар авсан хүн нь хөдөөний хүн байсан. Дулаан нь галлагаа, тог хоёр системээр ажилладаг байсан. Тэр галч ашиглаж чадахгүй, халаалтын системийг доголдуулаад халах боломжгүй болгосон. Тэгээд 2020 онд хөл хорио болоод 2021 онд үйл ажиллагаа жигдрээд ирэхэд гэрчилгээжүүлж авсан. Энэ хүнтэй амьдрахаас өмнө үүссэн хөрөнгө. Гэрчилгээ авсан өдрөөр үүссэн хөрөнгө биш. С. гэдэг хүн өөрөө Улаанбаатар хотын иргэн. Манай дүү ам бүл хоёулаа амьдардаг байсан. Нэг нэг дагавар хүүхэдтэй суусан. Энэ охин нь овог өөр. Манай дүүгийн ам тоонд ордоггүй. Р.ын өөрийнх нь гэр орон. С. миний гэр гэж хэлж байгаад гайхаж байна. Хүүхэд нь хотод амьдардаг. Улаанбаатар хотын байшин гэж байна. Энэ байрыг дөнгөж худалдаж аваад манай дүүтэй хамтарч амьдарсан. Нэг жилийн хугацаанд 60000000 төгрөг төлөх боломжгүй. С. ийм хэмжээний мөнгө олох ажил эрхэлж байгаагүй гэв.
13.Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд мөнгөн дүнгээр өв хөрөнгийг өгнө гэдгээ хэлсэн. Экскаватортой холбоотой зардлыг дансны хуулган дээрээс хэлээд явах боломжтой. Контейнерийг Тогооцэрэн гэдэг хүнд 8000000 төгрөгийн өрөнд өгсөн гэдгийг өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Тогооцэрэнг гэрчээр асуулгах гэхэд нэхэмжлэлээ татлаа гэж хэлсэн. ******* суманд байрлах сууцыг өөрөө авч үлдээд надад үнийн дүнг нь өгье гэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй. Өөрийнхөө ажил амьдрал, цаг хугацааг зарцуулсан зүйлээ би өөрөө авч үлдье. Нэхэмжлэгч тал үл хөдлөхийг үнэлүүлэхэд 487000000 төгрөг гэж гарсан байсан. Үүнийг гишүүн тус бүрд хуваавал нэг хүнд 121851750 төгрөг оногдож байгаа юм. Талийгаачийнхаа хувийг хуваахаар нэг хүнд 40617250 төгрөг оногдож байна гэж тооцоо хийсэн. Аав, Р. хоёрт үл хөдлөхөөс 203086250 төгрөг өгнө гэж бодож байна. Үлдсэн нь охин Ө., С. миний хувь гэж бодож байна. Газрын үнэлгээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд орсон. Лексус-570 машины хувьд миний хуваарьт хөрөнгө байгаа юм. Гэрлэлтээс өмнө авагдсан нь татварын сангийн мэдээллээр нотлогдоно. Яагаад зарах болсон гэвэл коронагаас эхлээд 2 жил ломбарданд 20000000 төгрөгийн өрөнд байсан. Өрөө төлөхөөр 100000000 төгрөгөөр зарсан. Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 8-р хороо 4-р хороолол Хөгжил хотхоны 2503-р байр 705 тоотод байх байр нь миний өөрийн 8 хувиар авсан зээл байгаа юм. Би өөрөө ажил хийж төлсөн. Гэр бүл болохоос өмнө авч байсан хөрөнгө. 2014 оны 04 сард над дээр шилжигдэж ирсэн байр. Миний өөрийн алт мөнгийг хуваая гэсэн байсан. Үүнийг шүүгч үзэмжээрээ шийдэх байх. Би өөрөө амьд сэрүүн байна. Би охин хүүхэдтэй хүн. Экскэватор, ковшийг талийгаачийг өнгөрөхөөс өмнө Р. өөрөө зар тавьж, ярьж тохирсон байсан. Худалдаж авсан хүнийг гэрчээр асуулгах гэсэн асуулгахгүй гэж хэлсэн. Бид хоёр амьжиргаагаа залгуулахын тулд зөндөө өртэй байсан. Ковш, экскэваторыг нийт 75000000 төгрөгөөр зарсан. Үүнээс 60000000 төгрөгийг би дансаараа авсан. 5000000 төгрөгийг бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөрэй гээд Р.т өгсөн. 10000000 төгрөгөнд ISUZU машин өгснийг нь үеэлийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Үнэт эдлэл болох хөөрөг, аяга бүгд ломбарданд байсан. Начин заан ломбарданд 21000000 төгрөгийн төлбөр, 8000000 төгрөгийн хүү төлсөн. Завъяа тагш ломбарданд 42 ширхэг мөнгөн аяга, үнэт эдлэлүүд байсан. Хүү Р., охин Ө. нартай хамт яваад 13945550 төгрөг төлөөд авсан. 2021 оны 06 сарын 02-ны өдөр тооцоо дуусав гэж бичүүлээд үлдэж байсан. Энэ ковшны мөнгөнөөс 7000000 төгрөг Наранбаяр гэдэг хүн рүү шилжсэн. Энэ Наранбаяраас манайх зээл аваад, Зайсангийн байраа барьцаалсан байсан. Тэгээд зогсоо чөлөөгүй мөнгөө нэхээд байхаар нь байсан 7000000 төгрөгөө шилжүүлсэн байгаа. 7000000 төгрөгийг Зайсангийн Оргил худалдааны төвийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаад шилжүүлж байсан. Бид хоёр зайсанд 4 өрөө байртай байсан. Гурвансайханаас Батболд гэдэг хүнээс идэшний 2 үхэр авсан байсан учир малчин Батболд гэдэг хүнд 3000000 төгрөгийг өгсөн. Р.т надад 1800000 төгрөг үлдлээ гэж хэлээд үлдсэн. Үнэнээрээ байх сайхан. Бүгд баримтаар нотлогдоно. Арай л дэндүү худлаа хэлж байна. Энэ хүнтэй хамт амьдарч байгаад дараа нь гэрлэлтээ батлуулсан нь үнэн. Үл хөдлөх хөрөнгө болох байр надтай сууснаас хойш баригдсан, бүх баримт байна. Ж.Туяацэцэг барьж өгснийхөө хөлсөнд 100 айлд байгаа нэг өрөө байрыг авсан. Талийгаачийн төрсөн ах нь ******* сумын засаг дарга байсан Ж.Цогтбаатар гэж хүн байсан. ******* сумын засаг даргын захирамжаар зам дагуух газрыг авч байсан. Надаас өмнө байшинг барьсан гэж худлаа хэлж болохгүй. Би өөрөө эхлүүлж байсан. Тодорхой хэмжээний ашиг олж байсан. Байшин барихад тоосгыг нь зөөж байсан жоншны 2,3 жолооч бий. Лхагваа, Дууяа гэж жолооч бий. Налайх, Улаанбаатараас тоосго татаж байсан. Адилхан л үр хүүхдийнхээ төлөө амьдарсан. Нэг нэг хүүхэдтэй суусан. Р. ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Манай охин хотод ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Адилхан бидний л хүүхэд. Байшин яагаад ашиглалтад орохгүй байсан гэхээр мөнгө санхүүтэй холбоотой. 2015 онд жоншны уурхай зогссон. Түүнээс хойш бизнес доголдоод байгаа юм болгоноо зарж үрээд ломбарданд тавиад бага багаар хийсээр байгаад Ж.Туяацэцэгт 20000000 төгрөг өгөөд цэвэр бохир усны асуудлыг шийдүүлээд явсаар байгаад 2019 онд бүрэн дууссан. 2019 оноос хойш бид хоёр тэр байранд албан ёсоор байсан. ******* сумын ард түмэн мэднэ. Юманд буян гэж байдаг. Амьдрах гэж зүтгэсэн. Сайн ч явсан. Жаргах үедээ жаргасан. Зовох үедээ зовсон. Энэ хүнтэй сууснаас хойш нэг өдөр ч энэ хүнээс салж үзээгүй. Үхэх гээд хэвтэж байхад нь ч дэргэд нь байсан. Тэр хүн архи уудаг байсан нь үнэн. Амьдрах итгэл сэтгэл байсан. Аймагт байсан нэг өрөө байраа 29900000 төгрөгөөр зараад Улаанбаатарт байгаа байрны урьдчилгааг төлж байсан. Бид хамтарч бизнес хийж байсан мөнгөө хуримтлуулсаар байгаад байрны өрөө төлсөн. Надад зарцуулах хөрөнгө гэж байгаагүй. 24-44 улсын дугаартай Лексус-570 маркийн машин байсан. Энэ машины үлдэгдэл 40000000 төгрөгийн өр байсан. Өрийг төлөөд Мөнхбат гэж хүнээс над руу шилжсэн. Манай хүн өөрийнхөө хүргэн ахад 24-44 улсын дугаартай Лексус-570 маркийн машинаа бэлэглэсэн. Машин Анхбаяр гэдэг хүн рүү бэлэглэлийн гэрээгээр шилжээд 2 жил болсон. Тэгтэл хурдан морио буцаагаад авсан чинь нөхөр маань уурлаад хэрүүл маргаан үүсээд эргээд 570 маркийн машинаа очиж авсан. Энэ машины мотор нь цохиод эвдрээд засварт өгсөн байсан. Тэгтэл мөнгөний хэрэг болоод байж байтал Р. өөрөө Улаанбаатарын Цогтбаяр гэдэг хүнд 40000000 төгрөгөөр зарсан. Яах гэж зарсан гэхээр хурдны адуундаа Портер маркийн машин авах санаатай байсан гэж байсан. Над руу 14000000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тэгээд 10 хоноогүй манай хүн өнгөрсөн. Энэ мөнгө буяны ажилд зарцуулагдсан. Үнэн баймаар байна. Экскэваторын мөнгө аваад ломбарданд төлсөн хуулга, зарлага хоёр дансны хуулгаар нотлогдоно. Ёс зүйтэй байна шүү гэв.
14.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд үндэслэхдээ: Зайсанд байсан байрны эд хөрөнгүүд байгаа юм. Тухайн үед авч байсан мөнгөн дүнгээр үнэлүүлэхэд 227000000 төгрөг болсон. Жагсаасан бүх хөрөнгө Р.т байгаа. 60 инчийн зурагт, ханын ком стэнк, арьсан буйдан, хөргөгч, шарах шүүгээ, цахилгаан зуух, тоос сорогч, эрдэнэт хивс 2 ширхэг, морин хуур, унтлагын өрөөний ком, автомат угаалгын машин гэх 25 эд зүйл бүгд Р.т байгаа. Бид хоёр суугаад малжсан нь үнэн. Хүн цалинжуулаад сүүлдээ боломжгүй болоод талийгаачийн төрсөн ах Цолмонбаатарт мал байдаг байсан. Адуу мал төрсөн ах Цолмонд байсан. Р. захиран зарцуулсан. Надад мэдэх юм байхгүй. Экскэваторын гаалийн бичиг баримт нь надад байсан. Батболд гэдэг хүнийг яагаад гэрчээр асуулгая гээд байсан нь Батболд гэдэг хүнтэй удаа дараа ярьсан. 5000000 төгрөгийг Р.т өгөөгүй юм бишүү гэхэд нь өгсөн гэж хэлсэн. Намайг экскэваторыг дур мэдээд авч яваад мөнгө авсан гэж байна. Мөнгөө миний данс руу шилжүүлсэн байсан учраас Батболд өөрөө ирээд ачаад авч явсан. Амины орон сууцыг өөртөө үлдээгээд мөнгийг нь нэхэмжлэгч талд өгье гэж байгаа юм. Нэг газар хоёр байшин, хоёр хаалгатай. Нэг нь 97 мкв талбайтай, урд тал нь 380 мкв талбайтай буудлын 4 өрөө, бид хоёрын амьдарч байгаа 2 өрөө, ажлын өрөө, доод давхарт нь цайны газар байгаа юм. Энэ байшинг бүхэлд нь өөрийн эзэмшилд аваад оногдох хэсгийг Р., Ц.******* нарт өгөхөөр сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
15.Нэхэмжлэгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зайсанд байсан 4 өрөө байр нь хэний байр юм бэ, 200000000 төгрөгийн өрөндөө тэр байрыг зарсан. Тэр авсан хүн нь өвлийн дүн өвлөөр намайг хөөж гаргасан. Энэ олон тавилгыг хийх газаргүй учраас би зарсан. 5,6 жил ашиглагдсан тавилга шинэ юм шиг үнээр зарагдах уу, тухайн үед би оюутан байсан. Тавилгуудыг маш бага үнээр гуйж байж зарсан. Тэр мөнгөөр сургалтын төлбөр хийсэн. Өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэсэн. Ингэж өндөр үнэлээд нэхэж байгаа нь ичгүүртэй байна. Мөнгөн аяга зэрэг эд зүйлийг би үнэлүүлье гэж хэлсэн. Тодорхой ногдох хэсгийг хувааж авъя гэж хэлсэн. Зарим аяга нь эд нарт хамаагүй. Би морь уядаг байсан. Байны аяга бас байгаа. 20 тоннын контейнерыг Эрдэнэтөгс гэж ахдаа 3000000 төгрөгөөр зарсан. Тодорхой ногдох хувийг С.д өгье. Надаас 333 толгой мал нэхсэн. 333 толгой мал байгааг С. нүдээр тоолсон уу, энэ малыг маллаж байсан уу, зүсээр таних уу гэж асуумаар байна. Манай аав бизнес хийж байхдаа манай ээжтэй амьдарч байхдаа малтай байсан. Манай ээжийн талынхан малчин хүмүүс. Нийлэхдээ тал талаасаа малтай нийлж байсан. Манай аав ээжийн мал нийлээд төдий чинээ болсон. Манай аав жоншны уурхай дээр олон хүн ажиллуулдаг байсан. Энэ малнаасаа өдөрт хэд хэдээр нь иддэг байсан. Мал одоо байхгүй. С. манай аавыг өнгөрснөөс хойш чиний аавын мал гээд хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Малын тоог ч хараагүй. Би хөдөө мал малладаггүй. Би өөрөө ч мэдэхгүй байна. Манай аав хурдан моринд сонирхолтой хүн байсан. Намайг дагаж хүүгийнхээ хүсэл сонирхлыг дагаж морь уяж байсан. 2 адуу аваад тодорхой амжилт үзүүлсэн. Адууны тухайд бүгд надад хүн өгсөн. Энэ жилийн хувьд байхгүй. Цаг зудын байдал хүнд байсан. Ямар адуу худалдаж авч байсныг асуумаар байна. Би малладаггүй, С. малладаггүй. 81-36 ДУА улсын дугаартай Исүзү маркийн автомашин манай үеэлийн нэр дээр байдаг. Экскэватор худалдсаны үлдэгдэл 5000000 төгрөг яригдаж байна. Гаалийн бичгийг өгөөгүй гэж хэлээгүй. Гаалийн бичгээс гадна тэр машин бичиг баримттай байх ёстой. Оруулж ирсэн хүн нь гарын үсэг зурж байж бичиг баримттай болдог юм билээ. Тэр хүнийг олж бичиг баримттай болгосон. 5000000 төгрөгөөс надад юу ч үлдээгүй. Алт, монетон зүйл ярьж байна. Манай аав Цогзолмаа гэдэг хүнтэй өмнө нь хамт амьдарч байсан. Энэ маргаад байгаа хөрөнгийг энэ хүнтэй хөдөлмөрлөж байж босгосон. Алтан бөгжний нэг ком, монетон бөгжний нэг комтой байсан. Манай аав гангарах дуртай хүн байсан. С.тай амьдрахаас өмнө байсан, миний аавын хуваарьт хөрөнгө. Шүрэн толгойтой алтан нуухтай манан хөөрөг С.тай амьдарч байхдаа үүссэн хөрөнгө учраас хувааж болно. 31200000 төгрөгөөр үнэлэгдсэн. Их гарын чүнчигноров хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн бүс, булган хүрэм нэхэж байна. Энэ хөрөнгөнүүд С. гэдэг хүнээс өмнө бий болсон хөрөнгө. Булган хүрэм гэдэг зүйл нь Цогзолмаа гэдэг хүнтэй амьдарч байхдаа авсан зүйл. Мөнгөн бүс нь аавын аав болох Ц.******* гэдэг хүнээс өвлөгдөж ирсэн бүс байгаа юм. Ядаж мөнгөн бүсийг нь булаацалдахгүй байж болдоггүй юм уу, энэ бүс одоо манай өвөөд байдаг. Бид бас нэхэмжилсэн байгаа. Тэр энэ хүний гэр биш. Анхнаасаа үйлчилгээний зориулалттай баригдсан. Ажилчдаа байрлуулах зорилготой барьсан. Би аавтайгаа хоёулаа амьдардаг байсан. С. нь Улаанбаатарын харьяатай хүн байж ******* сумын харьяатай гэж ярьж байгааг гайхаж байна. Намайг яаж амьдарч байгааг энэ хүн мэдэж байгаа юу, ямар ажил хийдгийг мэдэж байгаа юу, шүүхээр ороод лацадсаар байхад өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Би үнэндээ ганцаараа орохоос айдаг. Намайг ах дүү нартайгаа нийлж байгаад зодвол яах юм. Бүх өрөөг түгжсэн байдаг. Би яаж амьдрах юм. Би айлын ганц хүүхэд. Намайг хайрлаж байсан удаа байхгүй. Бензиний мөнгө гэж өгч байгаагүй, сургалтын төлбөр төлж үзээгүй. Миний хүүхэд гэж хэлэхээсээ ичдэггүй юм уу. Тохироод амьдрах боломж байсан. Энэ хүн дэндүү эзэгнээд байгаа юм. 3 жил болоход 3 удаа тэр байранд орж байсан. Өөрөө ах дүү нартайгаа тэр байранд байнга байдаг. Үйл ажиллагаанаас олсон зардлаас нь юу ч аваагүй гэв.
16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.******* гэдэг хүнийг төлөөлж байна. Ц.******* гэдэг хүний хүү Ж.*******тэй энэ хүн ханилахдаа сэтэрхий зүү болгоныг нэхжээ. Ханилж байхдаа миний хань, миний хүүхэд гэж санаж суусан гэж өөрөө ярьж байна. Гэтэл өнөөдөр өнчин хоцорсон ганц хүү байна. Өнөөдөр ханилж байсан ханийгаа миний хань гэчихээд ганц өнчин хүүг нь яагаад миний хүү гэж харсангүй вэ, 3 жилийн хугацаанд айл айлаар хоног төөрүүлж яваа, өнөөдөр хөрөнгө байхгүй. Ганц өвлөгдөж ирсэн хэдэн аяга, алт мөнгөн дээр амьдарч чадах уу, орох оронгоос нь хөөгөөд явуулсан. Тавилга гэж байна. Энэ хүүхэд орох оронгүй хөөгдсөн. С. энэ тавилгаа хаяад явсан. Толгой хоргодох оронгүй учраас тавилгыг хямдхан зарсан байгаа юм. Сайхан сэтгэлээр, эхийн сэтгэлээр үлдээсэн хөрөнгө биш. Хэрэгцээгүй, хуучирсан болохоор нь орхиод явсан зүйл. Манай дүү өөрөө маш ганган хүн байсан. Анх бизнес эхлээд ашиг олоод ирэнгүүт алтан бөгж бугуйвчийг хослуулж зүүдэг байсан. Миний дүү олонтой хүн байсан. Бүх юм аа үлдээгээд явсан. Үхсэн хүний ясыг өндөлзүүлж байгаад харамсаж байна. Энэ хоёр хүнд эвлэрэх хугацаа байсан. Адуу мал гэж байна. Сүүлийн хэдэн жил цаг зуд ямар байгаа билээ. 300 толгой малыг цалин хөлсгүй, маллаад үржүүлээд байж байх хүн байхгүй. Хүүгийнхээ хүсэл сонирхлоор хурдан морь сонирхож эхэлсэн. Ганц нэг адуу авсан боловч өсөх хэмжээний адуу мал байгаагүй. Морин хуурыг байшинг нь мялааж би бэлэглэж байсан. Мөнгөн бүс уламжилж ирсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
17.Гуравдагч этгээд Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. Хариуцагч С. нь миний төрсөн ээж. 2013 оноос хойш бид хамт амьдардаг байсан. Гэр бүлийн дундын хөрөнгө болох өөрт ногдох мөнгөн дүн болох 10300000 төгрөгийг надад оногдуулж өгнө үү. Гэр бүлийн хамтран өмчлөх ******* сумын *******н зүүн жирэмийн 15А, Б тоотод байрлах хоёр үл хөдлөх хөрөнгөөс надад ногдох хэсгийг гаргаж өгнө үү гэжээ.
18. Нэхэмжлэгч талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 сарын 07-ны өдрийн 104/000890 нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 10-рт/, Монголын нотариатчийн танхимын Дундговь аймаг дахь салбарын 2022.06.10-ны өдрийн 22 дугаартай албан бичиг 1-р хавтас хэргийн 11-рт, Ж.*******ийн Ү-0810000076 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 12-рт/, С.ын Ү-0810000075 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 13-рт/, Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын 2022.09.26-ны өдрийн 9/371 дугаартай албан бичиг /1-р хавтас 37-рт/, Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын 2022.11.15-ны өдрийн 9/429 дугаартай албан бичиг 1-р хавтас 191-рт/, 8136 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хавтас 192-рт/, Р.ын 5466029490 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтас 25-26-рт/, Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн 2014-ны тооллогын баримт /4-р хавтас 27-30-рт/, 2022.06.07-ны өдрийн 21 дугаартай Монголын Нотариатчдын танхим Дундговь аймаг дахь салбарын нотариатч С.Энхээгийн Өвийн лавлагаа өгөх тухай лавлагаа /4-р хавтас 248-рт/, Цахим өвийн бүртгэл /4-р хавтас 249-рт/, Ж.Туяацэцэгийн 5450172980 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтас 250-рт/, 5-р хавтаст хэргийн 1-рт/, гэрэл зураг /5-р хавтас 2-3-рт/, Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Я.Ууганбаярын 2022.12.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /5-р хавтас 123-126-рт/, Мөнх зэндмэнэ хөгжил ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ /5-р хавтаст хэргийн 127-рт/, Мөнх зэндмэнэ хөгжил ХХК-ий дүрэм /5-р хавтас 128-129-рт/, Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын 2021.09.07-ны өдрийн 9/255 дугаартай тодорхойлолт /5-р хавтас 131-рт/, Ц.*******гийн Дундговь аймгийн тойргийн нотариатад Өв хүлээн авах тухай хүсэлт /5-р хавтас 132-рт/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 139/ШЗ2022/00854 дугаар шүүгчийн захирамж /5-р хавтас 133-138-рт/,
Хариуцагч талаас 2021.12.06-ны өдрийн Дундговь аймгийн тойргийн нотариатч С.Энхээ Өв хүлээн авах хүсэлт /1-р хавтас 52-рт/, Ж.*******ийн Ү-0810000076 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 53-рт/, Г-0810000161 дугаартай Ж.*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 54-рт/, Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл /1-р хавтас 55-рт/, Гэрээслэл 1-р хавтас 56-рт/, Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого /1-р хавтас 57-58-рт/, Хүлээлгэж өгсөн эд зүйлсийн жагсаалт /1-р хавтас 59-60-рт/, 2021.10.18-ны өдрийн иргэд хоорондын хэлцэл 1-р хавтаст хэргийн 61-рт/, Тооцоо хийж үүрэг дуусгавар болгох тухай /1-р хавтас 62-рт/, 2017.11.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /1-р хавтас 63-рт/, Үл хөдлөх орон сууцны гэрэл зураг /1-р хавтас 152-рт/, С.ын Дундговь аймгийн ******* сумын Засаг даргад 2021.09.27-ны өдөр гаргасан хүсэлт /1-р хавтас 153-рт, Р.ын хүсэлт /1-р хавтас 154-рт/, Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021.11.15-ны өдрийн 13-02-024/30 дугаартай акт /1-р хавтас 158-159-рт/, Дундговь аймгийн ******* сумын засаг даргын 2022.03.15-ны өдрийн 2/44 дугаартай албан бичиг /1-р хавтас 160-рт/, орон сууцны барилгын схем зураг /1-р хавтас 162-163-рт/, 2019.04.01-ний өдрийн Тэрмэн жонш ХХК худалдан авах төлбөр гүйцэтгэсэн баримт /1-р хавтас 164-рт/, 2019.03.28-ны өдрийн 227 дугаартай итгэмжлэл /1-р хавтас 165-рт/, Ж.*******, С., Г.Дамдинсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар 1-р хавтас 166-167-рт/, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2022.11.17-ны өдрийн 02/229 дугаартай албан бичиг /1-р хавтас 167-рт/, 5506913 дугаар кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 168-171-рт/, Дундговь аймгийн Стандарт хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ /1-р хавтас 172,-173-рт/, С.ын 5450261203 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 300-307-рт/, гэрэл зураг /2-р хавтас 308-318-рт/, Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын 2022.10.11-ний өдрийн 9/384 дугаар албан бичиг /2-р хавтас 319-рт/, Завъяа тагш ХХК-ий барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний гэрээний гэрэл зураг / 2-р хавтас 320-326-рт/, С.ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хавтас 327-рт/, С.ын тээврийн хэрэгсэлийн лавлагаа /2-р хавтас 328-рт/, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2023.01.11-ний өдрийн 02/229 дугаартай албан бичиг /2-р хавтас 428-рт/, 5506913 кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /2-р хавтас 429-рт/, Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт 2022.11.09-ний өдрийн 13-02-024/12 дугаар үйл ажиллагааг сэргээх тухай /2-р хавтас 430-431-рт/, Авто тээврийн төвийн 2023.01.04-ний өдрийн 32 дугаартай лавлагаа /2-р хавтас 433-436-рт/, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015-2020 онуудын тооллого /5-р хавтас 28-43-рт/,
Хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүхийн журмаар, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.11.02-ны өдрийн 3/578 албан бичиг /1-р хавтас 72-рт/, 2022.11.21-ний өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хавтас 73-76-рт/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хавтас 77-78-рт/, Ж.*******ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /1-р хавтас 79-рт/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.14-ний өдрийн 4-137/10716 албан бичиг /1-р хавтас 80-рт/, 2021.01.14-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хавтас 81-рт/, Ж.*******ийн Татвар төлсөн баримт /1-р хавтас 83-рт/, С.ын иргэний үнэмлэхний хуулбар 1-р хавтаст хэргийн 83-рт/, Ж.*******ийн Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /1-р хавтас 83-рт/, Ж.*******, С. нарын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хавтаст хэрийн 84-рт, 2020.10.16-ны өдрийн Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл /1-р хавтас 85-рт/, Орон сууцны гэрэл зураг, схем зураг /1-р хавтас 87-89-рт/, Г-0810000161 дугаартай Ж.*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 87-рт/, С.ын Ү-0810000075 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 88-рт/, Р.ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хавтас 90-рт/, Төрийн банк ХХК-ий 2021.09.27-ны өдрийн орлогын мэдүүлэг /1-р хавтас 91-рт/, Р.ын Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /1-р хавтас 91-92-рт/, 2021.09.07ны өдрийн Ж.*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 93-рт/, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022.1.12-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /1-р хавтас 94-рт/, 2021.09.27-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хавтас 95-рт/, 2021.01.14-ний өдрийн эд хөрөнгийн эрийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1-р хавтас 98-рт/, Ж.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хавтас 99-рт/, Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021.01.04-ний өдрийн 1/03 албан бичиг /1-р хавтас 100-рт/, Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл /1-р хавтас 85-рт/, орон сууцны гэрэл зураг, схем зураг /1-р хавтас 100-102-рт/, Г-0810000161 дугаартай Ж.*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 103-рт/, Ж.*******ийн Ү-0810000076 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас 104-рт/, Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2022.11.02-ны өдрийн 116 дугаартай лавлагаа /1-р хавтас 105-108-рт/, Хаан банк ХХК-ий Дундговь салбарын 2022.11.02-ны өдрийн 5450/217 албан бичиг /1-р хавтас 109-рт/, С.ын 5450261203 дугаартай дансны хуулга /1-р хавтас 110-130-рт/, Хаан банк ХХК-мй Дундговь салбарын 2022.12.16-ны өдрийн 5450/262 албан бичиг /2-р хавтас 329-рт/, С.ын 5450056963 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 330-352-рт/, Начин заан ХХК-ий 2022.12.19-ний өдрийн 02/120316 дугаартай албан бичиг /2-р хавтас 355-356-рт/, Хас банк ХХК-ий 2022.12.19-ний өдрийн 56/5887 албан бичиг /2-р хавтас 357-рт/, С.ын 5000781625 дугаартай дансны хуулга /2-р хавтас 358-рт/, 5000140446 дугаар дансны хуулга /2-р хавтас 359-386-рт/, Худалдаа хөгжлийн банкны 2022.12.19-ний өдрийн 6/12601 дугаартай албан бичиг /2-р хавтас 387-рт/, Авто тээврийн үндэсний төвийн 2022.12.17-ны өдрийн 248 дугаартай лавлагаа /2-р хавтаст хэргийн 388-389-рт/, Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2022.11.02-ны өдрийн 116 дугаартай лавлагаа залруулга /2-р хавтас 390-рт/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.01.05-ны өдрийн 33 дугаартай Ү-2205024527 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1 дүгээр орц, 705 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /2-р хавтас 438-542-рт/, Дундговь аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын тамгын газрын 2023.01.06-ны өдрийн 3/20 дугаартай талийгаач Ж.******* нь 2013-2020 онуудад мал тэжээвэр амьдтад хашаа хорооны тооллогод хамрагдаж байсан үнэн болохыг тодорхойлолт /3-р хавтас 545-рт/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013-2020 оны тооллого /3-р хавтас 546-563-рт/, Төрийн банк ХХК-ий 2023.01.06-ны 18/76 дугаартай тодорхойлолт /3-р хавтас 565-рт/, харилцах дансны харилцагчийн хуулга /3-р хавтас 566-рт/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.09-ний өдрийн 6/222 дугаар албан бичиг /3-р хавтас 567-рт/, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.12-ны өдрийн 3/16 дугаартай Ж.******* /ЗМ78070216/ийн гэрлэлт бүртгэлийн ИУБ-15 маягт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-р хавтас 568-рт/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023.01.09-ний өдрийн 234801000077 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-р хавтас 569-рт/, Ж.*******ийн ХААТР-15 маягт /3-р хавтас 570-рт/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.12-ны өдрийн 0070 дугаартай Ү-2205024527 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1 дүгээр орц, 705 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /3-р хавтас 572-683-рт/, Хаан банк ХХК-ий 2023.02.03-ны өдрийн 5450/42 дугаартай тодорхойлолт /3-р хавтас 701-рт/, Р.ын 5466029490 дугаар дансны хуулга /3-р хавтаст хэргийн 702-450-рт/, 4-р хавтас 1-3-рт/, гэрч Ж.Туяацэцэгийн мэдүүлэг /4-р хавтас 8-13-рт/, Хаан банк ХХК-ий 2023.02.27-ны өдрийн 5450/69 дугаартай албан бичиг /4-р хавтас 35-рт/, С.ын 5450261203 дугаар дансны хуулга /4-р хавтас 36-49-рт/, Ж.*******ийн 5462040327 дугаартай дансны хуулга /4-р хавтас 50-132-рт/, Хөрөнгө эстимэйт ХХК-ий 2023.03.25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хавтас 134-165-рт/, Хөрөнгө эстимэйт ХХК-ий 2023.06.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хавтас 190-206-рт/, гэрч Г.Цогзолмаагийн мэдүүлэг /4-р хавтас 214-218-рт/, Завъяа тагш ХХК-ий 2024.08.20-ны өдрийн 08/40 дугаартай албан бичиг /4-р хавтас 233-234-рт/, гэрэл зураг /4-р хавтас 235-236-рт/, С.ын Завъяа тагш ХХК-д гаргасан өргөдөл /4-р хавтас 237-рт/, Завъяа тагш ХХК-ий 09/41 дугаартай албан бичиг /4-р хавтас 238-рт/, Завъяа тагш ХХК-ий 2023.09.07-ны өдрийн 09/42 албан бичиг /4-р хавтас 239-241-рт/, гэрч Ж.Эрдэнэтөгс, Б.Цэнгэлмаа нарын мэдүүлэг /4-р хавтас 242-245-рт/, Ашид билгүүн ХХК-ий 2024.03.13-ны өдрийн үнэлгээний тайлан 5-р хавтас 99-110-рт/ баримтуудыг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р., Ц.******* нар нь: 1.Дараах өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгчдөд /Р., Ц.*******, С./ ногдох хэсгийг хуваарилуулах. Үүнд: -Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай, 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 358000000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө,
-Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2000000 төгрөгийн үнэлгээтэй Ж.*******ийн өмчлөлийн газар,
-Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376,85 м.кв талбайтай, 1000000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газар,
2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 100000000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.аас Р.т ногдох хувийг гаргуулах,
3. 120000000 төгрөгийн үнэлгээ бүхий 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркын тээврийн хэрэгслийг С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120000000 төгрөгийн 3/1 хувь болох 40000000 төгрөгийг гаргуулж Р.т олгуулах, тээврийн хэрэгслийг худалдсан үнэ 120000000 төгрөгийн талийгаач Ж.*******т ногдох хэсэг 40000000 төгрөгийн хууль ёсны өвлөгчөөр хүү Р., эцэг Ц.******* болохыг тогтоож, 26666666 төгрөгийг С.аас гаргуулж Р., Ц.******* нарт олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа: Нэг. 1.Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 387 546 000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, биднээс 129 182 000 төгрөгийг гаргуулж хариуцагч С.д олгох,
2. Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2 000 000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, үнэлгээнээс С.д ногдох хувийг олгох,
3. Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376,85 м.кв талбайтай, 1 000 000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж, хөрөнгийн үнээс С.д ногдох хувийг олгох,
4. Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0810000076 тоот гэрчилгээтэй, 97 861 000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, С.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 32 620 333 төгрөгийг, талийгаач Ж.*******т ногдох хэсгийг Ц.*******, Р. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 21 746 888 төгрөгийг, С.аас нийт 54 367 221 төгрөгийг гаргуулж Р., Ц.******* нарт олгуулах,
5. 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркын, 120 000 000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг С., Р., талийгаач Ж.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, С.аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120 000 000 төгрөгөөс Р.т оногдох 40 000 000 төгрөгийг, талийгаач Ж.*******т ногдох хэсгийг Ц.*******, Р. нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэгт 26 666 666 төгрөгийг, С.аас нийт 66 666 666 төгрөгийг гаргуулж Р., Ц.******* нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж;
Хоёр. 1.Талийгаач Ж.*******ийг нас барснаас хойш зарсан экскэватор, ковшны үнээс үлдсэн 41 500 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 20 750 000 төгрөгийг С.аас гаргуулах,
2.40 тоннын контейнерийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 10000000 төгрөгийг С.аас гаргуулах,
3. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар сарын 1 дүгээр орцны 705 тоот хаягт байршилтай 42,92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024527 дугаартай, 95 000 000 төгрөгийн үнэлгээтэй С.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Р.т ногдох 31 600 000 төгрөгийг, талийгаач Ж.*******т ногдох хэсгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р.т ногдох 15 800 000 төгрөгийг, С.аас нийт 47 400 000 төгрөгийг гаргуулах,
4. С.ын эдэлж хэрэглэж буй хээтэй алтан ээмэг, алтан бөгж, алтан гинж, алтан кулон, монетон ээмэг, монетон бөгж, монетон бугуйвч, үндсэн тагш нийт 16 050 000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, С.аас 8 025 000 төгрөгийг гаргуулж С.т олгуулахаар нэмэгдүүлжээ.
Хариуцагч С., нэхэмжлэгч Р.ын өмчлөлд шилжсэн гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох 60 инчийн зурагт, цагаан өнгийн ханын ком тавилга, цагаан өнгөтэй арьсан буйдан, 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, 4 ширэмтэй индукцын плитка, цахилгаан зуух, тоос сорогч, 5*4 хэмжээтэй Эрдэнэт хивс, автомат угаалгын машин, морин хуур, унтлагын өрөөний ком тавилга, дунд өрөөний ком тавилга, урд өрөөний ком тавилга, 3 литрийн их гарын мөнгөн аяга, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга, 7-той мөнгөн аяга 12 ширхэг, 2-той мөнгөн аяга 25 ширхэг, 3-тай мөнгөн аяга 8 ширхэг, 20 тоннын контейнер, 333 тоо толгой мал /үүнд азарга 1, соёолон 21, хязаалан 7, шүдлэн 3, даага 3, унага 7, хурга 20, бусад хонь 71, ишиг 80, бусад ямаа 120/, 81-36 ДУА улсын дугаартай ISUZU маркын автомашин, экскэватор худалдсан төлбөрийн үлдэгдэл 5000000 төгрөг нийт 227500000 төгрөгөөс 56875000 төгрөгийг, талийгаачийн хуваарьт эд хөрөнгө болох 738 гр алтан гинж, 22,5 гр алтан бугуйвч, 38 гр монетон гинж, шүртэй алтан бөгж, ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж, 17 гр цул алтан бөгж, мана шигтгээтэй монетон бөгж, 3,7 гр цул жижиг монетон бөгж, хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг, алтан нуухтай шүрэн толгойтой их гарын хөөрөг, их гарын тариат мана хөөрөг, их гарын чүнчигноров хөөрөг, шар торгон хөөрөгний даалин, булган хүрэм, мөнгөн бүс нийт 103325000 төгрөгийн өвлөгдөх эд хөрөнгөөс 1/3 хувь болох 34441666 төгрөг, нийт 110274999 /нэг зуун арван сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулахаар, гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн ******* сумын 1-р баг Зүүн жирэм 1-15А, 15Б тоотод байрлах 376,85 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0810000075, Ү-0810000076 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай Г-0810000161 дугаартай улсын бүртгэлийн газрын хамт өвлөгч С. болон талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байдаг тул өөрийн амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө., гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 60 инчийн зурагт, цагаан өнгөтэй ханын ком тавилга, цагаан өнгөтэй арьсан буйдан, 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, 4 ширэмтэй индукцын плитка, цахилгаан зуух, тоос сорогч, 5*4 харьцаатай Эрдэнэт хивс, автомат угаалгын машин, морин хуур, унтлагын өрөөний ком тавилга, дунд өрөөний ком тавилга, урд өрөөний ком тавилга, 3 литрийн их гарын мөнгөн аяга, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга, ёроолдоо луу хээтэй мөнгөн аяга, 7-той мөнгөн аяга 12 ширхэг, 2-той мөнгөн аяга 25 ширхэг, 3-тай мөнгөн аяга 8 ширхэг, 20 тоннын контейнер, 333 толгой мал, нийт 212 500 000 төгрөгийн эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү хувааж 53 125 000 төгрөг гаргуулах, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг *******н зүүн жирэмийн 1-15А, 15Б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-080000075, Ү-080000076 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлийн дугаар бүхий газрын хамт улсын бүртгэлд үнэлгээг нь 200 000 000 төгрөг гэсэн байх тул өөрт оногдох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Р. нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах гаргуулах, нэхэмжлэгч Р., Ц.******* нар нь өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах гаргуулах, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч тал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь Ж.******* агсны гэр бүлийн гишүүн байгаагүй тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг шаардах эрхгүй, хариуцагч С. нь Ж.******* агсны эхнэр тул гэр бүлийн гишүүн бөгөөд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс түүнд ногдох хэсэг болон өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг гаргуулж шийдэхэд татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч нь, нөхөр Ж.*******, охин Ө., хүү Р. нарын хамт ам бүл 4-үүл амьдарч байсан учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд адил хэмжээгээр, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нөхөр Ж.*******т ногдох хэсгийг эхнэр С., хүү Р., эцэг Ц.******* нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь Ж.******* агсны гэр бүлийн гишүүн мөн эсэхээс хамаарч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, өвлөх эд хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийн хэмжээ өөрчлөгдөхөөр байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг нэн тэргүүнд, түүний дараа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох, эцэст нь өвлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслээд шүүх дараахь дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох-оор заасан байна. Ж.******* агсан нас барснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох шаардлага үүссэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь гэр бүлийн гишүүн гэх нэр томъёонд хамаарахгүй байна. Ж.******* агсныг нас барах үед Ө. нь Ж.*******ийн гэр бүлийн гишүүн байсан гэж тайлбар гаргаж байх боловч энэ нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж ойлгохоор байгаа ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 25/3-1 байр, 705 тоот хаягт /хэргийн 1-р хавтас 128-рт, 2-р хавтас 262-рт/ оршин суудаг болох нь нотлогдож байна. Ж.******* агсан нь Дундговь аймгийн ******* сумын Уул багт хүү Р.той ам бүл 2-уул Зүүн жирэмийн 1-р гудамжны 15А тоотод оршин суудаг байсан /хэргийн 1-р хавтас 37-рт/ ба 2021 оны 05 сарын 21-ний өдөр нас барсан /хэргийн 1-р хавтас 10-рт/ байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь 2017 оны 12 сарын 19-ний өдөр иргэний үнэмлэх авах үед дээрх хаягт оршин сууж байсан нь нотлогдож байна. Эдгээр баримтаас харахад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө. нь гэрлэгчдийн хүүхэд болох нь нотлогдож байх боловч гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа хүүхэд гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн, Ж.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулж, гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Р., Ц.******* нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ж.******* агсан, хариуцагч С. нар нь 2013 оноос хойш хамтран амьдарсан гэх үйл баримтад талууд маргаагүй ба 2015 оны 03 сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ /хэргийн 3-р хавтас 569-рт/. С. нь ******* сумын 3-р баг Зүүн жирэмийн 1-15 тоотод ам бүл 3-уул оршин суудаг /хэргийн 2-р хавтас 319-рт/, Р. нь ******* сумын 3-р багт аав *******гийн *******тэй ам бүл 2-уул Зүүн жирэмийн 1-р гудамжны 15-ын А тоотод амьдардаг байсан /хэргийн 1-р хавтас 37-рт/ болох нь тус тус нотлогдож байна. Эдгээр баримтаас харахад Ж.*******, С., Р. нар нь гэр бүл /гэр бүлийн гишүүд/ байсан болох нь нотлогдож байх тул Ж.*******ийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эдгээр гурван гишүүнд адил тэнцүү хэмжээгээр тооцож ногдох хэсгийг тодорхойлох боломжтой байна. Ж.******* нь нас барснаар түүнд ногдох хэсгийг өвлөх тухай маргаан үүссэн байна. Нэхэмжлэгч Р., хариуцагч С. нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ж.******* агсанд ногдох хэсгийг эхнэр С., хүү Р., эцэг Ц.******* нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар маргаагүй ба тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан хууль ёсны өвлөгчид хамаарч байна. Иймд Ж.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Ж.******* агсан, эхнэр С., хүү Р. нарт адил хэмжээгээр тодорхойлж, Ж.******* агсанд ногдох хэсгийг эхнэр С., хүү Р., эцэг Ц.******* нарт адил хэмжээгээр өвлүүлэх, бусад этгээдэд ногдох хэсгийг мөнгөн дүнгээр тооцон уг эд хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* зүүн жирэм 1-15А хаягт байрлах 376,85 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай Ж.*******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, 15Б хаягт байрлах 95.16 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай С.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, 15 тоот хаягт байрлалтай 925 м.кв талбайтай Ж.*******ийн өмчлөлийн газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар талууд маргаагүй ба уг үл хөдлөх хөрөнгө нь Ж.******* агсан болон хариуцагч С. нарын гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлж, Ж.******* агсанд ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч болох эхнэр С., хүү Р., эцэг Ц.******* нарт адил тэнцүү хэмжээгээр өвлүүлэхээр шийдвэрлэлээ. Талууд маргаан бүхий эд хөрөнгийг үнэлсэн эрх бүхий байгууллагаас гаргаж ирүүлсэн үнэлгээнд маргаагүй байна. Хөрөнгө эстимейт ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаар Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95,16м.кв талбайтай, Ү-0810000075 улсын бүртгэлийн дугаартай С.ын өмчлөлийн хувийн сууцыг 97861060 төгрөгөөр, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай, 376,85 м.кв талбайтай, Ү-0810000076 улсын бүртгэлийн дугаартай Ж.*******ийн өмчлөлийн хувийн сууцыг 387546660 төгрөгөөр тус тус үнэлжээ. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ нийт 485407720 төгрөг болох ба гэр бүлийн 1 гишүүнд 161802573 төгрөг ногдож байна. Үүнээс Ж.******* агсанд ногдох 161802573 төгрөгийг өвлөгч нарт адил хэмжээгээр өвлүүлэхэд нэг өвлөгчид 53934191 төгрөг ногдож байх ба нийт үнийн дүнгээр тооцвол нэхэмжлэгч Р.т 215736764 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 53934191 төгрөг, хариуцагч С.д 215736764 төгрөг тус тус ногдож байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дундговь аймгийн ******* сумын 1-р баг жирэм 1-р гудамж 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай 376,85 м.кв талбайтай 1000000 төгрөгийн үнэлгээтэй, Ж.*******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р., Ц.******* нарын өмчлөлд үлдээж хөрөнгийн үнээс С.д ногдох хувийг олгуулахыг шаарджээ. Хэрэгт Ж.*******ийн өмчлөлийн 376,85 м.кв талбайтай газар байгаа тухай баримтыг ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг нотолсон баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг шийдвэрлэх боломжгүй байна.
24-45 УНЯ улсын дугаартай Lexus-570 маркын автомашиныг хариуцагч С. нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш өөрийн хуваарьт хөрөнгө гэж маргаж байх боловч өөрийн хуваарьт хөрөнгө болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл өөрийн хуваарьт хөрөнгөөр /эх үүсвэрээр/ худалдан авсан болохыг нотлоогүй байна. Хэрэгт Дундговь аймгийн автотээврийн төвийн 2022.11.2-ны өдрийн 116 дугаар албан бичгийг /хэргийн 2-р хавтас 390-р хуудас/ ирүүлсэн ба энэ албан бичигт бичигдсэнээр 2445 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гийн ын өмчлөлд 2015.01.06-ны өдөр шилжиж ирсэн байна. Мөн Дундговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 116 дугаар албан бичгээр /хэргийн 1-р хавтас 105-рт/ 2445 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2015.10.06-ны өдөр С.ын өмчлөлд шилжиж ирсэн гэжээ. Дээрх бичгийн баримтуудад 2445 УНЯ улсын дугаартай автомашины хариуцагч С.ын өмчлөлд шилжсэн огноо зөрүүтэй байх тул аль нь үнэн зөв болохыг дүгнэх боломжгүй байна. Талууд 2445 УНЯ улсын дугаартай автомашиныг хариуцагч С., Ж.******* нарыг хамтран амьдарснаас хойш бий болсон хөрөнгө гэдэгтэй маргахгүй байна. Иймд 2445 УНЯ улсын дугаартай автомашиныг Ж.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж үзэж гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч тал уг автомашиныг хариуцагч С. 120000000 төгрөгөөр худалдсан, үүнээс ногдох хэсгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг автомашиныг 100000000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч тал 2445 УНЯ улсын дугаартай автомашины үнийг 100000000 төгрөгөөр тооцоход маргахгүй гэсэн болно. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2445 УНЯ улсын дугаартай Lexus-570 маркын автомашины үнийг 100000000 төгрөгөөр тооцоход гэр бүлийн нэг гишүүнд 33333333 төгрөг ногдож байна. Үүнээс Ж.******* агсанд ногдох 333333333 төгрөгийг өв залгамжлагчдад тэнцүү хэмжээгээр хуваарилахад 11111111 төгрөг болно. 2445 УНЯ улсын дугаартай автомашиныг борлуулсны үнэ 100000000 төгрөгийг хариуцагч С. нь захиран зарцуулсан байх тул хариуцагч С.аас 44444444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.т, 11111111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгох нь зүйтэй байна.
Ж.******* агсныг нас барснаас хойш зарсан экскэватор, ковшны үнэ 75000000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэхүү 75000000 төгрөгөөс 60000000 төгрөгийг хариуцагч С.ын дансаар авсан, 10000000 төгрөгөнд тооцох ISUZU маркын автомашиныг Р. өөрийн үеэлийн нэр дээр шилжүүлж авсан, 5000000 төгрөгийг экскэватор, ковшын бичиг баримтыг бүрдүүлж өгөөд авах тохиролцоотойгоор худалдаж авсан хүнд үлдээсэн үйл баримтад талууд маргаагүй байна. С.ын банкны харилцах дансаар авсан 60000000 төгрөгөөс Начин заан ломбарднаас зээл төлж эд зүйлээ авахад 21000000 төгрөгийг, Завъяа тагш ломбардаас авсан зээлийг төлж эд зүйлээ авахад 13900000 төгрөгийг, Улаанбаатар хот Зайсанд байрлалтай орон сууцыг барьцаалан зээл авсан Наранбаяр гэх хүнд 7000000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг хариуцагч гаргаж байгаа ба үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна. Мөн хариуцагч нь дээрх 60000000 төгрөгөөс 3000000 төгрөгийг идэшний үхэрний үнэ төлж Батболд гэх хүнд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч шүүхэд гаргасан тайлбартаа /хэргийн 4-р хавтас 182-183-рт/ Баттулгад өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа нь уг тайлбарыг үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна. Экскэватор ковш худалдан авсан хүнд бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд 5000000 төгрөг зарцуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Р. гаргаж байгаа ба үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй, ийм зардал гараагүй гэж маргаж байх боловч хариуцагч тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Экскэватор, ковшыг анх бусдад худалдахдаа бичиг баримтыг бүрдүүлэхэд зориулж 5000000 төгрөгийг үлдээсэн байгаагаас харахад дээрх зардал гарахыг хариуцагч тал мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд экскэватор, ковшыг бусдад худалдсаны үнэ 75000000 төгрөгөөс бичиг баримтыг авахад гарсан зардал 5000000 төгрөг, ломбардын зээл төлж зарцуулсан 34900000 төгрөг, н.Наранбаяр гэх хүнд өгсөн гэх 7000000 төгрөгийг хасаж үлдэх 28100000 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцон гэр бүлийн гишүүд болон өв залгамжлагчдад хуваарилах үндэслэлтэй гэж үзэв. 28100000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүдэд адил тэнцүү хэмжээгээр хуваарилахад нэг гишүүнд 9366667 төгрөг ногдох ба Ж.******* агсанд ногдох 9366667 төгрөгийг өв залгамжлагчдад хуваарилах нь зүйтэй байна. Тооцвол нэхэмжлэгч Р.т 12488889 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******д 3122222 төгрөг, хариуцагч С.д 12488889 төгрөг тус тус ногдож байна. Үүнээс нэхэмжлэгч Р. нь 10000000 төгрөгийн үнэ бүхий ISUZU маркын автомашиныг авсан байх тул үнийн зөрүү 2488889 төгрөгийг С.аас гаргуулан гаргуулан Р.т олгож, өвлөгдвөл зохих 3122222 төгрөгийг С.аас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.
40 тоннын контейнерыг өрөнд өгсөн гэх тайлбарыг хариуцагч С. гаргасан ба үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан болно.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1 дүгээр орцны 705 тоотод байрлах 42,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч С. нь 2013 оны 09 сарын 02-ны өдөр худалдан авсан, 2013 оны 09 сарын 13-ны өдөр Хаан банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан үнийг төлсөн /хэргийн 3-р хавтас 571-683-рт/ байна. Өөрөөр хэлбэл дээрх орон сууц нь гэрлэгчдийг гэр бүл болохоос өмнө бий болсон хөрөнгө буюу хариуцагч С.ын хуваарьт хөрөнгө байх тул нэхэмжлэлийн шаардлагын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1 дүгээр орцны 705 тоотод байрлах 42,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгийг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
С.ын эдэлж хэрэглэж буй 16050000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцуулан, үүнээс Р.т ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т зааснаар амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарна. Зохигч нь хариуцагч С.ын хуваарьт хөрөнгө болох үнэт эдлэлийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байх тул хариуцагчийн хуваарьт хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Р.ын өмчлөлд шилжсэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 60 инчийн зурагт, цагаан өнгийн ханын ком тавилга, цагаан өнгөтэй арьсан буйдан, 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, 4 ширэмтэй индукцын плитка, цахилгаан зуух, тоос сорогч, 5*4 хэмжээтэй Эрдэнэт хивс, автомат угаалгын машин, морин хуур, унтлагын өрөөний ком тавилга, дунд өрөөний ком тавилга, урд өрөөний ком тавилга, 3 литрийн их гарын мөнгөн аяга, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга, 7-той мөнгөн аяга 12 ширхэг, 2-той мөнгөн аяга 25 ширхэг, 3-тай мөнгөн аяга 8 ширхэгээс өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн байна. Эдгээр эд хөрөнгийг нэхэмжлэгч Р. нь хүлээн авсан болохоо зөвшөөрч байна. Харин эдгээр эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т зааснаар хууль ёсны өвлөгч Р. шилжүүлэн авсан гэж, мөн нэхэмжлэгч тал нь хариуцагч С. нь өвлөгдөх эд хөрөнгөөс Р.ын өмчлөлд шилжсэн сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрийн тавилга, үнэт эдлэл зэрэг өвийг хүлээн авах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна. Нэхэмжлэгч Р. нь Ж.******* агсны хууль ёсны өвлөгч мөн боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т заасан үндэслэл нь мөн адил хууль ёсны өвлөгч, гэр бүлийн гишүүн болох С.ын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах, шаардах, хууль ёсоор өвлөвөл зохих эд хөрөнгийг шаардах эрхийг үгүйсгэхгүй болно. Мөн хариуцагч С. нь Иргэний хуулийн 517 дугаар зүйлд заасан үндэслэлээр өвлөх эрхээ алдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээгээр /хэргийн 4-р хавтас 190-206-рт/ ашиглаж байсан Samsung телевизор 1200000 төгрөг, цагаан өнгийн ханын ком тавилга 800000 төгрөг, 2 хаалгатай хөргөгч 1100000 төгрөг, индукцын плитка 400000 төгрөг, цахилгаан зуух 100000 төгрөг, 5*4 хэмжээтэй Эрдэнэт хивс 600000 төгрөг, угаалгын машин 600000 төгрөг, морин хуур 250000 төгрөг, 3 литрийн их гарын мөнгөн аяга 15000000 төгрөг, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга 9000000 төгрөг, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга 600000 төгрөг, ёроолдоо луу хээтэй мөнгөн аяга 3000000 төгрөг, 7-той мөнгөн аяга нэг бүрийн үнэ 350000 төгрөг 12 ширхэг нийт 4200000 төгрөг, 2-той мөнгөн аяга нэг бүрийн үнэ 200000 төгрөг 25 ширхэг нийт 5000000 төгрөг, 3-тай мөнгөн аяга нэг бүрийн үнэ 120000 төгрөг 8 ширхэг нийт 960000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээгээр тооцвол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс үнэлгээ хийгдсэн 43410000 төгрөгийн эд хөрөнгө байна. Үнэлгээ хийгдээгүй эд хөрөнгө болох цагаан өнгийн арьсан буйдан 3000000 төгрөгөөр, унтлагын өрөөний ком тавилга 17000000 төгрөгөөр, дунд өрөөний ком тавилга 3500000 төгрөгөөр, урд өрөөний ком тавилга 3400000 төгрөгөөр, тоос сорогчийг 400000 төгрөгөөр тус тус үнэлж нэхэмжилсэн ба уг тавилга, эд хөрөнгийг нэхэмжлэгч Р. нь хүлээн авсан болохоо үгүйсгээгүй тул нэхэмжлэлд дурдсан үнэлгээнээс уг эд хөрөнгийг 2015 оноос эхэлж эдэлж хэрэглэсэн гэх нөхцөл байдлыг харгалзан 60%-ийг хасаж тооцон үлдэх үнэлгээгээр үнэлж тавилга 10760000 төгрөг, тоос сорогчийг 160000 төгрөгөөр тооцон нийт 54330000 төгрөгөөр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүд болон өв залгамжлагчдад ногдох хэсгийг тодорхойлов. 54330000 төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлбол гэр бүлийн нэг гишүүнд 18110000 төгрөг ногдохоор байх ба Ж.******* агсанд ногдох хэсгийг өвлөгч нарт адил хэмжээгээр хувааж тооцвол нэг өвлөгчид 6036666 төгрөг ногдохоор байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тавилга бусад эд зүйлсийг нэхэмжлэгч Р. нь эзэмдэн авч, захиран зарцуулсан, эзэмшиж ашиглаж байгаа гэх тул нэхэмжлэгч Р.оос 24146667 төгрөгийг гаргуулан хариуцагч С.д олгох нь зүйтэй байна.
20 тоннын контейнерыг нэхэмжлэгч Р. нь 3000000 төгрөгөөр борлуулсан гэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэв. Энэхүү 20 тоннын контейнер нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул гэр бүлийн гишүүдэд адил хэмжээгээр хуваахад нэг гишүүнд 1000000 төгрөг ногдох ба Ж.******* агсанд ногдох 1000000 төгрөгийг өвлөгч нарт адил тэнцүү хэмжээгээр тооцон, нэхэмжлэгч Р.оос 1333334 төгрөгийг гаргуулан хариуцагч С.д олгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 333 толгой мал өнөөдрийн байдлаар байхгүй, энэ мал байгаагүй гэж тайлбарлан нэхэмжлэгч тал маргаж байна. Хариуцагч С. нь манайх малтай байсан, малыг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч тал Ж.*******ийн гэр бүл огт малгүй байсан болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Ж.*******, мал бүхий өрх гээд 2020 оны жилийн эцсийн байдлаар 333 толгой мал тоологдсон /хэргийн 3-р хавтас 545-563-рт, 5-р хавтас 28-43-рт/ байна. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар тоо толгой тодорхойгүй боловч Ж.*******ийн өмчлөлийн мал байсан болох нь нотлогдож байх тул 2020 оны жилийн эцсээр тоологдсон малыг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж ирүүлсэн үнэлгээгээр тооцон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж үзэв. Гэр бүлийн өмчлөлийн малыг Ж.******* агсан нь өөрийн төрөл садангаар маллуулдаг байсан, малын им тамга, тоо толгойг нарийн мэдэхгүй, нэхэмжлэгч Р. мэднэ гэх тайлбарыг хариуцагч С. нь гаргаж байх ба нэхэмжлэгч Р. нь дээрх мал байхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна. 2020 оны жилийн эцсээр тоологдсон мал өнөөдрийн байдлаар байхгүй байх боломжтой буюу өөрөөр хэлбэл мал нь өсөж үрждэг, үхэж хорогддог хөдлөх эд хөрөнгө тул нэхэмжлэгчийн 333 толгой мал өнөөдрийн байдлаар байхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Иймд 2020 оны жилийн эцсийн байдлаар тоологдсон дүнгээс тооцон нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч С.д олгох үндэслэлтэй гэж үзэв. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар сөрөг нэхэмжлэлд дурдсан 333 толгой малыг нийт 62480000 төгрөгөөр үнэлж ирүүлжээ. Үүнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэмжээг тодорхойлбол нэг гишүүнд 20826667 төгрөг ногдох ба Ж.******* агсанд ногдох хэсгий өвлөгчдөд адил хэмжээгээр хувааж тооцвол нэг өвлөгчид 6942222 төгрөг ногдож байна. Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 333 толгой малын үнээс хариуцагч С.д ногдох 27768000 төгрөгийг нэхэмжлэгч Р.оос гаргуулан хариуцагч С.д олгох нь зүйтэй.
Талийгаач Ж.*******ийн эдэлж хэрэглэж байсан, хуваарьт эд хөрөнгө нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.5-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгө байх тул Ж.******* агсны хуваарьт эд хөрөнгө болох 738 гр жинтэй алтан гинж, 22,5 гр алтан бугуйвч, 38 гр монетон гинж, шүртэй алтан бөгж, ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж, цул алтан бөгж, мана шигтгээтэй монетон бөгж, цул жижиг монетон бөгж, хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг, шүрэн толгойтой их гарын хөөрөг, их гарын тариат мана хөөрөг, их гарын чүнчигноров хөөрөг, хөөрөгний даалинг өвлөх эрх бүхий этгээдүүдэд адил тэнцүү хэмжээгээр хуваарилах нь зүйтэй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Ж.******* агсны хуваарьт эд хөрөнгийг нэхэмжлэгч Р. хүлээн авсан болохоо зөвшөөрч байх ба хариуцагч нь булган хүрмийг нэхэмжлэгч Р.т өгсөн болохоо нотлоогүй, мөнгөн бүс нь нэхэмжлэгч Ц.*******гийн өмчлөлийн эд зүйл болохыг зохигч хүлээн зөвшөөрч байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас булган хүрэм, мөнгөн бүсийг хасаж тооцон үлдэх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын үнэлсэн үнэлгээгээр тооцон нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв. Хөрөнгө эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хэргийн 4-р хавтас 190-206-рт/ 738 гр жинтэй алтан гинж 9310000 төгрөг, 22,5 гр алтан бугуйвч 5512500 төгрөг, 38 гр монетон гинж 5510000 төгрөг, шүртэй алтан бөгж 4655000 төгрөг, ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж 3915000 төгрөг, цул алтан бөгж 4165000 төгрөг, мана шигтгээтэй монетон бөгж 812000 төгрөг, цул жижиг монетон бөгж 536500 төгрөг, хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг 650000 төгрөг, их гарын тариат мана хөөрөг 5500000 төгрөг, их гарын чүнчигноров хөөрөг 2800000 төгрөг, хөөрөгний даалин 1500000 төгрөг, их гарын халтар мана хөөрөг 32100000 төгрөг /хэргийн 4-р хавтас 134-149-рт/, нийт 76966000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Ж.******* агсны хуваарьт эд хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагчдад адил хэмжээгээр хувааж тооцон 25655000 төгрөгийг нэхэмжлэгч Р.оос гаргуулан хариуцагч С.д олгох нь зүйтэй.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн ******* сумын 1-р баг Зүүн жирэм 1-15А, 15Б тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий газрын хамт өөрийн өмчлөлдөө авч, гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талууд хэн аль нь өөрийн өмчлөлд авах шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгч Р. болон хариуцагч С. нар нь хэн аль нь өмчлөх эрхтэй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нэгэнд дангаар өмчлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхнаасаа хариуцагч С.ын өмчлөлд байсан Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******н зүүн жирэм 1 гудамж, 15Б тоотод байрлах Ү-0810000075 дугаар улсын бүртгэлтэй 95,16 м.кв хувийн сууцны зориулалттай, 97861060 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч С.ын өмчлөлд үлдээж, Ж.******* агсны өмчлөлд байсан хэсэг буюу Дундговь аймгийн ******* сумын 1-р баг *******н зүүн жирэм 1 гудамж 15А тоотод байрлах Ү-0810000076 дугаар улсын бүртгэлтэй 376,85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 387546660 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Р.ын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж буй Дундговь аймгийн ******* сумын 1-р баг *******н зүүн жирэм 1 гудамж 15 тоот хаягт байрлах Ж.*******ийн өмчлөлийн 925 м.кв газрыг, үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгаж үл болох шинжтэйг харгалзан, талуудын үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй хэсгийг оролцуулан гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг адил хэмжээгээр, Ж.******* агсанд ногдох хэсгийг өвлөгчдөд адил хэмжээгээр тус тус хуваарилах нь зүйтэй байна. 925 м.кв газраас гэр бүлийн гишүүдэд тооцоход нэг гишүүнд 308 м.кв газар ногдох ба нэг өвлөгчид 102 м.кв газар ногдож байна. Иймд Ж.******* агсны өмчлөлийн 925 м.кв газраас 410 м.кв газрыг хариуцагч С.ын, үлдэх 515 м.кв газрыг нэхэмжлэгч Р.ын өмчлөлд тус тус үлдээхээр шийдвэрлэлээ.
Талуудын маргаан бүхий эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, Ж.******* агсны нас барсантай холбоотой гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг өвлөх эрхтэй холбоотой маргаан байх тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь харилцан тооцогдох нэхэмжлэл байна.
Нэхэмжлэгч Р.ын өмчлөлд 387546660 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үлдээн шийдвэрлэсэн тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, өвлөвөл зохих эд хөрөнгийн үнийг харилцан тооцож нэхэмжлэгч Р.оос 148978793 төгрөгийг гаргуулан хариуцагч С.д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.*******д эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсан үнийн дүнгээс өвлөгчид ногдох хэсэг болох 14455500 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулан олгох нь зүйтэй байна. Ж.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн буюу эхнэр С., хүү Р. нарын өмчлөлд хуваарилан үлдээхээр шийдвэрлэсэн ба хариуцагч С.ын өмчлөлд түүнд ногдвол зохих үнийн дүнгээс бага үнийн дүнтэй эд хөрөнгийг үлдээхээр шийдвэрлэсэн тул үл хөдлөх эд хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийг хариуцагч С.аас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгохоор шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ц.******* нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Ж.******* агсны өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч буюу Р.оос нэхэмжлэх эрхтэй болно.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729225 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709325 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673575 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******, Р., нараас 1804568 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Ц.*******, Р. нараас 548465 төгрөгийг гаргуулан хариуцагч С.д, хариуцагч С.аас 1823582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р. нарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗМ78070216/-ийн өмчлөлийн Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, Зүүн жирэм 1-15 тоот хаягт байрлах 18544009687825 нэгж талбарын дугаартай 925 м.кв газар, С.ын өмчлөлийн Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, *******н зүүн жирэм 1-15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв хувийн сууц, ******* овогт *******гийн ******* /ЗМ78070216/-ийн өмчлөлийн 376,85 м.кв талбайтай хувийн сууц, С.ын өмчлөлийн 2445 УНЯ улсын дугаартай LEXUS LX-570-L200 маркын авто машиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгөөс ******* овогт *******гийн ******* /ЗМ78070216/ агсанд оногдох хэсгийг нэхэмжлэгч ******* овогт *******ийн /ЗМ/, ******* овогт *******ийн ******* /ЗМ/, хариуцагч овогт гийн /ЗЮ/ нар нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 103125000 /нэг зуун гурван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд овогт ын /ЗК01303046/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3 Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, 520 дугаар зүйлийн 520.1.1., 520.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗМ78070216/-ийн өмчлөлийн Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1-15А тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай Ү-081000076 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* овогт *******ийн /ЗМ/-ын өмчлөлд, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг, ******* зүүн жирэм 1-15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай овогт гийн /ЗЮ/-ын өмчлөлийн хувийн орон сууцыг овогт гийн /ЗЮ/-ын өмчлөлд, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг ******* зүүн жирэм 1-15 тоотод байршилтай Г/0810000161 дугаар гэрчилгээтэй 925 м.кв талбайтай ******* овогт *******гийн ******* /ЗМ78070216/-ийн өмчлөлийн газраас 410 м.кв газрыг үл хөдлөх хөрөнгө байрлах хэсгийг оролцуулан овогт гийн /ЗЮ/-ын өмчлөлд, үлдэх 515 м.кв газрыг ******* овогт *******ийн /ЗМ/-ын өмчлөлд тус тус шилжүүлэн, хариуцагч овогт гийн /ЗЮ/-аас 14455500 /арван дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /ЗМ/-д, нэхэмжлэгч ******* овогт *******ийн /ЗМ/-оос 148978793 /нэг зуун дөчин найман сая есөн зуун далан найман мянга долоон зуун ерэн гурван мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч овогт гийн /ЗЮ/-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729225 /долоон зуун хорин есөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709325 /долоон зуун есөн мянга гурван зуун хорин таван/ төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673575 /зургаан зуун далан гурван мянга таван зуун далан таван/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******, Р. нараас 1804568 /нэг сая найман зуун дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Ц.*******, Р. нараас 548465 /таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг гаргуулан хариуцагч С.д, хариуцагч С.аас 1823582 /нэг сая найман зуун хорин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р. нарт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.*******