| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2022/0060/З |
| Дугаар | 110/ШШ2024/0002 |
| Огноо | 2024-01-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 110/ШШ2024/0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох “аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамж, түүний хавсралтын С.М холбогдох хэсэг, 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” 161 дугаартай захирамжийн С.М, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-аас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Манай компани нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамж, түүний хавсралтын С.М холбогдох хэсэг, 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” 161 дугаартай захирамжийн С.М, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Иймд, манай компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т” ХХК-аас “аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамж, түүний хавсралтын С.М холбогдох хэсэг, 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” 161 дугаартай захирамжийн С.М, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК нь “аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамж, түүний хавсралтын С.М холбогдох хэсэг, 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” 161 дугаартай захирамжийн С.М, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША