| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00405/И |
| Дугаар | 139/ШШ2024/00181 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 139/ШШ2024/00181
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 139/ШШ2024/00181 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 4-р баг, ******* *******д нутаглах, ******* овогт *******ийн ******* /ЗК*******/,
Хариуцагч: , дүүрэг, -р хороо, -р гудамж тоотод оршин суух, овогт гийн /РД:ЗФ/
Нэхэмжлэлийн шаардлага: мал худалдаж авсны үлдэгдэл үнэ 9398700 /есөн сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00185/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь Ц.оос мал худалдаж авсны үлдэгдэл үнэ 9398700 /есөн сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Миний бие ******* аймгийн ******* сумын 4-р багийн малчин. Миний танил ченж болох Ц.той холбоо барьж мал, мах авч байгаа талаар асуухад авч байгаа гэхээр нь манайх нилээд олон мал зарах гэсэн юм гэж ярилцахад, би өөрөө очиж үзээд авъя гэсэн. Ингээд 20 оны 09 сарын 09-ний өдөр худалдаж борлуулахаар ялгачихсан байсан малыг ирж үзээд, танай мал тарган юм байна, амьдаар нь худалдаж авъя гэж ярьж тохиролцоод хонь 199, ямаа 134 толгойг ******* сумын 4-р багийн нутаг ******* ******* гэх газраас очиж худалдан авч, туугаад явсан. Мөнгийг нь маргааш, нөгөөдөр өгчихнө гэж хэлээд наймаа тохиролцоод, малыг туугаад явсан. Манайх хүн бүл муутай тул малаа амьдаар нь зарахаар төлөвлөж байсан юм. Манайх 199 толгой /төлөг, эм хонь/ хонио нэг бүрийг нь 150.000 төгрөгөөр /нийт- 29.850.000 төгрөгөөр/, 134 толгой ямаагаа нэг бүрийг нь 85.000 төгрөгөөр /нийт 11.390.000 төгрөгөөр/, нийт 333 толгой малаа 41.240.000 төгрөгөөр худалдаж, зарсан. 20.09.12-ны өдөр ямааны үнэ болох 11.390.000 төгрөгийг эхнэр Б.Амаржаргалын дансруу шилжүүлсэн. Мөнгөө авъя гэж нэхсэн чинь нэхүүлэн байж 20.09.15-ны өдөр 17.251.300 төгрөгийг мөн эхнэрийн дансруу шилжүүлсэн, өмнө нь 3.200.000 төгрөгийг авсан байсан. Ингээд мал зарсан мөнгөнөөс нийт 31.841.300 төгрөгийг өгсөн. Манай мал бол сайхан тарган мал байсан, гэтэл танай хонь хил даагаагүй гэж худал шалтгаан хэлээд хонины мөнгөнөөс 9.398.700 төгрөгийг дутуу өгсөн. Би мөнгөө нэхэхээр өөдөөс худлаа ярьж, шалтаг хэлээд манай мөнгийг бүрэн өгөхгүй байна. Ц.той анх 199 толгой хонио амьдаар нь нэг бүрийг 150.000 төгрөгөөр тохиролцож 29.850.000 төгрөгөөр худалдсан. Иймээс хонь худалдаж авсан мөнгөний үлдэгдэл мөнгө 9.398.700 төгрөгийг Ц.оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******гээс надад холбогдуулж Мал худалдаж авсны үлдэгдэл үнэ 9398700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 20 оны намар, хүүхдийн хичээл эхэлж байх үед од гэртээ байх үед Баваг гэж авгайлж дууддаг, бүрэн дунд сургуульд байхад миний дээд ангид сурдаг байсан, ******* аймгийн төвд миний амьдардаг байсан газрын урдын урд талын гудамжинд амьдардаг багын найз Б.******* надтай утсаар холбогдсон. Тэрээр над руу утсаар Хөгшөөн биеэр бага 100 гаран эм хонь, 100 гаран эм ямаа ялгалаа. Чи ирээд худалдаж аваа, амьдаар нь ав гэж ярьсан. Би Чи ийм их мал зарж яах гэж байгаа юм бэ гэхэд тэрээр Адуу худалдаж авах гээд ээ гэсэн. Тэгэхээр нь би Чи малаа авч ирээд бойнд өгөөд бойлуулаад гулууз болгоод надад жинлээд зарвал би авья. Тэгвэл хэн хэндээ амар, би амьд мал хэдэн кг болохыг мэдэхгүй гэхэд тэрээр Би адуундаа гарах гээд ээ. Эхнэр аймгийн төвд хүүхдээ хараад хүн бүл муутай байна. Чи ирээд авчих гэхээр нь би хэд хоногоос ******* аймаг очих байсан тул очоод хэлье гэсэн. Би 20 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймагт ирж хоноод маргааш өглөө нь тус аймагт байрлах Мал нядалгааны цэг /Нямын бой/ гэх газарт бусад хүмүүсээс мах худалдаж аваад байж байхад тэрээр эхнэр Амаржаргалын хамт над дээр ирээд Заа хөгшөөн манайх руу явья. Очоод мал ав, найз нь чамд сайхан ярьж хөөрөөд өгье, чамайг гомдоохгүй гэсэн. Би тэгэхээр нь Чи өөрөө түрүүлээд явж бай. Би араас чинь очьё гэхэд тэрээр Чи манайхыг олохгүй ээ. Хамт явья гээд эхнэрийнхээ хамт 14 цагийн үед ирээд орой харуй бүрий болтол намайг хүлээж тэр бойны газар байсан. Би тэгэхээр нь Орой боллоо. Өглөө яваад очьё гэхэд тэр 2 гэр рүүгээ явсан. Маргааш буюу 20 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө аймгаас урагшаа Үйзэн багийн тэнд 30 орчим км-т тэрээр надад зарна гэсэн малаа ялгаад бэлдсэн байсан. /Тэдний гэрт биш/ Тэрээр малаа Манай ямаа бол дундаж нь 14-15 кг гарна. Хонь бол кг-ын дунджаас буухгүй гэхэд нь би Яг чиний хэлж байгаа шиг гарах уу? Чи сая хэдэн төлөг надад авч ирж өгөхөд дундаж нь 18 кг гарсан шүү дээ гэхэд тэрээр Яг гарнаа. Саяхан аваачиж өгсөн төлөгний хувьд би юу гэж сайн малаа аваачиж зарахав дээ. Муу нь 18 кг байгаа шүү дээ. Одоо эд нар сайн болохоор кг хүрнэ гэхээр нь би түүний үгэнд итгээд 1 ямааг 85 000 төгрөгөөр, нийтдээ 134 ямааг 11 390 000 төгрөгөөр, 1 хонийг 150 000 төгрөгөөр, нийтдээ 199 хонийг 29 850 000 төгрөгөөр, нийтдээ 333 хонь, ямааг 41 240 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би аймгаас хамт очсон хүнтэйгээ тэр өдөртөө туулгаад аймагт ирсэн. Маргааш өглөө нь эхлээд авсан ямаагаа бойлуулсан. Тэгэхэд ямааны дундаж нь 14 кг гарсан. Маргааш нь буюу 20 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хотод ямаагаа борлуулсан. 20 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 100 хонио бойлуулсан. Тэгэхэд 1 хонины дундаж нь 16 кг гарсан. Би тэр үөд эхнэр Амаржаргал руу нь яриад Нөхрийн чинь утас холбогдохгүй байна. кг-ын дундажтай гарна гэсэн хонь чинь 16 кг гараад байнаа. Ирж үзээ гэсэн тэгэхэд эхнэр нь Би хүүхдийн эцэг, эхийн хуралтай байнаа. Тараад ярья гэсэн. Тэгээд буцаад ярихгүй болохоор нь дахиад түүн рүү ярихад Би очиж үзэхгүй. Та нар наймаа хийсэн бол хийсэн. Тэгээд ч ямаанаасаа муу татна гэж юу байдаг юм гээд утсаа тасалсан. Би тэр өдрийн оройжингоо түүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад түүний утас нь холбогдоод ярихад Би Дэрэнд явж байна. Адууны эрэлд явж байна. Манайх ингэж татмааргүй юм даа" гэхэд би Эхнэрийг чинь ирээд үз гэхэд ирж үзэхгүй байнаа. Одоо наймаагаа болиё. Чи өөрөө хүрээд ир. Би аймагт хүлээж байя гэхэд тэрээр Одоо нэгэнт хийчихсэн юм чинь. Чи болохоороо л бод гэсэн тэгээд би бойлуулсан 100 хонио аваад хот руу явсан. Ямааны хувьд түүний ярьсан дундаж нь мөн байсан тул би 20 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр түүний эхнэрийн данс руу 11 390 000 төгрөг шилжүүлсэн. 20 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймагт үлдээсэн 99 хонио өөрийн хамаатны Дашдэмбэрэл гэх хүүгээр өдрийн 100 000 төгрөг өгөөд Энэ малыг бойлж ч магадгүй, буцаагаад эзэнд нь өгч ч магадгүй. Тэгэхээр 1 өдөр хариулаад өг гээд маллуулсан. Энэ өдрийн шөнөдөө аймагт ирсэн. Б.******* рүү залгаад утсаа авахгүй байсан. 20 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 8 цагийн үед би Б.******* рүү Чи ирж малаа үзээ. Болохгүй байна. Наймаа буцъя. Би бойлуулсан 100 төлгийг чамд аваад өгье гэхэд тэрээр Одоо нэгэнт хийсэн наймаа юм чинь би очоод жинлээд өгье гэсэн. Мөн л тухайн үед Б.******* над дээр ирээд жинлэе гэсэн чинь огт ирээгүй. Би түүнрүү залгаад утсаа аваагүй. Тэгээд 20 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Б.*******гийн хонийг бойлуулахдаа ******* аймгаас нэмж 31 хонь худалдаж аваад, түүнийгээ бас бойлуулаад руу ачаад явсан. Б.******* 20 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Бензиний мөнгө хэрэгтэй байна, туслаач гээд 200 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Адууны эрэлд Дэрэн явах гэж байна гээд 1 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Банкны мөнгө төлөх гээд байна гээд 1 800 000 төгрөг надаас авснаа хасч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нь ч зөв юм. Миний түүнд өгөх мөнгөнөөс хасч тооцсон 200 000 төгрөг нь гарал үүслийн бичигний мөнгө юм. Ингээд түүнд өгөх мөнгөнөөс 3 200 000 төгрөг хасаад 17 251 300 төгрөгийг Хаан банкны 5450313876 тоот дансанд шилжүүлсэн. Ийнхүү бидний хооронд нийсэн наймааны өгч, авах зүйл дууссан юм. Дээрх байдлаар болсон үйл явдал юм. Би ашиг олъё гэж явсан нь үнэн. Гэхдээ тэр надад тохирсон малаа өгөөгүй. Наймаа чинь тохирсондоо биш байнаа больё гэхэд болихгүй байснаар би тэр наймаанд ашиг олох нь битгий хэл ярьсандаа хүрээгүй учраас түүнд зарсан мөнгийг нь шилжүүлсэн юм гэжээ.
3.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20 оны 09 сарын 10-ны үед Ц.ид 134 ямаа, 199 хонь худалдсан. Тэр үед цаг сайхан байсан. Хамаг сайн, тарган малаа барьж өгсөн. Ц. өөрийн биеэр ирж, ямаанаас муу гэснийг нь ялгаад хонийг бол боломжтой гээд туугаад аваад явсан. 2 хоногийн дараа хийгээд мөнгө өгнө гэж хэлсэн. 2 хоногийн дараа ярихад мал чинь хил даагаагүй гээд мөнгө дутуу хийсэн. 41240000 төгрөг авах байснаас 31841000 төгрөг авсан. 9398700 төгрөгийг гаргаж өгнө үү. 09 сар бол малын тарга тэвээрэг ханасан байх үе. Дандаа сувай эр хонь өгсөн. Яагаад ч 16 кг татахгүй. Энэ хүн над руу яриагүй. Эхнэр ярьсан гэж хэлээгүй гэв.
4.Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнээс 20 оны 09 сарын 09-ний өдөр мал худалдаж авсан. Өмнө нь хэдэн мал борлуулаад явж байсан. Би 09 сарын 07-ны өдөр хотоос ирсэн. 09 сарын 04-ний өдөр над руу малаа ялгачихлаа гэж ярьсан. Амьдаар нь мал авч мэдэхгүй авчраад бойлоод мах болгоод өгчих гэхэд би тэгж явах завгүй байна, ярьж хөөрөөд өгье гэж хэлсэн. Би хотоос 09 сарын 07-ны өдөр ирж хоносон. 09 сарын 07-ны өглөө 07 цаг болж байхад ирж байна уу гэж ярьсан. Би дүүтэй хамт очсон. Эм ямааг 85000 төгрөгөөр, хонь 150000 төгрөгт өгсөн. Бага биетэй эм ямааг нь ялгаж гаргаад хонийг нь ялгахгүй аваад явсан. Ямааг нь 09 сарын 11-ний өдөр хот оруулж өгсөн. 09 сарын 11-ний өдөр хонийг нь хийсэн. Хийж эхлээд жинлээд үзэхэд 17 кг-ын дундажтай байсан. Тэгээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Эхнэр лүү нь залгаад энэ байдлыг хэлсэн. Орой нь ярихад мах болсон малыг би яаж таних вэ гэж хэлсэн. Зуны халуунд мах муудах гээд байсан учраас 11 өнгөрөөгөөд ачаад гарах үед энэ хүний утас холбогдохоор нь ийм байдалтай байна гэж хэлэхэд хийсэн бол аваад яв гэж хэлсэн. Хотод Алтанбагана гэж хүн дээр 12-ны өдрийн өглөө буулгаад 13-ны өдөр эргэж ирэхэд энэ хүн ирсэн байсан. Төлж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би хувьдаа авч идсэн зүйл байхгүй. Хэдэн төгрөгөөр шатаж л үлдсэн. 16 кг-ын дундажтай махыг 6200 төгрөгөөр бодож өгсөн. Уржнангийн мал тэр үед төлөг 80000-90000 төгрөг, эм хонь 100000-110000 төгрөгт авч байсан. Өөрийнх нь хэлсэн ханшаар нь авсан. Өөрийнх нь хэлсэн жингээр гарах болов уу гэж бодсон. Өөр хүнтэй наймаа хийсэн бол малын шүдийг харах байсан. Дунд нь 10 гаран хурга байсан. Бойчид бүгд мэдэж байгаа гэв.
5. Хэрэгт нэхэмжлэгч талаас Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-рт/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 20 оны тооллого /хэргийн 3-4рт/, Б.Амаржаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-6рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-рт/, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 12-рт/ баримтууд,
Хариуцагч талаас Нийслэлийн дүүргийн -р хорооны засаг даргын тодорхойлолт /хэргийн 45-рт/, Ц.ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 46-рт/, хариу тайлбар /хэргийн 71-76-рт/, Ц.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 77-80-рт/, Б.Нямдуламын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 81-82-рт/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 79-рт/ баримтууд,
Шүүхийн журмаар гэрч Б.Амаржаргалын мэдүүлэг /хэргийн 33-36-рт/, гэрч Б.Нямдуламын мэдүүлэг 89-90-рт/, гэрч Б.Алтанбаганын мэдүүлэг /хэргийн 92-рт/, гэрч О.Сумъяабалын мэдүүлэг 113-115-рт/ баримтуудыг тус тус бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
1. Б.******* нь Ц.оос мал худалдаж авсны үлдэгдэл үнэ 9398700 /есөн сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун/ төгрөг тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь 199 толгой хонио нэг бүрийг нь 150.000 төгрөгөөр тооцож 29.850.000 төгрөгөөр, 134 толгой ямаагаа нэг бүрийг нь 85.000 төгрөгөөр тооцож 11.390.000 төгрөгөөр, нийт 333 толгой малаа 41.240.000 төгрөгөөр зарсан. 20.09.12-ны өдөр ямааны үнэ болох 11.390.000 төгрөгийг, 20.09.15-ны өдөр 17.251.300 төгрөгийг шилжүүлсэн, өмнө нь 3.200.000 төгрөгийг авсан байсан. Ингээд мал зарсан мөнгөнөөс нийт 31.841.300 төгрөгийг өгсөн. Үлдэх 9.398.700 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
3. Хариуцагч нь 134 толгой ямааны үнэ 11390000 төгрөгийг өгсөн. 199 толгой хонины үнээс 17251300 төгрөгийг өгсөн. Өмнө нь өгсөн байсан 3200000 төгрөгийг хасаж тооцсон. Нэг хонь дунджаар кг жин хүрнэ гэж тооцож нэг хонийг 150000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байсан боловч нэг хонь дунджаар 16-17 кг жинтэй байсан учир би ашиг олоогүй, харин ч алдагдал хүлээсэн. Малыг борлуулсан үнийг бүхэлд нь *******д өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар татгалзлаа үндэслэж байна.
4. Талууд 199 толгой хонийг нэг бүрийг нь 150.000 төгрөгөөр тооцож 29.850.000 төгрөгөөр, 134 толгой ямааг нэг бүрийг нь 85.000 төгрөгөөр тооцож 11.390.000 төгрөгөөр, нийт 333 толгой малыг 41.240.000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар, хонь нэг бүрийг дунджаар кг жинтэй гэж тооцохоор тохиролцсон, ямааны үнэ 11.390.000 төгрөгийг, хонины үнээс 17.251.300 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгч Б:******* нь хариуцагч Ц.оос өмнө нь 3.200.000 төгрөгийг авсан байсныг малын үнээс хасаж тооцсон үйл баримтад маргаагүй байна.
5. Харин 199 толгой хонь нь ярилцаж тохиролцсоноор нэг бүр нь дунджаар кг жинтэй байгаагүй, 17 кг жинтэй байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно.
6.Талуудын худалдах, худалдах авах гэрээний зүйл нь амьд мал байсан ба малыг амьд үед нь хэдэн кг мах гарахыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөд байдал үүсжээ. Иймд талуудын нэг хониноос кг мах гарна гэх тохиролцоог гэрээний гол нөхцөл болгон үзэв.
7. Гэрч Б.Амаржаргалын мэдүүлгээр /хэргийн 33-34-рт/ ...авч яваад хоёр гурав хоносны дараа мал тохиролцсон үнэндээ хүрээгүй талаар хэлсэн. Бид одоо мах болсон малыг танихгүй болсон байгаа. Тохиролцсон үнээ авмаар байна... гэх ярилцлага болсон болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, малыг хүлээн авсны дараа худалдан авсан эд хөрөнгийн доголдол буюу мал тохиролцсон хэмжээний жинд хүрэхгүй байгаа талаар худалдагч талд мэдэгдсэн байна. Худалдагч тал нь худалдан авагч талын мэдэгдсэн даруйд өөрийн худалдсан мал нь тохиролцсон жинд хүрсэн эсэх талаар буюу эд хөрөнгийн доголдолтой эсэх талаар маргааныг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна. Нэг хониноос дунджаар кг мах гарна, 150000 төгрөгөөр худалдан авна гэх урьдчилсан тохиролцоо нь худалдсан мал чанарын хувьд доголдолгүй байсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй. Талууд худалдсан, худалдан авсан 199 толгой хонь нэг бүрээс кг, эсхүл 17 кг мах гарсан гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна. Харин тухайн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан цаг тухайд малыг бойлж байх явцад малын махны жин харилцан тохиролцсон кг жинд хүрэхгүй байгаа талаар худалдан авагч нь худалдагч буюу нэхэмжлэгч Б.*******гийн эхнэр Б.Амаржаргалд мэдэгдсэн болох нь гэрч Б.Амаржаргалын мэдүүлгээр нотлогдож байна. Мэдэгдсэн даруйд худалдагч нь худалдсан эд хөрөнгийг чанарын доголдолгүй буюу кг мах гарч байгаа эсэхийг үзэх харах, өөрийн малын мах мөн эсэх талаар худалдан авагч талтай харилцсан зүйлгүйгээр гагцхүү тохиролцсон үнээ авна гэж нэхэмжлэлээ үндэслэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан байна. Эндээс харахад худалдагч буюу нэхэмжлэгч Б.******* нь нэг бүр нь кг мах гарах 199 тооны хонийг худалдан авагч буюу хариуцагч Ц.ид өгөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 199 тооны хонийг хариуцагчид өгсөн боловч энэ 199 тооны хонь нэг бүрээс 17 кг мах гарсан гэх тайлбарыг хариуцагч гаргаж байна. Нэхэмжлэгч нь дээрх 199 тооны хониноос хонь нэг бүрээс кг мах гарсан гэдгийг нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй, хариуцагч нь худалдан авсан малыг бойлох, борлуулах үед эд хөрөнгийн доголдлын талаар худалдагч талд мэдэгдсэн байх тул худалдсан эд хөрөнгө чанарын доголдолтой байсан буюу 199 тооны хонь, хонь нэг бүрээс кг мах гараагүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. Иймд зохигчийн ашиг сонирхол, гэх хор учирсан нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу тал хувийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165330 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хариуцагч овогт гийн /РД:ЗФ/-оос 4669350 /дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /ЗК*******/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4669350 /дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165330 /нэг зуун жаран таван мянга гурван зуун гучин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос 90140 /ерэн мянган нэг зуун дөчин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ