Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02612

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27

181/ШШ2024/02612

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: ......... тоотод байрлах,Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Х. эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х ыг эрэн сурвалжлуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч К " ББСБ буюу одоогийн нэр ньЖ ББСБ ХХК нь иргэн Ж.Х тай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГМ16/64 тоот Зээлийн гэрээ байгуулж, сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 193.500.000 төгрөгийг зээлүүлсэн.

Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүрийн 27-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ноцтой зөрчил гаргасан.

Мөн Фидуцийн гэрээний 1.4-т Төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлвэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг хүлээн авагч нь өөрийн эзэмшилдээ хураан авч худалдан борлуулна гэж заасны дагуу зээлдэгч Ж.Х тай харилцан тохиролцож барьцаа хөрөнгө болох Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зах тээлийн үнээр буюу 160.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Улмаар, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх зорилгоор иргэн Ж.Х ын зээлийн гэрээ байгуулах үеийн албан ёсны хаяг буюу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 26 хэсэг, Хангамж гудамж, 27-4 тоот хаягийн дагуу 2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй болох нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2018/16708 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн татгалзсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ж.Х нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2.. гудамж 116а тоотод оршин сууж байгаа нь тогтоогдсон.

Тэгээд манай компани 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ж.Х ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132.538.287 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 181/ШЗ2022/07365 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд манай компани Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргаж онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулахаар шийдвэрлүүлсэн. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...Ж.Х нь Сүхбаатар дүүргийн 2.оотод түр оршин сууж байгаа нь тогтоогдсон.. тухай тодорхойлолтыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2023 оны 01 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/Ш32023/18581 тоот дугаартай захирамжаар нэхэмжлэлд дурдсан хаяг болох Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх 116а тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Ж.Х уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа болох нь тогтоогдож байна гэж дахин хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч 461 дүгээр анги нь түр цагдан хорих анги байсан тул түүнээс цааш ямар хорих анги руу шилжсэн эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболорт хандсан боловч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийг гарган өгөх боломжгүй гэдэг хариу авсан. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2024 оны 5 дугаар сарын 20 өдрийн 181/Ш32024/10640 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар болсон. Дээрх Шүүгчийн захирамжийн хариуд Хорих ял эдлүүлэх албанаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-05/1236 тоот лавлагаагаар Жамсран овогтой Хишигбадрах нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2023/шцт/538 дугаартай захирамжаар ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байна гэсэн хариу өгсөн. Иймд Ж.Х ын хаана байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчЖ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаяг тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ж.Х ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчЖ ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тавин хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ