Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, улсын яллагч Д.Дуламжав шүүгдэгч Б.*******-*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх /№0297/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******-*******д холбогдох эрүүгийн 201721000142 дугаартай, 178/2017/0073/э/ индекстэй хэргийг 2017 оны 7 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  ******* оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аягат багт оршин суудаг гэх, Дархан-Уул, Дархан, 3-р баг, ******* 3 гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овогт Баасандорж *******-*******  /РД: ПГ85071318/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.*******-******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт Ж.*******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 4 сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.*******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батсүх шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.*******-******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. надад бага ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.*******ын “...2017 оны 4 сарын 22-ны өглөө 6 цагийн үед босоод хонь бэлчээх гээд бас ямаагаа самнах гээд байж байхад *******-******* манай гэрт ганцаараа машинтайгаа ирээд танай дээд талын айлд хоночихоод ирлээ гэж хэлээд манай гэрт ороод цай уучихаад хэдэн ямаа барьж өгчихөөд байж байтал манай хонь айлын хоньтой нийлэх гээд байхаар нь би мотоциклоор яваад хонио эргүүлээд ирье гэхэд ******* хоёулаа яваад хонийг чинь эргүүлээд ирье гэж хэлээд ******* миний машинд суучих гээд яваад хонио эргүүлээд ******* машинаа зогсоохгүй цааш яваад байхаар би хаашаа яваад байгаа юм бэ? гэж асуухад хоёулаа Хөшөөтийн уурхай орчихоод ирье гэж хэлэхээр нь үгүй би хонь ямаа хоёроо бэлчээрт гаргана гээд хэлэхэд удахгүй гээд машинаа зогсоохгүй яваад байхаар нь би зогсоох гээд рүльнээс нь бариад авахад зогсохгүй болохоор нь цааш суугаад Хөшөөтийн уурхай руу явсан. Хөшөөтийн уурхайд 10 цагийн үед очоод дэлгүүр ороод 2 шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад зогсож байтал Баасанхүү эгчтэй таараад хаанаас хаа хүрээд явж байна гэхээр нь Дарви сумаас ирлээ гэхэд манай гэрээр ороод гараач гэхээр нь гэрт нь ороход *******-Очир гэх залуу сууж байсан. Тэгээд авсан архиа уугаад сууж байтал гаднаас Чинбат орж ирсэн. Би цайгаа уугаагүй байсан болохоор амархан согтсон. Тэгээд бид нар гадагшаа гарч явахаар болоод би нагац ах Барсаагийн гэрт очъёо гэж хэлээд Барсаагийн гэрт ирэхэд Барсаа гэртээ байхгүй эхнэр Чээмээ нь байсан. Бид нарыг ороход 0.5 литрийн Модун гэх нэртэй архи гаргаж ирээд задлахаар нь тухайн архийг нь хувааж уучихаад Чинбаа манай гэрт очоод хоол идье гэхээр нь бид нар бөөндөө Чинбаагийн гэрт орж байснаа санаж байна. Гэрт нь ороод юу ярьж хэлж сууж байснаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би газар уначихсан хэвтэж байхад *******аа миний хамар луу нэг удаа өшиглөхөд миний хамарнаас цус гарч байсан. Тэр үед *******-*******, *******ыг ална гээд орилоод байсан тэр үед Баатар бид хоёрыг салгахаар нь би шууд гэрлүүгээ алхсан. ...” “...Миний хамар луу нэг удаа, баруун хавирга руу нэг удаа өшиглөснөөс өөр цохиж зодсон асуудал байхгүй.” “надад ямар нэгэн гомдол санал байхгүй. *******-******* миний хотод эмчлүүлэх зардал болох 1 300 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Р.Баатарын “...2017 оны 4 сарын 22-ны 15 цагийн үед гэртээ ямаа санмаж байхад *******, *******-******* хоёр *******-Эрдэнийн тээврийн хэрэгсэлтэй гэрээс нэлээн зайдуу ирээд зогсчихсон тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан мотоциклоо буулгаад нэг залуу тээврийн хэрэгслээс буулгасан мотоциклоо унаад Хөшөөтийн уурхайн чиглэл рүү явсан. *******, *******-******* хоёр эхнэр бид хоёрын хажууд ирээд хоорондоо маргалдаад ******* нь *******-Эрдэнийг чи орох оронгүй, эхнэр хүүхэдгүй, оочих аягагүй хүн гэхэд *******-******* уурлаад *******ыг заамдаж барьж аваад нэг нэгнийхээ дээр доор ороод газар унаад ноцолдоод эхлэхэд нь би очиж *******-Эрдэнийг салгаад хойш татаж босгоход *******-******* *******ыг хэвтэж байхад нь баруун хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөхөд ******* босоод газраас чулуу аваад *******-******* рүү шидэхэд оноогүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 4 сарын 28-ны өдрийн 230 тоот шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42-43 дугаар хуудас/.

Шүүгдэгч Б.*******-Эрдэний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт Ж.*******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч Б.*******-Эрдэний дээрх үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “...хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих” ба 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,...” болж ял шийтгэл нь хөнгөрсөн, хорих ялын төрөл тухайн зүйлд байхгүй болсон тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.*******-*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 62 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулав.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******-Эрдэний эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий Mazda Proceed маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг оногдуулах ялыг гүйцэтгэх хүртэл хэвээр үлдээх үндэслэлтэй байна .

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн эрүүл мэндийн оношийн талаарх 4 ширхэг рентген зураг, рентген зурагны хариу бичсэн 2 хуудас баримт, 2 ширхэг CD зэргийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.1, *******.2, *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.13  дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Алаг адуу овогт Баасандоржийн *******-*******д Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Алаг адуу овогт Баасандоржийн *******-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*******-******* нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн 4 ширхэг рентген зураг, рентген зурагны хариу бичсэн 2 хуудас баримт, 2 ширхэг CD зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.*******т олгосугай.
  7. Шүүгдэгч Б.*******-Эрдэний эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий Mazda Proceed маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг торгох ялыг гүйцэтгэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН