Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02775

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.923.037 төгрөг 83 мөнгийг хариуцагч Л.С

-2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 320.000 төгрөг

-2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 320.000 төгрөг

-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 320.000 төгрөг

-2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 320.000 төгрөг

-2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 320.000 төгрөг

-2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 323.037 төгрөг 38 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.718 төгрөг 60 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 22.890 төгрөг 08 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 22.890 төгрөг 08 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА