Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2024/00063/И |
Дугаар | 139/ШШ2024/00168 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2024/00168
2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 139/ШШ2024/00168 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1-р хороо, ******* ******* В корпус 10 давхар 1002 тоотод оршин суугч, ******* ******* ББСБ ХХК-ий /РД:*******/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум 5-р баг, зоог 8-4 тоотод оршин суугч, ын /РД:НР/,
Нэхэмжлэлийн шаардлага: 545747 /таван зуун дөчин таван мянга долоон зуун дөчин долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00063/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.эс 545747 /таван зуун дөчин таван мянга долоон зуун дөчин долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 220111-54328 зээлийн дугаартай 330,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Иргэн Э. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 220111-54328 зээлийн дугаартай 330000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Э. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 358 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Э. 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 258,737 төгрөг, үндсэн зээлийн хүү 236,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,010 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 545,747 төгрөгийг зээлдэгч Э.эс гаргуулж, ******* финтек ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид төгрөг 17,023 төлсөн гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гантулга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Э. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 220111-54328 зээлийн дугаартай 330,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Э. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 358 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Э. 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 258,737 төгрөг, үндсэн зээлийн хүү 236,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,010 төгрөг нийт 547,747 төлөхөөр байна. Зээлдэгч 89222696 гэсэн дугаараар холбогдож байгаач утасаа авдаггүй одоо ямар ч холбоо тогтоох боломжгүй байгаа болно. *******, ******* сум 5-р баг, зоог 8 гудамж, 4 тоот энэ хаягаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч оршин суудаггүй болох нь 2024 оны 2 сарын 19-ний өдрийн 13 дугаартай 5-р багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 545747 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.тэй 2022 оны 01 сарын 11-ний өдөр онлайн зээлийн гэрээ байгуулж, 340000 төгрөгийн зээл авсан. 2024 оны 02 сарын 22-ны нэхэмжлэлээ өөрчилж хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
4.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, ******* ******* ББСБ ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2022 оны 01 сарын 11-ний өдрийн цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ /хэргийн 3-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 13 дугаартай албан бичиг /хэргийн 11-р хуудас/, нэхэмжлэлийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлага /хэргийн 16-18 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 17-р хуудас/, ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 40/1634 дугаартай албан бичиг /хэргийин 22-р хуудас/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн Засаг даргын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-р хуудас/ баримтууд цугларчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь, хариуцагч Э.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Э.эс 545747 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Э. нь оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байгаа гэх үйл баримт ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 40/1634 дугаартай тодорхойлолт /хэргийн 22-рт/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн засаг даргын 2024.04.15-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-рт/ баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ба мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага, ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 40/1634 дугаартай тодорхойлолт /хэргийн 22-рт/, ******* аймгийн ******* сумын 5-р багийн засаг даргын 2024.04.15-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-рт/ баримт зэргийг үндэслэн ын /РД:НР/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ын /РД:НР/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.