Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00157

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00157

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг 4-р байр, 4 тоотод оршин суугч, ******* овогт *******ын ******* /РД:ЗЕ*******/,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1-р баг *******ын 15-13 тоотод оршин суугч, овогт ийн - /РД:ПД01271413/,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 1027000 /нэг сая хорин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00042/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.-оос гэм хорын хохирол 1027000 /нэг сая хорин долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. О.******* би ******* аймгаас Улаанбаатар хот чиглэлд хот хоорондын такси үйлчилгээнд явдаг юм. Би 2023 оны 10 сарын 30-нд Б.-т зодуулж улмаар биедээ хөнгөн гэмтэл авсан. Биед учирсан гэмтэлтэй холбоотой баримтуудаа эрүүгийн хэрэг шийдвэрлүүлэхэд цагдаагийн албан хаагчийн буруутайгаас шийдүүлж чадалгүй хохирч үлдсэн байсан. Одоо миний толгой тархи байнга өвдөж байдаг ба эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. Гэхдээ эхний ээлжинд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон шинжилгээ хийлгэсэн зардлууд болох MRI-д харуулсны төлбөр 150.000 төгрөг, эмчилгээний төлбөр 569.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөг, эмчилгээ хийлгэж 2 хоног ажлаа хийж чадаагүй бөгөөд үүний орлого болох 2 хоногийн нийт 300.000 төгрөгийг гаргуулах шаардлагатай байна. Миний бие одоо эмчилгээтэй байгаа учир хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандахад төвөгтэй байдал үүсч байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд тус нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд овогтой -оос дээр дурьдсан гэм хорын хохирол МRI-д харуулсны төлбөр 150.000 төгрөг, эмчилгээний төлбөр 569.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөг, эмчилгээ хийлгэж 2 хоног ажлаа хийж чадаагүй бөгөөд үүний орлого болох 2 хоног нийт 300.000 төгрөг, нийт 1.027.000 төгрөгийг гаргуулж, иргэн О.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: О.******* миний бие нь тус шүүхэд Б.-т холбогдуулж гэм хорын хохиролд 1027000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс хариуцагч Б.-ыг албадан ирүүлэхээр шүүгчийн захирамж гарч, цагдаагийн байгууллагаас албадан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч хариуцагч Б.- нь ******* аймгийн ******* сумын 1-р баг, ******* 15-13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух хаягтаа байхгүй тул албадан ирүүлэх боломжгүй гэжээ. Миний бие нь Б.-ын буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон. Иймд хариуцагч Б.- /ПД01271413/-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, Б.-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгч О.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хуудас, Мандала эмнэлгийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/, бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 4-5 хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1538 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 6-8 хуудас/, О.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-61 хуудас/, ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 40/1585 дугаартай тодорхойлолт /хэргийн 76-р хуудас/, О.*******ын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлт /хэргийн 77-р хуудас/, О.*******ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 78-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 80-р хуудас/ шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.-оос гэм хорын хорын хохирол 1027000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Б.- нь оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байгаа гэх үйл баримт ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 40/1585 дугаартай тодорхойлолт /хэргийн 76-р хуудас/-аар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Б.-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага, ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 40/1585 дугаартай тодорхойлолт зэргийг үндэслэн овогт ийн - /РД: ПД01271413/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт ийн - /РД: ПД01271413/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.