| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00403/И |
| Дугаар | 139/ШШ2024/00259 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2024/00259
| 2024 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 139/ШШ2024/00259 | ******* аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ******* ******* овгийн *******ийн ******* /РД:ЗБ*******/, овгийн РД:ЗВ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2007 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* ******* овогт *******ийн /ЗБ/-ыг эх Н.гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* ******* овогт *******ийн /ЗБ/-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Р.*******өөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгч Р.*******д 178 хонь, 15 адуу, 19 үхэр, 99 ямаа ногдохыг тодорхойлсугай.
5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Н.гаас 19 үхэр, 7866666 /долоон сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэгч Р.*******өөс 2 хонь, 31 ямаа, 30 адууг гаргуулан хариуцагч Н.д олгосугай.
6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 5948 ДУА улсын дугаартай Kia Bongo Frontier маркын автомашиныг нэхэмжлэгч Р.*******ийн, 3060 ДУЭ улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг хариуцагч Н.гийн өмчлөлд тус тус үлдээсүгэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг Хөх дэлийн хаваржааг хариуцагч Н., хүү Б. нарын эзэмшилд шилжүүлэхийг нэхэмжлэгч Р.*******д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутагт ******* улааны өвөлжөөг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, ******* улааны өвөлжөөг хариуцагч Н., хүү Б. нарын эзэмшилд үлдээх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211040 /хоёр зуун арван нэгэн мянга дөчин/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 211040 /хоёр зуун арван нэгэн мянга дөчин / гаргуулан нэхэмжлэгч Р.*******д, нэхэмжлэгч Р.*******өөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хариуцагч Н.д тус тус олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ