| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00235/И |
| Дугаар | 139/ШШ2024/00257 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 139/ШШ2024/00257
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 139/ШШ2024/00257 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 2-р баг, ******* 2 гэх газар оршин суугч, ******* овогт *******ын ******* /3И*******/
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/0235/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.******* нь, ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогтой ******* миний бие 1969 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа. Улсад 21 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг дутуу шаардлага хангахгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр болон цалингийн цэс мөн хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажилласан жил тогтоож өгнө үү. Би 1986 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 17-ны өдрийг дуустал ******* сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 2-р таван жил ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд 1986-1993 он хүртэл ажиллаж байсан ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байснаа тогтоогохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-рт/, Ш.Чинзоргийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-рт/, Ш.Чинзоргийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-рт/, Ш.Чинзоргийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-рт/, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 08/310 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-рт/, ******* аймгийн Татварын газрын 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 08/295 дугаартай албан бичиг /хэргийн 7-рт/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 02/123 дугаартай албан бичиг /хэргийн 8-рт/, Ш.*******ийн цалин хөлсний лавлагааны түүвэр /хэргийн 9-116-рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 118-рт/, нэхэмжлэгч Ш.Чинзоргийн хүсэлт /хэргийн 122-рт/, гэрч Р.*******, Д.******* нарын мэдүүлэг /хэргийн 126-127-рт/ баримт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжпэгч Ш.******* нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал, шийдвэр зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон щүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ш.******* нь 1986 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд,1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 2-р таван жил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /3И*******/ нь 1986 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд, 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын 2-р таван жил ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.