Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 286

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Г.Энхмаа,

Шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвсүрэнгийн Пүрэвхүү, Мөнхбаатарын Мөнх-Отгон, Байгальмаагийн Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 1734000120031 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн. 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эргэтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам аав, ээж, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Зэрэгцээгийн 4-1 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Пүрэвхүү РД/ТА92013011/гэв.

 

Монгол улсын иргэн. 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 25 настай, эргэтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач эвлүүлэгч мэргэжилтэй, “Синчи Ойл” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн задгайд оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Байгалмаагийн Эрдэнэбат РД/ЕТ92011517/гэв.

 

Монгол улсын иргэн. 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эргэтэй, бүрэн дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, “Эко алтан заамар” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 6-88 тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Мөнхбаатарын Мөнх-Отгон /РД/ТА92022238/гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Пүрэвхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууллах “Орхон түшээ” баарны үүдэнд иргэн М.Мөнх-Отгоныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтууруулах ундаанй зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулах “Орхон Түшээ” баарны үүдэнд Л.Пүрэвхүү, М.Мөнх-Отгон нар зодолдож байхыг хараад салгах гэж ирсэн иргэн П.Долгорсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Мөнх-Отгон нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулах “Орхон Түшээ” баарны үүдэнд иргэн Л.Пүрэвхүүг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Пүрэвхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууллах “Орхон түшээ” баарны үүдэнд иргэн М.Мөнх-Отгоныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтууруулах ундаанй зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулах “Орхон Түшээ” баарны үүдэнд Л.Пүрэвхүү, М.Мөнх-Отгон нар зодолдож байхыг хараад салгах гэж ирсэн иргэн П.Долгорсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Мөнх-Отгон нь согтууруулах ундаанй зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулах “Орхон Түшээ” баарны үүдэнд иргэн Л.Пүрэвхүүг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох  нь:

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Л.Пүрэвхүүгийн “Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Л.Пүрэвхүү:  “Миний бие 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр найз Пүрэвийн төрсөн өдөрт найз Эрдэнэбат, Баасандаш нарын хамт очсон Пүрэвээгийн гэрт Пүрэвээ эхнэр Оюунаагийн хамт мөн төрсөн өдөрт нь ирсэн гэсэн танихгүй эхнэрийнх нь найз нар бололтой 3-4 хүн байсан. Бид 3 найз Пүрэвийн гэрт 23 цаг хүртэл сууж байгаад харихаар болоод гарч явах замдаа караоке орж дуулъя гэж ярилцаад замдаа “Орхон Түшээ” баарны үүдэнд ирээд “Орхон Түшээ” баарны гадна Эрдэнэбат, Баасандаш нар үлдсэн. Би хажууд нь байдаг Оюу баарлуу ороод бие зассан. Тухайн үед тог байхгүй гээд баар ажиллахгүй Оюу баарны бармен лаа асаагаад ганцаараа сууж байсан. Би эргээд ирэхэд манай 2 найз “Орхон Түшээ” баарны үүдэнд хаалгыг нь цохичихсон хэрэлдээд зогсож байсан баарны хаалга хаагдаад удаагүй байтал Дарханы ноймортой саарал өнгийн соната-5 маркийн машинтай залуу ирээд та нар яагаад байгаа пизданууд бэ гэхээр нь би чамд хамаагүй бид нар баарлуу орох гэж байна гэж хэлээд бид 2 маргалдсан. Гэтэл тэр залуу  пиздаанууд минь чаддаг юм бол нэг нэгээрээ үзчих гэхээр нь би очоод барьж аваад бид 2 зодолдоод тэр намайг цохиход би хойшоо унахад намайг дээрээс цохиод байхаар нь би доор нь орчихсон байхдаа доороос нь адилхан цохисон тэгтэл тэр залуу миний зүүн гарыг хазсан. Би орилоод энэ пиздааг аваадах гар хазчихлаа  гэж хэлсэн. Манай 2 найз ирээд тэр  залууг салгаад авахад тэр залуу миний гарнаас хазаж зуучихаад тавихгүй байсан. Тэгсэн чинь баарнаас гарч ирсэн 2-3 эмэгтэй та нар хүн нийлж зодлоо гэж хэлээд орилоод байсан. Нэг мэдэхэд л цагдаа ирчихсэн байсан. Миний гар хазуулсан болохоор хэн хэзээ ирсэнийг мэдээгүй бид нар лав цагдаа дуудаагүй” гэх мэдүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Мөнх-Отгоны: “Миний бие 2017 он 06 дугаар сарын 13-ны өдөр ажилд орох гээд намайг ажилд оруулахаар хөөцөлдөж өгч байгаа 2 хүнтэй Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон түшээ” бааранд 0,5 литрийн архи хувааж уучихаад тэр 2 хүн яваад өгсөн удалгүй баарны тог тасарчихаар нь Мандах эгчийг дуудаад Мандах эгч хамаатныхаа гэсэн портертой ахтай хүрч ирсэн. Бааранд гаднаас 1 ах орж ирээд 100 грамм уучихаад явъя гээд архиа уучихаад Мандах эгчийг хүргээд өгчихөөч гэхээр нь Мандах эгч намайг хүргээд өгчих гэсэн би архи уусан байсан тул миний машиныг Хөвсгөлөөс ирсэн гэсэн Мандах эгчийн хамаатны хүн бариад тэр ахыг хүргэж өгчихөөд буцаад баарны үүдэнд ирээд машин барьж явсан ах буугаад портероо унаад явсан. Би машин дотор жолоочийн эсрэг талын урд суудал дээр тамхиа татаад сууж байтал нэг залуу миний машины цонхоор гараа  оруулж ирээд намайг шууд цохиод явсан. Тэгэхээр нь би машинаас буухад тэд нар 3-уулаа байсан намайг цохьдог залууг би найзуудыгаа аваад яваач гэж хэлэхэд юм хэлээгүй тэгтэл цаанаас нь танихгүй  2 залуу ирээд юу ч хэлэлгүй над руу 3-уулаа дайраад цохиод эхэлсэн. Би газар унаад тэд нар дээрээс цохиод байхаар нь би нэгнийх нь гарыг барьж аваад хазчихсан. Удалгүй баарнаас манай эхнэр Долгорсүрэн, эгч Мандах болон Дэлгэрмаа 3 гарч ирээд тэд нарыг салгаад намайг баарлуу авч орсон. Энэ үед цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс рүү дагуулж явсан” гэх мэдүүлэг /хх-41-42-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч П.Долгорсүрэнгийн: “2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний бие Төв аймгийн Заамар сумын Орхон түшээ бааранд зүгээр л байсан. Манай нөхөр М.Мөнх-Отгон нь тухайн өдөр уурхайд ажилд орох санаатай 2 хүнтэй уулзаж “Орхон Түшээ” бааранд 0.5 литрийн архи уусан. Тэгээд байж байтал 21 цаг өнгөрч байсан санагдаж банйа бааранд тог тасархаар нь баараа хаагаад Мандах эгчийг дуудсан чинь Мандах эгч Хөвсгөлөөс ирсэн гэсэн Ганбаа гэх портертой хүнээр хүргүүлж ирсэн. Энэ үед баарны хаалга цохиод онгойлгосон чинь Мандах эгчийн  танил нь гэсэн нэг хүн ах нь 100 грамм уучихъя гээд тек дээрээс 100 грамм архи авч уучихаад Мандах эгчийг хүргээд өгөөч ээ гэхээр нь Мандах эгч манай нөхрийн машинтай Хөвсгөлөөс ирсэн дүүгээрээ бариулаад манай нөхөр Мөнх-Отгон болон Мандах эгчийн хүүхэд Учрал тэр 3 нөгөө ахыг хүргэж өгөхөөр нь явсан. Тэгээд байж байтал баарны хаалгыг хүмүүс чанга цохиод байхаар нь хэн бэ гэсэн чинь тэр хүмүүс өөдөөс караоед дуулъя гэсэн. Бид нар өөдөөс нь караоке ажиллахгүй тоггүй байна гэж хэлэхэд тэр хүмүүс явахгүй хаалга цохиод  байсан болохоор Мандах эгч гараад ажиллахгүй тоггүй байна гэсэн чинь бид нар танайд байнга ордог ш дээ орж дуулмаар байна гээд үүдэн дээр нэлээд ярилцаж зогсож байгаад явсан. Удалгүй гадна талд хүмүүс зодолдох чимээ гарахаар нь Мандах эгч, Дэлгэрмаа эгч бид 3 гараад харахад манай нөхрийг 3 залуу доороо  оруулаад  зодож байсан. Би болиоч ээ  гэж очсон чинь гэзэгтэй үстэй Эрдэнэбат гэх залуу нь чамд ямар хамаатай юм бэ гээд миний зүүн шанаа руу намайг цохиод заамлаж байгаад намайг газар унагасан. Би өмднийхөө арын халаасанд өөрийн “Жи-3” маркын гар утсыг хийчихсэн байсан чинь газар унахад дэлгэц нь хагарчихсан. Энэ хооронд манай нөхөр М.Мөнх-Отгоныг бид нар салгаад баарлуу авч орсон. Цагдаа нар ч хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-44-45-хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Баасандашийн: “.. Тэгээд “Орхон түшээ” баарны үүдэнд байж байсан чинь Сонота-5 маркийн машинтай залуу ирээд та нар яах гээд байгаа пиздаанууд бэ гэж хэлээд машинаасаа бууж ирээд зайлаарай гэсэн. Тэгэхээр нь бид 3 согтуудаа маргалдсан чинь нэг нэгээрээ сайхан зодолдчихъё гэж хэлэхээр нь Пүрэвхүү нь барьцалдаж аваад тэр хоёр зодолдсон. Тэр залуу Пүрэвхүүгийн дээр дарж унаад тэр 2 харилцан зодолдсон. Гэтэл удалгүй Пүрэвхүү салгаарай энэ пизда гар хазчихлаа гэж хэлсэн. Энэ үед Эрдэнэбат бид хоёр очоод Пүрэвхүүгийн дээр байсан тэр залууг салгаж авсан. Тухайн үед Орхон түшээ баарнаас 2 эмэгтэй гарч ирээд та нар болиочээ гээд араас татаад хэрүүл хийсэн. Араас баарны эзэн Мандах бас гарч ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. Бид 3 нийлж Мөнх-Отгоныг цохиогүй. Тэр залуу Пүрэвхүүтэй өөрөө зодолдсон. Эрдэнэбат бид хоёрыг Пүрэвхүүгийн дээрээс тэр залууг салгаж авах гээд зууралдаж байхыг хараад нийлж зодсон гээд баарнаас гарсан хүмүүс ойлгосон юм байх гэж би бодож байна. Учир нь Пүрэвхүү гар хазчихлаа аваарай гээд орилоод байсан. Салгах гэхэд тэр залуу гарын хазчихаад дээрээс нь босохгүй гарыг нь тавихгүй байгаад байсан юм” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ч.Батмандахын: “2017 оны 06 дугаар сарын 13-ны орой тог ойр ойрхон тог тасраад байсан болохоор 22 цаг өнгөрч байхад гадна хаалгаа хаагаад “Орхон түшээ” нэртэй баараа хаасан. Гэтэл 23 цагийн үед баарны хаалгыг гаднаас цохиод байсан би тэр үед онгойлгоогүй. Гэтэл Эрдэнэбат хаалга цохиод байсан болохоор би ажиллахгүй байгаа гэж хэлэхэд дотор чинь хүн суугаад байгаа юм биш үү бид нар орж дуулмаар байна гэж байсан. Би өмнөөс нь тог байхгүй тул манайх ажиллахгүй гэхэд танайх онгорхой байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороод хар гэж хэлээд оруулж харуулаад буцаагаад гаргасан. Тэгтэл мөн дахиад хаалга нүдээд байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоогүй байтал хэсэг хугацааны дараа баарны гадна үүдэнд хүмүүс маргалдаад хоорондоо зодолдоод байхаар нь гарч ирээд тэд нарыг салгасан. Тэгтэл Пүрэвхүү, Мөнх-Отгон 2 барилцчихсан. Хажуу талаас нь Эрдэнэбат болон Баасандаш нар зууралдаад зогсож байсан. Би баарнаас Мөнх-Отгоны эхнэр Долгорсүрэн болон ажилтан Дэлгэрмаа хоёртой хамт гарч ирээд Мөнх-Отгоныг салгаж аваад баарлуу орсон. Удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Би Долгорсүрэнг хэн гэх хүн хаана нь цохисоныг мэдэхгүй. Сүүлд Долгорсүрэн надад хэлэхдээ зодооныг салгаж байхдаа толгойруугаа цохиулаад бас гар утсаа эвдүүлчихлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-50 тал/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ш.Дэлгэрмаагийн: “Удалгүй гадна хүмүүс зодолдоод хоорондоо маргалдах чимээ гарсан энэ үед баарнаас Батмандах эгч Мөнх-Отгоны эхнэр Долгорсүрэн, бид 3 гарахад Мөнх-Отгоныг танихгүй 3 залуу доороо оруулаад зодож байсан. Энэ үед бид 3 салгаад Мөнх-Отгоныг баарлуу аваад орсон. Удалгүй цагдаа хүрч ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Би дээрх 3 залууг огт танихгүй. Хэрвээ харвал таних байх. Би хэн гэх хүн хаашаа нь хэдэн удаа цохиж байгааг анзаараагүй. Тэр 3 залуу нэгнийгээ салгаж байсан уу нийлээд зодож байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Ямартай ч тэд нар бужигналдаад зодолдож байгаа юм шиг харагдаж байсан. Би Долгорсүрэнг хэн гэх хүн хаана нь цохисоныг мэдэхгүй. Сүүлд Долгорсүрэн надад хэлэхдээ зодооныг салгаж байхдаа хэн нэгэнээр толгой руугаа цохиулаад бас гар утсаа эвдүүлчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-52 тал/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.Мөнхтулга: “2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний бие Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтэст ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл “Орхон түшээ” баарны үүдэнд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага өгсөн тухайн үед эргүүлийн алба хаагч нар хөдөө өөр дуудлага гараад явчихсан байсан тул миний бие цагдаа, жолооч, дэд ахлагч С.Ядамсүрэнгийн хамт дуудлагын дагуу “Орхон түшээ” бааран дээр очиход Заамар сумын Хайлааст багт оршин суудаг Пүрэвхүү, Эрдэнэбат, Баасандаш нар согтуу бусадтай маргалдсан байдалтай зогсож байсан. Тухайн баар луу ороод маргалдсан залуу нь хаана байна гэхэд баарны эзэн Мандах хойно байгаа гэсэн Ядамсүрэн бид 2 баарны арын хаалгаар гарахад баарны хойд талд хашаан дотор зодолдсон гэх Мөнх-Отгон гэх залуу би хүний нутагт ирээд зодуулчихлаа энэ тэр гэсэн байдалтай согтуу байсан хажууд нь эхнэр нь гэх эмэгтэй хамт зогсож байсан. Тухайн үед дээрхи хүмүүсийг Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд Ядамсүрэн бид 2 согтолтыг тодорхойлоод зодуулсан гэх Мөнх-Отгоныг ар гэрт нь хүлээлгэж өгөөд зодолдсон гэх Пүрэвхүү, Баасандаш, Эрдэнэбат нарыг түр саатуулах байранд эрүүлжүүлж хонуулсан” гэх мэдүүлэг /хх-54 тал,

            Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Б.Эрдэнэбат гэрчээр мэдүүлэхдээ: “ Тэгээд явж байтал Орхон түшээ бааран дотор хүн байгаа юм шиг дуу гараад байхаар нь очоод хаалгыг нь цохиход нэг хүүхэн гарч ирээд манайх ажиллахгүй, тог байхгүй гэж загнангүй маягаар хэлэхээр нь би наана чинь хүн сууж байгаа юм биш үү орчихъё гэж хэлэхэд тэр хүүхэн үгүй гэж хэлээд хаалгаа хаахдаа миний гарыг хавчуулчихаар нь уур хүрээд дахин цохиод зогсож байтал гадна хүмүүс зодолдох шиг болохоор нь би гараад очиход Пүрвээ доор нь орчихсон нөгөө залуу дээр нь гарчихсан байсан. Би тэр үед баарны үүдний тамбар дотор зогсож байсан. Би зодооныг салгах гээд яваад очиход тэр залуугийн эхнэр нь гарч ирээд намайг хойноос татаад миний чих рүү маажсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг хүүш цаашаа байгаач гэж хэлээд түлэхэхэд тэр эмэгтэй газар унасан. Тэгэхэд л толгой руу нь юм уу гар луу нь хүчтэй хүрчихсэн байх гэж бодож байна. Би тэр хүнийг албаар цохьсон асуудал байхгүй хүмүүс ноцолдоод байсан болохоор би салгах гээд бужигнаж байхдаа л гар хүрсэн байх. Тухайн үед Пүрэвхүү гар хазчихлаа гээд орилоод байсан болохоор нь би салгах гээд очиж авсан. Тэрийг нь л эхнэр нь харчихаад бид нарыг бүлэглэж зодсон гэж харсан байх. Баасандашийн хувьд бол энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-57 тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №8091 тоот “1.Мөнх-Отгоны биед тархи доргилт, зүүн хөмсөгний дээр зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, цээжний баруун хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн шууны зулгарал, үүдэн доод 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-11 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №8090 тоот “1.Долгорсүрэнгийн биед тархи доргилт, баруун шуу, бугалганд цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-14 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №7999 тоот “1.Л.Пүрэвхүүгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт зүүн гарын долоовор, дунд, ядам хуруунд шархтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-19 тал/ болон шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарыг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүллэлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нар нь хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулсан байх бөгөөд торгуулийн ял биелэгдэх боломжтой түүнчлэн шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг учир  шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Хохирогч М.Мөнх-Отгон нь шүүгдэгч Л.Пүрэвхүүгээс, хохирогч П.Долгорсүрэн нь шүүгдэгч Б.Эрдэнэбатаас, хохирогч Л.Пүрэвхүү нь шүүгдэгч М.Мөнх-Отгоноос нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Пүрэвхүү,  Боржигон овогт Байгалмаагийн Эрдэнэбат, Тугчин овогт Мөнхбаатарын Мөнх-Отгон нарыг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Пүрэвхүү,  Боржигон овогт Байгалмаагийн Эрдэнэбат, Тугчин овогт Мөнхбаатарын Мөнх-Отгон нарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Пүрэвхүү,  Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Пүрэвхүү, Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пүрэвхүү,  Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Пүрэвхүү,  Б.Эрдэнэбат, М.Мөнх-Отгон  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ