| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00234/И |
| Дугаар | 139/ШШ2024/00252 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 139/ШШ2024/00252
| 2024 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 139/ШШ2024/00252 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 5-р баг ******* гэх газар оршин суух, ******* овогт Үржинхандын ******* /РД:ЗА*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/0234/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ү.******* нь ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Ү.******* би 1969 онд төрсөн, эрэгтэй. Бүрэн бус дунд боловсролтой. Миний бие 1988-1990 онд цэргийн алба хааж, цэргээс ирээд ******* аймгийн ******* сумын Амьдралын туг нэгдэлд 1991 оны 1 сарын 1-нээс 1992 оны 11 сарын 4-нийг хүртэл, Амьдралын туг ХК-д 1992 оны 11 сарын 4-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан. Миний энэ үед малчнаар ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу, ажлаас орж гарсан тушаал архиваас бүрэн гарч ирэхгүй байгаа. Нийгмийн даатгалын байгууллага намайг дээрх жилүүдэд малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд Үржинханд овогтой ******* би ******* аймгийн ******* сумын Амьдралын туг нэгдэлд 1991 оны 1 сарын 1-нээс 1992 оны 11 сарын 4-нийг хүртэл, Амьдралын туг ХК-д 1992 оны 11 сарын 4-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг гэрчлэх баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.******* нь ******* сумын Амьдралын туг нэгдэлд 1990-1992 онд малчнаар ажиллаж байсан. Одоо хүртэл тус суманд мал маллан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүссэн. Ажилд орсон тушаал нь тамга тэмдэггүй, гарсан тушаал нь мөн байхгүй байгаа гэв.
3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, Ү.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-рт/, итгэмжлэл /хэргийн 3-рт /, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 сарын 04-ний өдрийн 189 дугаартай албан бичиг /хэргийн 5-рт/, Ү.*******ын хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 6-рт/, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 05 сарын 22-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-рт/, ******* аймгийн ******* сумын Амьдралын туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 сарын 15-ны өдрийн 67 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 8-рт/, Ү.*******ын 665855 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 9-10-рт/, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас /хэргийн 11-рт/, ******* аймгийн татварын хэлтсийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 08/258 дугаартай албан бичиг /хэргийн 12-рт/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 13-рт /, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 14-рт/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт /хэргийн 18-рт/ баримт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжпэгч Ү.******* нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал, шийдвэр зөрчилтэй, ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаал бүрэн олдохгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ү.*******ын ******* аймгийн ******* сумын Амьдралын туг нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 11 сарын 4-ний өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Амьдралын туг ХК-д 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ү.*******ын ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Үржинхандын ******* /РД:ЗА*******/ нь ******* аймгийн ******* сумын Амьдралын туг нэгдэлд 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 11 сарын 4-ний өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Амьдралын туг ХК-д 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжпэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.