Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2024/00272

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2024/00272

******* аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 2-р баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЗЮ*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00255/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нь ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогт *******ийн ******* миний бие 1969 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрсэн. Улсад 21 жил 3 сар ажилласан. Үүнээс ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд 1989 оны 8 сарын 1-ний өдрөөс үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1992 оны 9 сарын 29-ний өдрийн 40-р тушаалаар хүүхэд асарсны чөлөө 5 сарын 27-ны өдрөөс 1994 оны 03 сарын 08-ны өдрийг хүртэл олгож мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилд орсон, гарсан тушаалууд, цалингийн цэс баримтуудыг үндэслэн 1989 оны 8 сарын 1-ний өдрөөс 1994 оны 3 сарын 8-ны өдрийг дуустал ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд үйлчлэгчээр ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-рт/, П.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-рт/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 06 сарын 28-ны өдрийн 08/322 дугаартай албан бичиг /хэргийн 4-рт/, ******* аймгийн архивын тасгийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 355 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-рт/, ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1989 оны 8 сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тогтоолын хуулбар /хэргийн 6-рт/, ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1992 оны 9 сарын 29-ний өдрийн 40 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолын хуулбар /хэргийн 7-рт/, ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 2021/23 дугаартай албан бичиг /хэргийн 8-рт/, П.*******гийн /хэргийн 9-12-рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хэргийн 13-рт/, нэхэмжлэгч П.*******гийн хүсэлт /хэргийн 18-рт/ баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч П.******* нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архиваас тушаал шийдвэр тушаал дутуу гарсан тул ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч П.******* нь 1989 оны 8 сарын 1-ний өдрөөс 1994 оны 3 сарын 8-ны өдрийг дуустал ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч П.*******гийн ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч П.******* нь өөрийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:ЗЮ*******/ нь 1989 оны 8 сарын 1-ний өдрөөс 1994 оны 3 сарын 8-ны өдрийг дуустал ******* аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.