Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00256

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00256

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Сайхан овоо сумын 3-р багийн ******* гэх газар оршин суух ******* овогт *******гийн ******* /3Л*******/

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/0243/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогт *******гийн ******* миний бие 1974 оны 01 сарын 04-нд төрсөн эмэгтэй, энэ жил 50 нас хүрсэн, улсад 20 жил 6 сар ажилласан юм. Үүнээс 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл Сайхан-******* сумын Социализмын зам нэгдэлд хоньчиноор, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Оргил ХК-д хоньчиноор тус тус ажилласан. Эдгээр жилүүдийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа. Миний хөдөлмөрийн цэс нөхөр болох Жагай овогтой Эрдэнэбаярын нэр дээр гарсан тул хамт мал маллаж байсныг мэдэх дараах 2 хүнийг гэрчээр асууж 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн Сайхан-******* сумын Социализмын зам нэгдэлд хоньчиноор, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал ******* аймгийн Сайхан-******* сумын Оргил ХК-д хоньчиноор ажилласан хугацааг шүүхээр тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1990 онд 8 дугаар анги төгсөөд Сайхан-******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар томилогдсон. 1990-1993 оны хооронд ажилласан хөдөлмөрийн дэвтэр байгаа хэдий ч тамга тэмдгийн зөрчилтэй байгаа юм. 1993 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Нийгмийн даатгалаас 6 сар даатгалаа төлчих гэж хэлсэн. 01 сарын хугацаа алдсан. Эрт шүүхэд хандах байсан юм билээ гэв.

3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, Ц.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-рт/, ******* аймгийн Сайхан-******* сумын Найз багийн иргэн Жагаа овогтой Эрдэнэбаяр эхнэр ******* овогтой ******* нарын Социализмын зам нэгдэлд 1992-1993 онд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт /хэргийн 3-рт/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-рт/, ******* аймгийн Татварын газрын 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 08/311 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-рт/ ******* аймгийн Сайхан-******* сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 06/47 дугаартай албан бичиг /хэргийн 6-рт/, Ц.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-9-рт/, ******* аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 10-14-рт/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 15-рт/, ******* аймгийн Сайхан-******* сумын Социализмын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 16-рт/, нэхэмжлэгч Ц.*******гийн гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлт /хэргийн 18-рт/, улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 19-рт/, нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлт /хэргийн 23-рт/, гэрч Г., М. нарын мэдүүлэг /хэргийн 27-28-рт/ баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ц.******* нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал, шийдвэр зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон щүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн Сайхан-******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал ******* аймгийн Сайхан-******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /3Л*******/ нь 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн Сайхан-******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал ******* аймгийн Сайхан-******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжпэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.