| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00204/И |
| Дугаар | 139/ШШ2024/00254 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 139/ШШ2024/00254
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 139/ШШ2024/00254 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, Боржигон 8-9 тоотод оршин суугч, ******* овгийн *******гийн ******* /ЗЮ*******/
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/0204/И индекстэй иргэний хэргийгхянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжпэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* аймгийн ******* сумын 6-р багийн иргэн Д.******* миний бие нь 1963 онд төрсөн 60 настай, эрэгтэй, Д.******* миний бие нь 1978 оны 11 сарын 01-нээс 1982 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестийн Мал нядалгааны газарт туслах ажилтнаар анх ажилд орсон. 1982 оны 07 сарын 01-нээс 1982 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл дэлгүүрт грушикээр ажиллаж байгаад 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд ******* аймгийн Мандалговь хотын худалдаа нийтийн хоолны трестийн Мал нядалгааны газар туслах ажилтан, мал нядлагч зэрэг ажлуудыг 1985 оны 06 сарын 22-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан . Ажилд орсон зарим тушаал гарч ирсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр байгууллага татан буугдах үед үрэгдсэн. Тухай үед хамт ажиллаж байсан хүмүүс сайн мэднэ. Бүтэц зохион байгулалтанд өөрчлөлт орж олон салбар болж байсан. Иймд Д.******* миний бие нь ******* аймгийн Мандалговь хотын худалдаа нийтийн хоолны трестийн мал нядалгааны \ бойны\ газарт 1978 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл туслах ажилтан, грушикээр, 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь хотын худалдаа нийтийн хоолны трестийн Мал нядалгааны / бойны/ газар туслах ажилтан, мөн 1991 оны 12 сарын 26 наас 1993 оны 09 сарын 22 хүртэл ******* аймгийн Тулга ББХ хоршооны бойны газар мал нядлагчаар, 1993 оны 09 сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн "Баян уул " ББХК-ийн мал нядалгааны газар туслах ажилтан, мал нядлагчаар тус тус ажиллаж байсныг архивын лавлагаа, тушаалууд гэрч нар болон бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1978 оны 11 сард Худалдаа нийтийн хоолны трестэд мах бэлтгэгч, нядлагчаар анх ажилд орж байсан. 1982 оны 06 сард цэрэгт яваад 1985 онд халагдаж ирээд уг байгууллагадаа дахин ажилд орсон. 1995 он хүртэл ажиллаад байгууллага өмч хувьчлалаар татан буугдсан гэв.
3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-рт/, ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 05 сарын 07-ны өдрийн 256 дугаартай тодрхойлолт /хэргийн 4-рт/, ******* аймгийн ******* сумын 6-р багийн засаг даргын 84 дугаартай албан бичиг /хэргийн 5-рт/, ******* аймгийн Татварын газрын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 08/259 дугаартай албан бичиг /хэргийн 6-рт/, 407184 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 7-8-рт/, ******* аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 7 сарын 1-ний өдрийн 67 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-рт/, ******* аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 10 сарын 20-ны өдрийн 102 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөн шилжүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 10-рт/, ******* аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1978 оны 8 сарын 26-ны өдрийн 87 дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 11-рт/, ******* аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 1 сарын 21-ний өдрийн 10 дугаартай Зарим хүнийг ажилд шинээр авах байгууллага дотроо ажлыг өөрчлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 12-рт/, гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлт /хэргийн 14-рт/, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт /хэргийн 14-рт/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт /хэргийн 15-рт/, гэрч О.гийн мэдүүлэг /хэргийн 24-рт/, О.гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 26-рт/, Б.ийн мэдүүлэг /хэргийн 28-рт/, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 сарын 02-ны өдрийн 542 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 30-31-рт/, гэрч О.гийн мэдүүлэг /хэргийн 32-рт/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 08/3709 дугаартай лавлагааны хуулбар /хэргийн 33-рт/ баримт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжпэгч Д.******* нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон щүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Д.******* нь 1978 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн Тулга ББХХоршоонд, 1993 оны 09 сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Баян-Уул ББХК-д тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******гийн ******* /ЗЮ*******/ нь 1978 оны 11 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн Тулга ББХХоршоонд, 1993 оны 09 сарын 22-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Баян-Уул ББХК-д тус тус туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжпэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******