Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2024/00047/И |
Дугаар | 139/ШШ2024/00211 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 139/ШШ2024/00211
2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 139/ШШ2024/00211 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, ******* хороолол *******-р байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:УМ*******/,
Хариуцагч: аймгийн сум, 4-р баг, гэх газар оршин суух, овогт ын /РД:РЛ/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2024/00047/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******
Хариуцагч Г. /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь Г.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. М.******* миний бие овогтой тай 2013 онд танилцаж, улмаар үерхэж, нөхөрлөн 20******* оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Гүррагчааг төрүүлсэн. Намайг жирэмсэн болсны дараа Г. нь хүүхдээ авхуул, би хамт амьдарч чадахгүй хэмээн удаа дараа дарамталж, надаас холбоогоо тасалсан. Төрсний дараа хүүгээ өөрөөрөө овоглохыг үл зөвшөөрсөн. Ингээд миний бие хүүгээ өөрөөрөө овоглож өнгөрсөн ******* жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч явж байна. Хүү ******* овогтой Гүррагчаа нь харааны бэрхшээлтэй. Энэ хугацаанд Г. нь хүүгээ үнсэнд хаясан шалз шиг нэг ч удаа сураг ажиг тавиагүйд туйлын их гомдолтой байна. Иймд Б.Гүррагчаагийн төрсөн эцэг болох Г.гаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
2.Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.тай 2013 онд танилцаж, 20******* оны 08 сарын 21-ний өдөр хүү Б.Гүррагчааг төрүүлсэн. Жирэмсэн боллоо гэж хэлэхэд энэ хүн хүүхдээсээ татгалзаж, авахуул гэж хэлсэн. Анхны хүүхэд учраас авахуулахгүй гэж хэлсэн. Жирэмсэн байх хугацаанд нэг ч удаа эргэж, ярьж байгаагүй. Төрөөд Г.тай болон аавтай нь холбогдож байсан. ******* жилийн хугацаанд энэ хүнд хариуцлага хүлээлгээгүй. Миний хүүхэд харааны бэрхшээлтэй. Одоо эмчилгээнд явах гэж байгаа юм. Хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна. Надтай анх танилцаж байхдаа боломжгүй хүн байгаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш шинжээч томилуулаад явсан. Аль болох цаг хугацаа хожих талаас нь хандаж байна гэж ойлгосон. ******* жил өнгөрч байхад сураг тавиагүй байж одоо шалтаг тоочиж байна гэж ойлголоо. Хүүхдээ хөл дээр нь босгоод хүний гар харуулахгүй амьдруулахыг бодож байна. Хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулмаар байна гэв.
3.Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажил хийдэггүй, мэргэжилгүй, хөдөө аавтайгаа хоёулаа амьдардаг. Боломжоороо өгье. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, М.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-рт/, Б.Гүррагчаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 3-рт/, ******* аймгийн ******* сумын 7-р багийн засаг даргын тодохойлолт /хэргийн 4-рт/, ******* аймгийн ******* сумын Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хэргийн 5-рт/, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 6-рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 8-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 13/3028 дугаартай албан бичиг /хэргийн 31-рт/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 2430 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32-35-рт/ баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь 1 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь хүү Б.Гүррагчаа нь миний асрамжид байгаа, эцэг Г.гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 сарын 30-ны өдрийн 2430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Г. нь хүү Б.Гүррагчаагийн биологийн эцэг болох нь тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч М.*******гийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
4.Хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцаатай болж 20******* оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Гүррагчааг төрүүлсэн, хүү Б.Гүррагчаа нь эх М.*******гийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүү Б.Гүррагчаад тэтгэлэг тогтоож эцэг Г.гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20******* оны 8 сарын 21-ний өдөр төрсөн хүү ******* овгийн *******гийн Гүррагчаа /ЗЮ*******2821*******/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг овогт ын /РД:РЛ/-аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.гаас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ