| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00233/И |
| Дугаар | 139/ШШ2024/00269 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 139/ШШ2024/00269
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 39/ШШ2024/00269 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Б.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* /РД: *******/
Хариуцагч: аймгийн ******* сумын 7 дугаар баг, гийн гудамж -р байр, тоотод оршин суух, овогтой ын Мягмарсүрэн /РД:МП6509564/
Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 28669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 39/2024/00233/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч Д.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, В.Долгор
Хариуцагч Г.Мягмарсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч ******* нь Г.Мягмарсүрэнгээс 28669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498., 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д 'Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Г.Мягмарсүрэн нь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 'Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус сургуулийн багш Б.Мөнгөнчимэгийг төрийн албанаас халсан байна. Иргэн Б.Мөнгөнчимэг нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дүгээр магадлалаар аймгийн ******* сумын ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулиас Б.Мөнгөнчимэгт ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу тус сургуулиас 2023 оны 06 дугаар сарын 4-ний өдөр 2,866,9 төгрөгийг Б.Мөнгөнчимэгт олгожээ. *******өөс Г.Мягмарсүрэнд төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Г.Мягмарсүрэнгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2,866,9 төгрөгийг *******ийн нэр дээрх төрийн сангийн 009000250 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Мягмарсүрэнгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Жич: *******ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0/03 дугаар албан бичгээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 39/Ш32024/00856 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлээгүй талаар дурджээ. Гэвч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлд хавсаргасан баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар шүүхэд хандсан байгааг дурдах нь зүйтэй. Иймд Г.Мягмарсүрэнгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2 866 9 төгрөгийг *******ийн нэр дээрх төрийн сангийн 009000250 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Г.Мягмарсүрэнгээс гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 2024 оны 05 сарын 28-ны өдөр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийг үл зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хариуцагч биш болох тухайд
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дүгээр шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дүгээр магадлалаар аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулиас Б.Мөнгөнчимэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон үед Г.Мягмарсүрэн миний бие нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэртээ гарсан байсан.
Энэ магадлалыг хэн хүлээн авч дараагийн шатны шүүхэд яагаад гомдол гаргаагүй талаар надад тайлбар мэдээлэл эрх бүхий ажилтан , албан хаагчдаас ирээгүй.
Хоёр. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухайд
Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, шүүхийн шйидвэрийг хүчин төгөлдөр болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь сургуулийн захирлын ажил нь хэн түүнийг гүйцэтгэж байгаагаас үл хамааран залгамж чанартай байж төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нийтийн албан тушаалтан юм. Хэрэв Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг халсныг ... шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ ... гэсэн боловч шүүхийн магадлалыг надад гардуулах ёстой байсан гэж үзэж байна. Б.Мөнгөнчимэгийн нэхэмжлэлийг олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь захиргааны актын хууль хэрэглээний асуудалд дүгнэлт хийснээс биш үндсэн маргаан болох Багш хүн хүн зодож танхайран ёс зүйн ноцтой зөрчил гарган хөдөлмөрийн гэрээ шууд цуцлагдах зөрчил-д нь дүгнэлт хийгээгүй. Иймээс Монгол Улсын *******ийн ирүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар оролцож байгаа Мягмарсүрэн нь аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 08 сарын 29-ний өдөр Б38 дугаартай тушаал гаргаад тус сургуулийн багш Мөнгөнчимэгийг төрийн албанаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргасан байдаг. Мөнгөнчимэг гэж багшийн хувьд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 53 дугаартай шийдвэрээр Мөнгөнчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,8 сая төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд нь нөхөн бичилт хийлгэхийг даалгаад Мөнгөнчимэг багш нь эргэж ажилдаа эгүүлэн тогтоох шаардлага гаргаад энэ шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан байдаг. Ингээд татгалзлыг нь баталж шийдвэрлэсэн байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөөд хариуцагч Мягмарсүрэнгээс давж заалдах гомдол гаргасан. Ингээд тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаад Мөнгөнчимэг багшийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,8 сая төгрөгийг сургуулийн захиргаанаас гаргаж Мөнгөнчимэг багшид олгосон байсан. 2023 оны 06 сарын 4-ний өдрийн төлбөрийн баримтаар эхлээд 2.62.43 төгрөгийг олгож, дараа нь дахиад 2023 оны сарын 2-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 244.760 төгрөгийг олгосон байдаг. Гүйлгээний утга дээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас зэргээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,6 сая төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд 244.760 төгрөгийг тус тус төрийн хөрөнгөөс гаргаж Мөнгөнчимэг багшид олгож шийдвэрлэсэн байдаг. Төрийн албаны хуулийн 50 дугаар зүйлд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсан, чөлөөлснийг шүүх болон ******* ажилд эгүүлэн тогтоосон бол төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан буюу иргэнээс нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгоно гэж заасан. Энэ хүрээндээ Иргэний хуулийн 498.2.5-д заасны дагуу Мягмарсүрэн гэж сургуулийн захирал Мөнгөнчимэг гэдэг багшаа халсныг шүүх тогтоосон байдаг. Иймд Мягмарсүрэн захирлын буруутай шийдвэрийн үр дагавар болох 2,8 сая төгрөгийн төрд учирсан хохирлыг хохиролгүй болгож өгөөч гэж Төрийн албаны хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас нөхөн төлүүлж өгөөч гэсэн тайлбараа гаргаж байна гэв.
4. Хариуцагч Г.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хүн зодож танхайрсан багшийг ажлаас халсан шийдвэр гаргасан байгаа. Захирлын тушаалын дагуу тухайн багш ажлаасаа халагдаж эргээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гарчихсан ч гэсэн тухайн захиргааны эрх зүйн актад нь дүгнэлт хийгээд тухайн гол маргаан болох хүн зодсон, нийгэмд хортой үйлдлийг нь авч үзээгүй шийдвэр гаргасан. Би захирал байхдаа шүүхийн шийдвэрт давж заалдсан боловч давж заалдах шатны шүүхийн магадлал ирээгүй байхад 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдөр би өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа. Өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 02 сарын 5-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байдаг. Ийм шийдвэр гарсан гэж албан ёсоор шүүхээс юм уу, Говийн ирээдүй цогцолбор сургуулиас надад мэдэгдсэн юм уу, хүргэж өгөөгүй. Намайг тэтгэвэрт гарчихсан хойно энэ нэхэмжлэл ирж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн утгатай тайлбарыг өгсөн байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр болон 2023 оны 02 сарын 5-ны өдрийн магадлал дээр шүүхийн шийдвэр ойлгомжтой гарсан байдаг. Мөнгөнчимэг багшид ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Говийн ирээдүй цогцолбор сургуулиас гаргасугай гэсэн шүүхийн магадлал гарсан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэр утга төгөлдөр байх утгаараа Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захиргаанаас 06 сарын 4-нд нөхөн олговрыг олгосон учраас шүүхийн шийдвэр биелсэн гэж би ойлгож байгаа юм. Зарим тохиолдолд Говийн ирээдүй сургуулийн захирал тэрнээс гээд бүр нэрийг нь заачихсан шүүхийн шийдвэр гарч байдаг. Энэ шүүхийн шийдвэр бол Говийн ирээдүй цогцолбор сургуулиас гэсэн учраас шүүхийн шийдвэр зөв биелсэн гэж миний хувьд үзэж байгаа. Дараа нь Төрийн албаны тухай хуулийн 50.-д заасныг нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Яг үг үсгээрээ бол буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал албан тушаалтан буюу иргэнээр гэж иргэн гэсэн үг нэмж байна. Энэ хуульд иргэнээр төлүүлнэ гэсэн заалт байхгүй, албан тушаалтнаар төлүүлнэ гэсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарах үед би албан тушаалтан байхаа больчихсон байсан. Тийм учраас тэтгэвэрт гарсан хойно нэхэмжлэл орж ирж байгаа нь ******* хууль бус нэхэмжлэл ирүүлж байна гэж үзэж зөвшөөрөхгүй гэдгээ тайлбартаа хэлсэн байгаа. Энэ талаар хуулийн зохицуулалт хайж үзсэн. Жишээ нь тухайн үед албан тушаалтан байж байгаад тэтгэвэртээ гарчихсан байдлыг зохицуулах хуулийн заалт, дүрэм журам байна уу гээд судалсан. Өөрийнхөө судалсан хуулийнхаа хүрээнд тэгж үзэж байна. Хуулийнхаа нэр томьёо дээр ч гэсэн албан тушаалтнаар төлүүлнэ гэж байгаа. Хаалтад юм уу тушаалтан байсан хүнээр гэсэн үг өгүүлбэр байхгүй учраас хууль бус нэхэмжлэл гэж үзэж байгаа. Төрийн ажил залгамж холбоотой явах ёстой. Захирлаар хэн солигдож байгаагаасаа үл хамаараад ажил цаашаа явж байдаг учраас тухайн үед надаас ажил аваад цааш нь сургуулийг удирдаж байсан хүн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгээр магадлал гарсан байдаг. Үүнийг цаашид үргэлжлүүлээгүй. Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргалгүй шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон байдал нь ойлгомжгүй байна. Учир нь Мөнгөнчимэг багштай миний маргасан маргаан нь Мөнгөнчимэг багш нь зэргэлдээ багшийгаа зодож танхайрсан байдлыг өмөөрөөд цаашаа хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй байна гэж би үзэж байгаа. Би өөрөө албан тушаалтан хэвээрээ байсан бол хяналтын шатанд гомдол гаргах байсан. Хэдийгээр захиргааны акт хууль эрх зүйн алдаатай байсан ч гэсэн нийгэмд хортой үйл явдалд нь тохируулсан шийдвэр гарсан байдаг. Гэвч шийдвэр тухайн багшийн талд гарсанд би харамсаж явдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мягмарсүрэн нь албан тушаал барьж байх үедээ шийдвэр гаргасан л бол хэдийгээр өнөөдөр өндөр насныхаа тэтгэврт гарсан ч гэсэн тэр нэхэмжлээд байгаа 2800000 төгрөгийг төлөх нь зүйтэй болов уу гэж бодож байна гэжээ.
6. Хэрэгт нэхэмжлэгч талаас *******ийн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-рт/, *******ийн 2024.05.28-ны өдрийн 0/9 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан тоот /хэргийн 5-рт/, аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Б.Мөнгөнчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хэргийн 6-рт/, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 8-5-рт/, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дугаар магадлал /хэргийн 5-22-рт/, Төлбөрийн хүсэлт /хэргийн 23-24-рт/, Монгол Улсын *******ийн 2024 оны 02 сарын 29-ий өдрийн 04/44 дугаартай Төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдээлэл ирүүлэх тухай тодорхойлолт /хэргийн 25-рт/, Монгол Улсын *******ийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 04/682 дугаартай Төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдэгдэл хүргүүлэх тухай тодорхойлолт /хэргийн 26-рт/, Монгол Улсын *******ийн 2024 оны 0 сарын 23-ны өдрийн 5 дугаартай *******ийн даргаар томилох тухай тогтоолын хуулбар /хэргийн 27-рт/, нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай хүсэлт /хэргийн 28-рт/, аймгийн ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн 2024 оны 06 сарын 7-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт /хэргийн 43-рт/, аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Б.Мөнгөнчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хэргийн 44-рт/, төлбөрийн хүсэлт /хэргийн 45-46-рт/, *******ийн 2024.07.08-ны өдрийн 0/549 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан тоот /хэргийн 69-рт/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч талаас 2024 оны 06 сарын 26-ны өдрийн тайлбар /хэргийн 48-рт/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Г.Мягмарсүрэн нь аймгийн ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Б.Мөнгөнчимэгийг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалаас халсан байх бөгөөд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 6-ны өдрийн 7/ШШ2022/0053 дүгээр шийдвэрээр 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар түүх, ниймгийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнгөнчимэгийг урьд эрхэлж байсан аймгийн ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 257643 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр аймгийн ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 257643 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус сургуулийн захиргаа нь нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгт 262000 төгрөг, нийгмийн даатгалп 244760, 95 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд төрд учирсан хохирол болох 28669 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дүгээр шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дүгээр магадлалаар аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулиас Б.Мөнгөнчимэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг харилцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дүгээр магадпал хүчин төгөлдөр болсон үед Г.Мягмарсүрэн миний бие нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэртээ гарсан, албан тушаалтан биш болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах байсан боловч шинээр томилогдсон захирал гаргаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 8-5-рт/, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дугаар магадлал /хэргийн 5-22-рт/, Монгол Улсын *******ийн 2024 оны 02 сарын 29-ий өдрийн 04/44 дугаартай Төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдээлэл ирүүлэх тухай тодорхойлолт /хэргийн 25-рт/, Монгол Улсын *******ийн 2024 оны 04 сарын 05-ы өдрийн 04/682 дугаартай Төрд учирсан хохиролтой холбоотой баримт, мэдэгдэл хүргүүлэх тухай тодорхойлолт /хэргийн 26-рт/, аймгийн ******* сумын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн 2024 оны 06 сарын 7-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт /хэргийн 43-рт/, аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Б.Мөнгөнчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хэргийн 44-рт/, Төлбөрийн хүсэлт /хэргийн 45-46-рт/, баримтуудаар хариуцагч Г.Мягмарсүрэнгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 28292 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч нь Би өндөр насны тэтгэвэрт гарсан учир Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д заасан албан тушаалтан биш болсон. Надад давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах боломж олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заажээ. Хариуцагч нь өндөр насны тэтгэвэрт гарсан, албан тушаалтан биш болсон хэдий ч хуулийн дээрх заалтын ...уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан гэх ойлголтод хамаарч байна.
аймгийн ******* сумын ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгийн 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Б.Мөнгөнчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хэргийн 44-рт/ хууль бус шийдвэр байсны улмаас Б.Мөнгөнчимэгт ажилгүй байсан хугацааны цалин олговор 257643 төгрөг олгож шийдвэрлэсэн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дугаар шийдвэр /хэргийн 8-5-рт/, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 5-ны өдрийн 28/МА2023/00004 дугаар магадлал /хэргийн 5-22-рт/ тус тус хүчин төгөлдөр болсон байна. Иймд ******* Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу Г.Мягмарсүрэнгээс төрд учирсан хохирлыг арилгуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагчийн тайлбар татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 6-ны өдрийн 39/ШШ2022/0053 дугаар шийдвэрээр 257643 төгрөгийг Говийн-Ирээдүй цогцолбор сургуулиас гаргуулж Б.Мөнгөнчимэгт олгохоор шийдвэрлэсэн байна. Говийн-Ирээдүй цогцолбор сургууль нь 2023 оны 06 сарын 4-ний өдөр Б.Мөнгөнчимэгт 26243 төгрөг төлсөн /хэргийн 45-рт/ ба 2023 оны сарын 2-ний өдөр Б.Мөнгөнчимэгийн НДШимтгэлд 244760,85 төгрөг /хэргийн 46-рт/ төлжээ. Говийн-Ирээдүй цогцолбор сургууль нь Б.Мөнгөнчимэгт шүүхийн шийдвэрт зааснаас 45000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч уг 45000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 45000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулан *******д олгох нь зүйтэй гэж үзэв.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498., 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар төр өөрт учирсан хохирлыг хариуцагч Г.Мягмарсүрэнгээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-т зааснаар *******ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамж 60089 төгрөгийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8., 5 дугаар зүйлийн 5., 5.2.2, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497., 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар хариуцагч овогтой ын Мягмарсүрэн /РД:МП6509564/-ээс 28292 /хоёр сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45000 /дөчин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар хариуцагч Г.Мягмарсүрэнгээс 60089 /жаран мянга наян есөн / төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******
ШҮҮГЧИД З.*******
Б.*******