Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 241

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

            шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч М.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарын Гомдоржид холбогдох 201719000271 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1977 оны 11 сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 1-р уурийн зууханд галч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Задгайд оршин суудаг, 2015 оны 06 сарын 22-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 23 дугаар шүүхийн №101 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан, хэрэг хариуцах чадвартай  Боржигон овогийн Мягмарын Гомбодорж РД:НЭ77112871/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Холбогдсон гэмт хэрэг:/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

            Шүүгдэгч М.Гомбодорж нь  2017 оны 04 дүгээр  сарын 28-ны орой Зуунмод сумын 2-р баг “Гандангийн задгай”-н баруун талд гол дээр иргэн Ц.Отгонцэцэгийн цүнхийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлахад

Шүүгдэгч М.Гомбодорж нь  2017 оны 04 дүгээр  сарын 28-ны орой Зуунмод сумын 2-р баг “Гандангийн задгай”-н баруун талд гол дээр иргэн Ц.Отгонцэцэгийн цүнхийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Отгонцэцэгийн мэдүүлсэн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 28- ны орой 20 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Гандангийн задгайн баруун талын гол дээр төв рүү нөхөр Бэхбаттай уулзахаар явж байтал араас хүний гүйх хөлийн чимээ гарсан тэгээд эргээд харах тэрхэн зуур миний амийг араас нэг хүн гараараа дараад хойш газар унагасан тэгээд цүнхнээс зуурсан би цүнхээ тавилгүй босч ирээд зууралдаж авсан тэр миний цүнхийг авах гээд надтай ноцолдсон тэгэхээр нь би цүнхнийхээ нэг талаас тавихгүй байж байтал цүнхний оосор тасарсан би туслаарай гэж хашгиртал нөгөө залуу шууд Дэнж рүү зугтаасан тэгэхээр нь гэнэт зориг ороод уур хүрээд араас нь хөөгөөд Дэнжийн доод гудамжний үзүүрт Кино Прокат гэсэн дэлгүүрийн ойролцоо үл таних залуугаас тусламж гуйсан тэгтэл тэр залуу надад туслаж нөгөө залууг барьж авсан тэгээд би шууд нөхөрийгөө дуудаж нөгөө залууг цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Бэхбатын мэдүүлсэн “2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой ажлаасаа буугаад Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг эмнэлэгийн хажуу талын ажилчдын байрандаа эхнэрээ хүлээгээд байж байтал 20 цагийн үед манай эхнэр надруу залгаад намайг хүн дээрэмдчихлээ би араас нь хөөгөөд явж байна Дэнжийн гудамж руу гараад ир гэсэн тэгэхээр нь би машинаа асаагаад хамт ажилладаг Жагаа гэх залуутай хамт дэнжрүү яваад гандангийн дэргэдэх Манзушир явдаг замаар эргэтэл замын дээд талд кино поркат дэлгүүрийн дэргэд манай эхнэр нэг хиртэй хувцастай, ажилгүй байрын залууг нэг эрэгтэй хүний хамт барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ барьчихсан байсан дээрэмдсэн гэх залууг нь цагдаа дээр машинтайгаа авч ирсэн” гэх мэдүүлэг,

гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-21 тал/ болон шүүгдэгч М.Гомбодоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гомбодоржид холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагж мөрдөхөөр хуульчилсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт“ бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гураваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

  2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байна.

Шүүх гэмт хэрэг үлйдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч М.Гомбодоржийг Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хауцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Шүүх шүүгдэгч М.Гомбодоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүйгээр ялыг тэнсэж, хянан харгалзсан болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ц.Отгонцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 201719000271 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гомбодорж нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

        Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Гомбодоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мягмарын Гомбодоржийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар М.Гомбодоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч М.Гомбодорж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Гомбодоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Гомбодоржид тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

6.2002 оныЭрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Гомбодорж нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, М.Гомбодоржид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЖАРГАЛ