Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 280

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, 

     -шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

     -улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

    -амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмаа,

    -амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дамба /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар  03-65/,

     -шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 02-37 /,

      -шүүгдэгч Л.Цогтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Лхагваагийн Цогтбаатарт холбогдох 201319000896 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт

     Монгол улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, механик, инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Мичид сууц өмчлөгчдийн холбооны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 15 дугаар хороолол 31 дүгээр байр 40 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Мянгад овгийн Лхагваагийн Цогтбаатар /РД ХЕ62072117/ гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

     Шүүгдэгч Л.Цогтбаатар нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Солоом хөтөл гэх газар Actyon маркийн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож иргэн С.Ганбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Л.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт ................................гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэв.       

 

Мөн хавтаст хэргээс

Гэрч Г.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 13 цагийн орчимд манай ээж Б.Дэлгэрмаа над руу утсаар ярьж аав чинь осолд орсон байна гэж хэлсэн. Ингээд надад Улаанбаатар хотын Налайх дүүргийн эмчийн утасны дугаарыг өгч би утас руу залгахад аав чинь осолд орсон биеийн байдал хүнд байна, бид Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчлэх гэж байна гэж ярьсан. Би ГССҮХ-ийн эмнэлгийн хүлээн авах дээр өөрийн ээж Дэлгэрмаагийн хамт ирж аавыг болон Налайх дүүргийн эмч нарыг хүлээж байхад “аав минь эмнэлгийн насилктайбие нь өвдөж ёолсон байдалтай Налайх дүүргийн эмнэлгийн тэргээр Улаанбаатар хот ГССҮХ-ийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Би ааваас юу болсон бэ яасан бэ? гэж асуухад аав надад аав нь Төв аймгаас Налайхын зүчээ рүү явах замдаа осолд орчихлоо. Замын хажуу хэсгийн өндөр далан руу орчихсон уг далан нь тэр хавьдаа хамгийн өндөр далан байсан гэж ярьсан. ... 2013 оны 11 дүгээр сарын 20-25-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ослын улмаас авсан гэмтэл шархаа дийлэлгүй нас барсан. Аавыг эмнэлэгт сахиж байх хугацаанд аав надад их харамссан байдалтайгаар би их туршлагагүй жолоочтой хамт явчихлаа. Би замын эргэлттэй, уруудах хэсэг рүү орохдоо жолоочид энэ хэсэг зам эвгүй шүү зөөлөн зөөлөн гэж хэлсэн боловч жолооч их хурдтай явсаар энэ замын хажуу руу унасан гэж ярьсан. ... Туршлагагүй, хурдаа зөв тохируулж явж чадахгүй, хурдтай барьдаг жолоочтой явсаны улмаас осол болсон гэж ярьсан.гэх мэдүүлэг / 1-р хавтас х-36/,

Гэрч А.Зандан мөрдөн байцаалтын шатанд  2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 20-57 УНТ улсын дугаартай Аксион маркийн тээврийн хэрэгсэл унаж онхолдсон гэмт хэргийн дуудлаганд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт ажилласан. Би схем зурагт 94 гэх цэгийг хэмжээ алдаж хатуу хучилттай замын ирмэг дээр зурж тэмдэглэсэн байна. Би өөрийн буруугаа ойлголоо. Надад ямар нэг санаа, зорилго байхгүй. Зураг дээр хэмжээ алдаж зурсан... /1-р хавтас х-185/......20-57 УНТ улсын дугаартай Аксион маркийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр үүссэн байсан. Өөрөөр хэлбэл уг машины өөрийнх нь зорчих хэсэг дээр дээрх мөр үүссэн байсан. Машины тэнцвэржилт алдагдаж шарвахад төвөөс зугтаах хүч үйлчилж машины бөгс шидэгдэж хойд дугуйны мөр үүсдэг. Тиймээс уг шарвалтын мөрийг 20-57 УНТ улсын дугаартай улсын дугаартай Аксион маркийн тээврийн хэрэгслийн мөр гэж үзэж байна. Хэргийн газарт А цэгийн орчимд үүссэн дугуй шарвалт шарвалтын мөрийг аль дугуйных нь бэ гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь онхолдсон тээврийн хэрэгсэл нь зам дээрээ шарваж зогсоогүй. Жалга руу унаж онхолдсон байсан. Хэргийн газарт очиж хийсэн үзлэг хэмжилт, хавтаст хэргийн 7,8,9-р хуудсанд авагдсан фото зургаас харахад Аксион маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд ороогүй” гэх мэдүүлэг /2-р хавтас х-102-103/,

Гэрч Ө.Нэргүйбаатар мөрдөн байцаалтын шатанд “Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Солоом хөтөл гэх газарт болсон зам тээврийн ослын гэмт хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тэмдэглэлд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг мөн байна. .... Зам тээврийн осол болсон тухайн өдөр гадаа нартай дулаахан өдөр байсан ба зам дээр ямар нэгэн цас, мөс хөлдсөн зүйл байгаагүй. Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфальтан хучилттай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. 10-15 юмуу 16 метр орчмын зайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан. Уг зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас х-186/,

Гэрч Ш.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд “Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфалтан хучилтай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. Автомашины дотор жолооч нь болон зорчигч байхгүй байсан. 10 метрээс 15 метрийн талбайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан. Хэргийн газрын орчим зорчих хэсэг дээр тогтсон шороо нь нарийн хайрга гэмээр шороо байсан ба хэзээ юунаас болж үүсэж тогтсоныг хэлж мэдэхгүй байна. Миний харснаар болон бодсоноор замын хажуу хэсэг хөвөөний хайрга шороо машины дугуйнд хумигдаж, салхи шороонд тогтсон байж магадгүй. Зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас х-187/,

Гэрч Б.Эрдэнэсувд мөрдөн байцаалтын шатанд “Талийгаач 2013 оны 11 сарын 21-ний өдөр миний асуусан асуултанд зовиураа хэлэн ганц нэгэн үгээр хариулж байсан мөн цай хоолоо эхний хоёр өдөрт өөрөө идэж, ууж байсан ба маш их зовиуртай, өвдөлт ихтэй, амьсгалын дутагдалтай, байнгын хүчил төрөгчөөр амьсгалж байсан, ар гэр бүлдээ эрүүгийн хэргийн талаар юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Талийгаач асуусан асуултанд ганц нэг үгээр хариулж, команд биелүүлж байсан. Талийгаач нь өөрөө ослын улмаас биедээ гэмтэл авч зовиур ихтэй шокын байдалтай, эрчимт эмчилгээ хийгдэж байгаад эмнэлэгт ирсэн өдрөөсөө хойш 2-3 дахь өдрөөсөө биеийн байдал хүндэрч амьсгалын аппаратанд орж улмаар хавсарсан хүнд гэмтэл, амьсгалын дутагдлын улмаас нас барсан”  гэх мэдүүлэг /2-р хавтас х-100/,

Шинжээч Б.Эрдэнэсувд мөрдөн байцаалтын шатанд “Талийгаач С.Ганбаатарын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр олон хавирганы хугарал, баруун уушигны дунд доод арын дэлбэнг хамарсан няцрал баруун хоёроос 12 дугаар хавирганы хугарал,3-11 дүгээр хавирганы хоёрлосон хугарал зүүн 2,3,4,5,11,12 дугаар хавирганы хугарал бүсэлхийн 1,2 дугаар хавирганы хөндлөн сэртэнгийн хугарал баруун талын сүүжний дэлбэн ясны зөрүүгүй хугарал зүүн дэлбэн нийлмэл жижиг бяцарсан хугарал, умдаг ясны хугарал, духны баруун хэсэгт, цээжний баруун хэсэгт баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүдээс олон хавирганы хугарал, аарцаг ясны бяцарсан хугаралууд гэх гэмтлүүд нь олон эрхтэний хавсарсан дутагдалд орж талийгаачийг үхэлд хүргэсэн байсан. Зүрхэнд цус хомрох өвчин нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болохгүй учир нь зүрхэнд цус хомсрох өвчин гэдэг нь архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл, амьдралын буруу хэв маяг зэргээс үүсдэг бие махбодийн архаг хууч өвчний тоонд ордог. Иймд Зүрхэнд цус хомсрох өвчин нь С.Ганбаатарын үхлийн шалтгаанд хамаарч нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас х-39/, 

Гэрч З.Хуандаг мөрдөн байцаалтын шатанд “2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламжаас Налайх дүүргээс Зуунмод сум хүртлэх 25 километрийн урттай асфальтан хучилтай замын гүйцэтгэлийн баталгааг хийж дууссан тул хүлээж авна уу? гэж Замын хяналт эрдэм шинжилгээний, судалгааны төв болон Зам тээврийн яаманд мэдэгдэл явуулсан. Дээрх мэдэгдлийг манай байгууллага хүлээн авсан ба өөрийн харъяа байгууллагын дотоод журам Монгол орны авто замын уур амьсгалын бүсчлэлийн дагуу / II А бүс / 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үнэлэлт хяналт, эрдэм шинжилгээ,  судалгаа хийх боломжгүй тул гүйцэтгэлийн баталгааг хүлээн аваагүй. Одоо өнөөдөр ч гэсэн гүйцэтгэлийн байгууллагаас хүлээн аваагүй. Замыг хийх явцдаа алдаатай шаардлага хангаагүй хийсэн байсан тул зөрчлийг арилгасаны дараа албан ёсоор /техник ашиглалтын түвшин/ ажиллуулан хүлээн авах боломжтой болохоо тоотоор мэдэгдсэн. Дээрхи замын эвдрэл гэмтэл засвар үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага өөрөө хариуцан ажиллана” гэх мэдүүлэг /2-р хавтас 83-84/,

Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисс Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг /Соломын хөтөл/ чиглэлийн 25 км хатуу хучилттай замыг манай “Төв азза” төрийн өмчит хувьцаат хүлээлгэн өгсөн ба түүнээс хойш манай байгууллага уг замын арчилгаа, зам засварыг хариуцан ажиллах ёстой байсан. Уг БНХАУ-ын барилга хот байгуулалтын 3 дугаар барилга байгууламж компани нь уг замыг манай зам засварын арчилгаа, цэвэрлэгээг бүрэн дүүрэн хариуцах ёстой.”  Гэх мэдүүлэг /4-р хавтас хх-55 тал/,

Гэрч Д.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Манай “Төв азза” төрийн өмчит хувьцаат компинад 2014 оны 09-р сарын 21-ний өдөр улсын комиссоос тус Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр Зөрлөг /Соломын хөтөл/ чиглэлийн 25 км хатуу хучилттай замыг хүлээлгэн өгсөн ба түүнээс хойш манай байгууллага уг замын арчилгаа, зам засварыг хариуцан ажиллаж байгаа. Харин 2013 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар уг замыг БНХАУ-ын барилга хот байгуулалтын 3 дугаар барилга байгууламж компани хариуцан ажиллаж байсан. БНХАУ-ын барилга хот байгуулалтын 3 дугаар барилга байгууламж компани нь уг замыг манай “Төв азза” төрийн өмчит хувьцаат компанид улсын комисс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд зам засварын арчилгаа, цэвэрлэгээг бүрэн дүүрэн хариуцах ёстой ба 2012 оны 07 сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дээрхи замыг барьж дуусгасан байсан ба 2014 оны 09 сарын 21-ний өдөр улсын комиссоос манайд уг замыг хүлээлгэн өгсөн байгаа. Тэгэхээр БНХАУ-ын барилга хот байгуулалтын 3 дугаар барилга байгууламж компани 2012 оны 07 сарын 30-ны өдрөөс 2014 оны 09 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд улсын комиссоор хүлээлгэж өгөх хүртлэх хугацаанд зам засварын арчилгаа, цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй байгаа юм” гэх мэдүүлэг /4-р хавтас хх-56 тал/,

 

-Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-3-5 тал/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас х-6 тал/,

-2013 оны 11 сарын 20-ны өдөр Төв аймаг Сэргэлэн сум соломын хөтөл гэх газар 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гаргасан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас х-7-10, 14-17/

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хавтас хх-11 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-12-13 тал/,

-Цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- хавтас х-18-22/

-Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтас х-23-25/,

-2 ширхэг дугуй хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас хх-30 тал/,

-Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан / 1-р хавтас х-86/,

-Талийгаач С.Ганбаатарын өвчний түүх / 1-р хавтас х-101-105/,

-Цаг уур, орчны шинжилгээний газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  6/70 тоот цаг агаарын тодорхойлолт /1-р хавтас х-165-167/,

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас х-172-179/,

-Зам тээврийн яамны 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 911736 дугаар албан тоот /1-р хавтас х-226/,

-Зам , тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаал,  уг тушаалын 1-9 дүгээр хавсралт /1-р хавтас х-234-250/, 

-Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /2-р хавтас х-04-21/,

-  №1 тоот шинжээчийн дүгнэлтэд

1.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 20-57 улсын дугаартай Аксион маркийн тээврийн хэрэгслийн жолооч Лхагва овогтой Цогтбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 20-57 улсын дугаартай Аксион маркийн тээврийн хэрэгслийн жолооч Лхагва овогтой Цогтбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т зааснаар Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. /1-р хавтас х-64 тал /,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 169 тоот дүгнэлт

1.Талийгаач С.Ганбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун уушгины дунд доод арын дэлбэнг хамарсан няцрал. Олон хавирганы хугарал. Баруун 2-12 дугаар хавирганы хугарал, 3-11 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн 2, 3 ,4 ,5 ,11, 12 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун талын сүүжний дэлбэн ясны зөрүүтэй хугаралтай, зүүн дэлбэн нийлмэл жижиг бяцарсан хугарал, умдаг ясны хугарал, духны баруун хэсэгт, цээжний баруун хэсэгт, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4.  Талийгаач нь зүрхэнд цус хомсрох өвчинтэй байжээ.

5.  АВО системээр АВ 4 дүгээр бүлгийн цустай байна.

6.  Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна.

7.  Талийгаач нь дээр дурдсан гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэжээ. 1-р хавтас х-44-48/,

 

-2014 оны 01 сарын 06-ны өдрийн №257 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Эссэ тамхины иш, парламент тамхины ишнүүд дээр шүлс илрээгүй /1-р хавтас х-52 тал/,

- 2013 оны 11 сарын 29-ны өдрийн №9028 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн машинаас авсан гэх толбонуудад цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй /1-р хавтас х-55 тал/,

- 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №953 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.20-57 УНТ дугаартай Аксион маркийн автомашины BRIDGESTONE BLIZZAK маркийн 275/60R18 хэмжээтэй дугуйнууд нь уг автомашин онхолдох, хөрвөөх, харайх үед буюу ослын үед үүссэн гэмтлүүд байна /1-р хавтас х-195-196/,

 

 

- 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №17 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Осол хэргийн газарт хэмжилт хийсэн зургаас харахад тухайн осол гарсан зам нь асфальтан хучилттай, тахир, уруу хуурай гадаргуутай үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, явган хүний замгүй, хайс хашлагагүй байна гэж зам орчны байдлыг тодорхойлсон байна.

Эрүүгийн 201319000896 тоот хэргийн 7,9 дүгээр хуудсанд шинжээчийн гэрэл зургаар бэхжүүлсэн авсан зураг №1,6,7,8 зураг дээр замын зорчих хэсэг дээр асгарсан хайрга, шороо тогтсон замын зорчих хэсгийн гадаргуу бүрэн гүйцэт харагдахгүй байна. Мөн хэргийн материалын 170 дугаар хуудасны шинжээчийн бэхжүүлж авсан фото зураг нь дээр замын зорчих хэсэг хэвийн харагдаж байгаа нь зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой.

Иймд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5-д зааснаар Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд засварын ажил, үйлчилгээг дуусгасаны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй, хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

2. Хавтаст хэргийн материалд авагдсан шинжээчийн бэхжүүлж авсан фото зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс зэргээс үзэхэд А цэгийн орчим автомашины дугуй даралтын үед үүссэн дугуйн мөрний хоорондын зайн хэмжээг аль дугуйнаас авагдсан нь тодорхойгүй учраас САНГ ЮУНГ АКТЮУН маркийн 20-57 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхагваа овогтой Цогтбаатар нь замын зорчих хэсгийн эсрэг урсгалд орсон гэдгийг тогтоох боломжгүй байна.

3. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн фото зураг, автомашины эвдрэл гэмтэл, жолооч хохирогч нарын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлт зэргээс харахад САНГ ЮУНГ АКТЮУН маркийн 20-57 УНТ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхагваа овогтой Цогтбаатар, зорчигч Санжаагийн Ганбаатар нар нь хамгаалах бүс хэрэглээгүй явсан нь харагдаж байна. Иймд жолооч Л.Цогтбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б-д заасан жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна” гэжээ. /1-р хавтас х-198/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас х-188-189/,

-2014 оны 11 сарын 26-ны өдрийн иргэний нэхэмжлэлээ өөрчлөх тухай хүсэлт /2-р хавтас х-182/,

-Шүүх хуралдаанд Б.Дэлгэрмааг оролцуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэндоржийн гаргасан хүсэлт, итгэмжлэл /2 дугаар хавтас х-183-184/,

-Капитал банкны 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт /2 дугаар хавтас х-187 тал/,

-Хэргийн газарт хийсэн тэмдэглэгээг байгаа эсэхийг тодруулах зорилгоор хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас х-12-14 тал/,

 -гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас х- 15-20 тал/,

       -Мөнхийн тод зам ХХК-ны 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 19/15 дугаар албан бичиг /3 дугаар хавтас х-25 тал/,

     - Монгол улсын Зам тээврийн яамны 2013 оны 10 сарын 14-ны өдрийн 9/6044 дугаар албан бичиг /3-р хавтас х-26/,

     - Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын 2013 оны 10 сарын 14-ны өдрийн 28/07/1747 тоот албан бичиг /3-р хавтас х-27/,

     -Техникийн шинжээчийн 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 9/47 тоот дүгнэлт /3-р хавтас х-97-98/,

-Улаанбаатар хотын цагдаагийн газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №372 шинжээчийн дүгнэлт /4-р хавтас хх-18 тал/,

-Зам тээврийн хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06/1202 дугаар албан бичиг /4-р хавтас хх-50 тал/,

      -Л.Цогтбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /1-р хавтас х-76/

       -Шүүгдэгч Л.Цогтбаатарыг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр /1-р хавтас х-72-73/, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар /1-р хавтас х-75/, яллагдагчаар дахин /4-р хавтас хх-32-33/ тус тус байцаасан тэмдэглэл зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цогтбаатарыг Actyon маркийн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас иргэн С.Ганбаатарын амь насыг хохироосон болох нь:

 мөрдөн байцаалтанд гэрч Г.Энх-Амгалангийн мэдүүлсэн: “Аавыг эмнэлэгт сахиж байх хугацаанд аав надад их харамссан байдалтайгаар би их туршлагагүй жолоочтой хамт явчихлаа. Би замын эргэлттэй, уруудах хэсэг рүү орохдоо жолоочид энэ хэсэг зам эвгүй шүү зөөлөн зөөлөн гэж хэлсэн боловч жолооч их хурдтай явсаар энэ замын хажуу руу унасан гэж ярьсан. ... Туршлагагүй, хурдаа зөв тохируулж явж чадахгүй, хурдтай барьдаг жолоочтой явсаны улмаас осол болсон гэж ярьсан” гэх мэдүүлэг / 1-р хавтас х-36/, шинжээчийн 169 тоот, шинжээчийн 1 тоот, шинжээчийн 953 тоот, шинжээчийн 17 тоот дүгнэлтүүд, үнэлгээний газар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, шинжээч эмч Б.Эрдэнсувдын Талийгаач С.Ганбаатарын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр олон хавирганы хугарал, баруун уушигны дунд доод арын дэлбэнг хамарсан няцрал баруун хоёроос 12 дугаар хавирганы хугарал, 3-11 дүгээр хавирганы хоёрлосон хугарал зүүн 2,3,4,5,11,12 дугаар хавирганы хугарал бүсэлхийн 1,2 дугаар хавирганы хөндлөн сэртэнгийн хугарал баруун талын сүүжний дэлбэн ясны зөрүүгүй хугарал зүүн дэлбэн нийлмэл жижиг бяцарсан хугарал, умдаг ясны хугарал, духны баруун хэсэгт, цээжний баруун хэсэгт баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтлүүдээс олон хавирганы хугарал, аарцаг ясны бяцарсан хугаралууд гэх гэмтлүүд нь олон эрхтэний хавсарсан дутагдалд орж талийгаачийг үхэлд хүрэгсэн байна. Зүрхэнд цус хомрох өвчин нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болохгүй учир нь зүрхэнд цус хомсрох өвчин гэдэг нь архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл, амьдралын буруу хэв маяг зэргээс үүсдэг бие махбодийн архаг хууч өвчний тоонд ордог. Иймд Зүрхэнд цус хомсрох өвчин нь С.Ганбаатарын үхлийн шалтгаан хамаарч нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг,

       гэрч З.Хуандаг мөрдөн байцаалтын шатанд .. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламжаас Налайх дүүргээс Зуунмод сум хүртлэх 25 километрийн урттай асфальтан хучилтай замын гүйцэтгэлийн баталгааг хийж дууссан тул хүлээж авна уу? гэж Замын хяналт эрдэм шинжилгээний, судалгааны төв болон Зам тээврийн яаманд мэдэгдэл явуулсан. Дээрхи мэдэгдлийг манай байгууллага хүлээн авсан ба өөрийн харъяа байгууллагын дотоод журам Монгол орны авто замын уур амьсгалын бүсчлэлийн дагуу / II А бүс / 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үнэлэлт хяналт, эрдэм шинжилгээ,  судалгаа хийх боломжгүй тул гүйцэтгэлийн баталгааг хүлээж аваагүй, өнөөдөр ч гэсэн гүйцэтгэлийн байгууллагаас хүлээн аваагүй. Замыг хийх явцдаа алдаатай шаардлага хангаагүй хийсэн байсан тул зөрчлийг арилгасны дараа албан ёсоор /техник ашиглалтын түвшин/ ажиллуулан хүлээн авах боломжтой болохоо тоотоор мэдэгдсэн. Дээрхи замын эвдрэл гэмтэл засвар үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага өөрөө хариуцан ажиллана гэсэн мэдүүлэг /2-р хавтас 83-84/, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын наймдугаар хавсралт /1-р хавтас х-250/, Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /2-р хавтас х-4-21/,

гэрч Ө.Нэргүйбаатар мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфальтан хучилттай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. 10-15 юмуу 16 метр орчмын зайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан. .....Уг зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-186/,

гэрч Ш.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфалтан хучилтай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. ......10 метрээс 15 метрийн талбайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан.  Хэргийн газрын орчим зорчих хэсэг дээр тогтсон шороо нь нарийн хайрга гэмээр шороо байсан ба хэзээ юунаас болж үүсэж тогтсоныг хэлж мэдэхгүй байна. Миний харснаар болон бодсоноор замын хажуу хэсэг хөвөөний хайрга шороо машины дугуйнд хумигдаж, салхи шороонд тогтсон байж магадгүй. Зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-187/,

осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 2014 оны 1 сарын 9-ний өдрийн 01 тоот дүгнэлтэнд  жолооч Л.Цогтбаатар нь Змын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчсөн байна. гэжээ /хх-64 тал/, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тогтоосон 2014 оны 2 сарын 24-ны өдрийн 953 тоот дүгнэлтэнд  2057 УНТ улсын дугаартай Actyon маркийн автомашины 275/60R18 хэмжээтэй дугуйнууд нь уг машин онхолдох, хөрвөөх, харайх үед буюу ослын үед үүссэн” гэх дүгнэлт, 2016 оны 07 сарын 18-ны өдрийн №372 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Цогтбаатар нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Солоом хөтөл гэх газар Actyon маркийн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон байна.

3. Хавтаст хэрэг шинжлэн судлахад Зам тээврийн яамны 2014 оны 8 сарын 11-ний өдрийн 9/4202 тоот Барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХК-ийн Монгол улс газрын даргад хүргүүлсэн албан бичигт Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Налайх /4-р зөрлөг/- зуунмод чиглэлийн 25 км хатуу хучтиллтай авто замын ажлыг 2014 оны 8 сарын 8-ны байдлаар хүлээн аваагүй байгаа болно. гэжээ. /хх-2-хавтас 89 тал/, Зам тээврийн яамны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9/7113 тоот албан бичигт танай 2013 оны 11 сарын 13-ний өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Уг хүсэлтийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 сарын 18-ны өдөр баталсан томилолтын удирдамжийн дагуу Налайх-Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замд хяналт шалгалт хийхэд замын эхлэлийг дутуу, явган замын хавтан хагархай, хашлага хагархай, гагнаасгүй, манаасгүй, булан имтэрсэн, 1.5 км орчимд хучилтын өргөн 6.8 м, төмөрбетон хоолой чулуун бэхэлгээ шаардлага хангахгүй, 15-20 км-ийн хооронд км-ийн заалтын тэмдэг байхгүй, төмөр замын гарцан дээр торон хугарал гарч хучилт хуурсан, 6 дахь км орчим хучилт хагарч торон хагарал гарсан, хөвөөний чулуу ялгарсан, хөвөөний материал сул, борооны усанд угаагдсан, 18-20 дахь км-т хийсэн нэмэлт хучилт муу, тэнхлэгийн цагаан зураас муруй, түмбэ цуурсан техникийн шаардлага хангахгүй байна. Иймд дээрх илэрсэн зөрчлүүдийг арилгахыг мэдэгджээ. /2-р хавтас хх-87 тал/,

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 4 сарын 14-ний өдрийн 07/576 тоот албан бичигт Налайх-Зуунмод чиглэлийн 25 км хату хучилттай авто замын захиалагч нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яам бөгөөд энэ замыг одоогоор ашиглалтанд хүлээж аваагүй байна”. гэжээ / 1-р хх-233 тал/,

Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэттгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2012 оны 8 сарын 20-ны өдөр байгуулсан АБ-2012-09/152 тоот гэрээний 13-т гүйцэтгэгчийн хүлээх эрсдэлд хамаарах дор дурдсан тохиолдлын даатгалыг гүйцэтгэгч нь ажил эхлэх өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгч, захиалагчийн хамтарсан нэрээр, гэрээний тусгай нөхцөлд заасан дүнгээр хийлгэнэ.

13/г-д хүн бэртэх, эсхүл нас барах. гэжээ. /2-р хавтас хх-09 тал/,

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 28/7/1747 тоот БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн албан бичигт  танай байгуулагаас 2013 оны 10 сарын 7-ний өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Солом хөтөл уруудсан өндөр далантай, огцом эргэлттэй хэсэгт ган хаалт байрлуулж, замын хэвтээ тэмдэглэлийг чанартай шуурхай хийж, зарим газар анхааруулах тэмдэг, хурдны хязгаарын тэмдэг, гарц уулзварын тэмдэг нэмт стандартын дагуу тавьж, хариуг 2013 оны 10 сард багтаан ирүүлнэ үү. гэжээ /3-р хавтас хх-27 тал/,

Зам тээврийн осол хэргийн газарт хэмжилт хийсэн зургаас харахад тухайн осол гарсан зам нь асфальтан хатуу хучилттай, тахир, уруу хуурай гадаргуутай үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, явган хүний замгүй, хайс хашлагагүй, байна гэж замын байдлыг тодорхойлсон байна. Эрүүгийн 201319000896 тоот хэргийн 7,9 дүгээр хуудсанд шинжээчийн гэрэл зургаар бэрхжүүлж авсан зураг №1,6,7,8 зураг дээр замын зорчих хэсэг дээр асгарсан хайрга, шороо тогтсон замын зорчих хэсгийн гадаргуу бүрэн гүшйцэт харагдахгүй байна. Мөн хэргийн материалын 170 дугаар хуудасны шинжээчийн бэхжүүлж авсан фото зурган дээр замын зорчих хэсэг хэвийн харагдаж байгаа нь зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой. Иймд Замын хөдөлгөөний дүрийн 3 дугаар хавсралтын 5-д зааснаар “зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд засварын ажил үйлчилгээг дууссаны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй, хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн гэжээ./хх-198 тал/,

гэрч З.Хуандаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламжаас Налайх дүүргээс Зуунмод сум хүртлэх 25 километрийн урттай асфальтан хучилтай замын гүйцэтгэлийн баталгааг хийж дууссан тул хүлээж авна уу? гэж Замын хяналт эрдэм шинжилгээний, судалгааны төв болон Зам тээврийн яаманд мэдэгдэл явуулсан. Дээрхи мэдэгдлийг манай байгууллага хүлээн авсан ба өөрийн харъяа байгууллагын дотоод журам Монгол орны авто замын уур амьсгалын бүсчлэлийн дагуу / II А бүс / 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үнэлэлт хяналт, эрдэм шинжилгээ,  судалгаа хийх боломжгүй тул гүйцэтгэлийн баталгааг хүлээж аваагүй, өнөөдөр ч гэсэн гүйцэтгэлийн байгууллагаас хүлээн аваагүй. Замыг хийх явцдаа алдаатай шаардлага хангаагүй хийсэн байсан тул зөрчлийг арилгасаныг дараа албан ёсоор /техник ашиглалтын түвшин/ ажиллуулан хүлээн авах боломжтой болохоо тоотоор мэдэгдсэн. Дээрхи замын эвдрэл гэмтэл засвар үйлчилгээг гүйцэтгэгч байгууллага өөрөө хариуцан ажиллана” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 83-84/, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын наймдугаар хавсралт /1-р хавтас х-250/, Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /2-р хавтас х-4-21/,

гэрч Ө.Нэргүйбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфальтан хучилттай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. 10-15 юмуу 16 метр орчмын зайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан. Уг зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-186/,

 гэрч Ш.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Төв аймгийн Зуунмод сумаас 4 дүгээр зөрлөг орох чиглэлийн асфалтан хучилтай зам Солоом хөтлийн огцом эргэлттэй замын зорчих хэсэгт нарийн хайрга шороо тарж тогтсон байсан. 10 метрээс 15 метрийн талбайд нимгэн хайрга шороо замын зорчих хэсэг дээр тогтсон байсан.  Хэргийн газрын орчим зорчих хэсэг дээр тогтсон шороо нь нарийн хайрга гэмээр шороо байсан ба хэзээ юунаас болж үүсэж тогтсоныг хэлж мэдэхгүй байна. Миний харснаар болон бодсоноор замын хажуу хэсэг хөвөөний хайрга шороо машины дугуйнд хумигдаж, салхи шороонд тогтсон байж магадгүй. Зам тээврийн осол гаргаж онхолдсон 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам дээр цацагдаж тогтсон шороон дээр шарвасан мөр гарсан байсан ба улмаар уг машин нь замын хажуу талын бетонон шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон байсан юм гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-187/ зэргээр 2013 оны 11 сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг Солом хөтөл гэх газар Actyon маркийн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Цогтбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож иргэн С.Ганбаатарын амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цогтбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин уг зам тээврийн осол гарахад Налайх-Зуунмод чиглэлийн 25 км хату хучилттай авто замын гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь улсын комисс хүлээж аваагүй, замын ажил дуусаагүй байхад зам нээсэн БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын буруутай байдал нөлөөлсөн нь тогтоогдсон байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цогтбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Цогтбаатарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2015 оны 8 сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “ 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон шүүгдэгч Л.Цогтбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 13 оны 11 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх тул дээрх хууль үйлчлэх цаг хугацаанд багтаж байна.

  Шүүгдэгч Л.Цогтбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  “Ял, эрүүгийн харицлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хулийн 55.1.9 дэх хэсэгт үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ техникийн шинжээчийн 2015 оны 4 сарын 10-ны өдрийн 9/47 тоот дүгнэлт 2015 оны 3 сарын 17-ны өдрийн хэргийн орчимд байрлах  замын тэмдэг болон тэмдэглэгээнд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад шаардлагатай бүх тэмдэг тэмдэглэгээ хийгдсэн байна” гэсэн. /хх-98 тал/ шинжээчийн дүгнэлт гарсан байх боловч хэрэг учрал 2013 оны 11 сарын 20-ны өдөр гарсан хэрэг учрал гарсан цаг хугацаанд авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл бусад баримттай зөрүүтэй байх тул дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй болно.

 

Хохирлын талаар

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хянан шийдвэрлэхдээ уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн иргэний хариуцагч БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХКомпани нь осол болсон замын ажлыг Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2012 оны 8 сарын 20-ны өдөр байгуулсан АБ-20-09/153 тоот гэрээгээр уг компани гүйцэтгэсэн бөгөөд ажлыг гүйцэтгэхдээ хариуцлага алдсан замын ажлыг улсын комисс хүлээн аваагүй байхад нээсэн, хариуцлага алдсан болох нь:

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 20014 оны 3 сарын 21-ний өдрийн 96 дугаар тушаалын ёсдүгээр хавсралт/хх-250 тал/, улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ /хх-2 хх-4-21 тал/, замын байдалд хяналт, шалгалт хийсэн талаар мэдэгдэл хүргүүлэх тухай Зам тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын албан бичиг /2хх-87 тал/, зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

2013 оны 11 сарын 23-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Солоом хөтөл” гэх газрын асфальтан хучилттай замыг ажиглалтанд оруулаагүй байсан, замын анхааруулах тэмдэг, хурдны хязгаарын тэмдэг, гарц уулзварын тэмдгийг стандартын дагуу хийгээгүй байсан зэрэг нь осол гаргахад нөлөөлсөн байх тул гэм хорын хохирлын 50%-ийг иргэний хариуцагч компаниас хариуцуулан гаргуулах нь үйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 479.3, мөн хуулийн 508  дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талийгаач С.Ганбаатарын эмчилгээ болон оршуулгын зардалд 21.434.962 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 10717481 төгрөгийг иргэний хариуцагч БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХКомпаниас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаад олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмаа нь шүүгдэгч Л.Цогтбаатараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

      

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт Panasonic маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч 1 ширхэг, Galanz маркийн саарал өнгийн зуух 1 ширхэг, Monel  маркийн цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэг, Jinlipu маркийн ногоон өнгийн зурагт 1 ширхэг, Panasonic  маркийн хар өнгийн зурагт 1 ширхэг /нийт 1 700 000 төгрөгийн/ зэрэг эд зүйл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн НОКИО маркийн гар утсыг устгаж,  Аксоин маркийн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг шүүгдэгч Л.Цогтбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Шүүгдэгч Мянгад овогт Лхагваагийн Цогтбаатарыг автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.2015 оны Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Цогтбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоход шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

 5.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 10.7-д зааснаар шүүгдэгч Л.Цогтбаатар нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг сануулсугай.

 

 6.Энэ хэрэгт Л.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

     6.Л.Цогтбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 1, 1.4 дэхь хэсгүүдэд зааснаар мөрдөн байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор Panasonic маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч 1 ширхэг, Galanz маркийн саарал өнгийн зуух 1 ширхэг, Monel  маркийн цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэг, Jinlipu маркийн ногоон өнгийн зурагт 1 ширхэг, Panasonic  маркийн хар өнгийн зурагт 1 ширхэг /нийт 1 700 000 төгрөгийн/ зэрэг эд зүйлүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Л.Цогтбаатарын №416117 дугаар жолоочийн үнэмлэх зэргийг  Л.Цогтбаатарт буцаан олгож, НОКИО маркийн гар утсыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан тоот жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяа даалгасугай. 

 

8. Ялтан Л.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10500000 төгрөгийг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмаа нь ялтан Л.Цогтбаатараас нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 479.3 мөн хуулийн 508  дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 21434962 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 10717481 төгрөгийг иргэний хариуцагч БНХАУ-ын барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж ХХКомпаниас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаад олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрмаа нь ялтан Л.Цогтбаатараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.Цогтбаатар урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ