Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00255

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00255

Дундговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3-р баг, ******* *******т оршин суугч, ******* овогт *******ийн ******* /3М*******/

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/0213/И индекстэй иргэний хэргийгхянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.******* нь ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогтой ******* миний бие нь 1974 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 35 жил малчнаар ажилласан. Үүнээс 1989 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн 25-р тушаалаар орсон тушаал байгаа, ажлаас гарсан тушаал байхгүй учир 1989 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл мал маллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1989 онд Дундговь аймгийн Хулд сумын малчнаар илгээлт авч байсан. ******* амгийн Нийгмийн даатгалын газраас 1989-1994 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолго гэж хэлсний дагуу нэхэмжэл гаргасан гэв.

3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, нэхэмжлэгч О.*******ийн гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт /хэргийн 2-рт/, итгэмжлэл /хэргийн 3-рт/, Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 1/325 дугаартай албан бичиг /хэргийн 5-рт/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 577 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 8-рт/, Хулд сумын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 10-рт/, О.*******ийн 1990, 1991 онуудын цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 11-19рт/, О.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21-рт/, О.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт /хэргийн 20-рт/, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1989 оны 6 сарын 20-ны өдрийн 25 дугаартай малчнаар томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 23-24-рт/, гэрч Л., Х. нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 25-26-рт/, гэрч Л., Х. нарын гэрчийн мэдүүлэг /хэргийн 31-32-рт/, О.*******ийн хөдөмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 37-рт/ баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжпэгч О.******* нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал, шийдвэр зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон щүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч О.******* нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч О.*******ийн ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /3М*******/ нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1989 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжпэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.