Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би,  Н П г Х п, Х ц д** з Т.Э******* дүгнэлттэй, Н м** э******* г х у*** б*** Н.Б******* холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Н м** э******* г х у*** б*** Н.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Н п г п*** Т.Э******* 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар эрх бүхий албан тушаалтны  шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг зөвшөөрч байна.

          Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Н П г Х п***, Х ц д** з Т.Э******* Н м** э******* г х у*** б**** Н.Б******* холбогдуулан “...Н м** э******* г х У*** б*** Н.Б******* 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №***** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар У.Г******* 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

          Н м** э******* г х у*** б**** Н.Б******* 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр п дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

          Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү п дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, х ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Н П г Х п***, Х ц д** з Т.Э******* дүгнэлттэй, Н м** э******* г х у*** б**** Н.Б******* холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Н П г Х п***, Х ц д** з Т.Э******* гаргасан “...Н м** э******* г х У*** б*** Н.Б******* 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №*** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар У.Г******* 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Н м** э******* г х у*** б*** Н.Б******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

            ШҮҮГЧ                                                            А.ГАНЗОРИГ