Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 259

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

хохирогч А.Ууганпүрэв, Б.Баднаанямбуу Э.Солонгобаатар, Т.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч ББаднаанямбуугийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Солонгобаатарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

шүүгдэгч А.Ууганпүрэвийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Т.Нандин-Эрдэнэ, Г.Сансарбаяр,

шүүгдэгч Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв, Б.Баднаанямбуу нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяраагийн Баднаанямбуу, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амьбатын Ууганпүрэв, 2202 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтайваны Солонгобаатар нарт холбогдох 201719000228 эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесерь мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 6-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржгон овгийн Энхтайваны Солонгобаатар, /РД:НЮ83032978/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 5-7 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Амьбатын Ууганпүрэв, /РД:НЭ89121417/

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 13-33 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баяраагийн Баднаанямбуу, /РД:НН84041270/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Дэнжийн 13-33 тоотод оршин суух иргэн Б.Баднаанямбуугийн гэрт “Г.Сансарбаярыг гэрийн эзний дээд талд суулаа” гэх зүйлээр шалтаглан танхайрч, Б.Баднаанямбуу, Т.Нандин-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Баднаанямбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 13-33 тоотод байрлах өөрийн гэртээ “Э.Солонгобаатар А.Ууганпүрэв нарыг өөрийн эхнэр Т.Нандин-Эрдэнэ, Г.Сансарбаяр нарыг зодсон зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар Э.Солонгобаатарын зүүн гуяанд хутгалж, А.Ууганпүрэвийн толгойн тус газар заазуурдаж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 

 холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Төв аймгийн Прокурорын газраас Баяраагийн Баднаанямбууг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Амьбатын Ууганпүрэвийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар, Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад:

 

      Шүүгдэгч Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 13-33 тоотод оршин суух иргэн Б.Баднаанямбуугийн гэрт “Г.Сансарбаярыг гэрийн эзний дээд талд суулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, Г.Сансарбаяр, Т.Нандин-Эрдэнэ нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

        Шүүгдэгч Б.Бадмаанямбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 13-33 тоотод байрлах өөрийн гэртээ “Э.Солонгобаатар А.Ууганпүрэв нарыг өөрийн эхнэр Т.Нандин-Эрдэнэ, Г.Сансарбаяр нарыг зодсон зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар Э.Солонгобаатарын зүүн гуяанд хутгалж, А.Ууганпүрэвийн толгойн тус газар заазуурдаж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан

 

 

 

болох нь:

 

шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Солонгобаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “…Тэдний гэрт Баднаанямбуу болон эхнэрээс нь гадна манай холын хамаатны зүс мэдэх Сансарбаяр гэх залуу эхнэртэйгээ Баднаанямбуугийн гэрт Боргио нэртэй том хүрэн савтай пиво ууцгаагаад сууж байсан...Баднаанямбуу бүр дор хаалганыхаа тэнд хавтсандаа сууж байхаар нь чи айлын эр хүн байна даа дээшээ суухгүй яасан юм гэж жаахан чанга дуугарсан. Би гэрт орсны дараа нөгөө архинаасаа хүн болгонд нэг нэг жаахан аягаар тойруулсан, архи дуусаагүй байсан чинь Сансарбаяр эхнэртэйгээ хамт гарлаа гээд байхаар нь цуг явъя аа гээд гадаа гарсаны дараа хэлсэн чинь Сансарбаяр над руу чадахгүй гээд дуугаа өндөрсгөж хэлэхээр нь шилэн хүзүүнээс нь занхайгаад байна уу гэж хэлээд нэг зөөлөн татсан, тэгэхэд гадаа Баднаанямбуу эхнэрийн хамт байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 87-88-р хуудас/

шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Ууганпүрэвийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Шөнийн 00 цаг болж байхад бид хоёрыг ороход гэрт нь Сансарбаяр гээд хуучин надтай цуг ажиллаж байсан залуу эхнэртэйгээ Баднаанямбуу эхнэртэйгээ тэр 4 пиво ууцгаагаад сууцгааж байсан. Баднаанямбуу гэрийнхээ үүдэнд суучихсан байсан ба Солонгобаатар чи гэрийн эзэн байж хоймортоо суухгүй үүдэнд суугаад Сансарбаярыг хоймортоо суулгачихлаа гэж байсан. Тэгээд Солонгобаатар бид хоёрын авч очсон тал шил архийг цөмөөрөө тойруулцгаагаад байж байхад Сансарбаяр эхнэртэйгээ явлаа гээд Баднаанямбуу, Солонгобаатар, Нандин-Эрдэнэ нар гадагшаа гэрээс гараад явцгаасан ба төд удалгүй Баднаанямбуу, Нандин-Эрдэнэ Солонгобаатар гурав орж ирээд эргээд Баднаанямбуу, Солонгобаатар хоёр гараад машинаасаа нэг том савтай 2.5 литрийн савлагаатай пиво бариад орж ирцгээсэн. Тэгээд тэр пивийг задлаад байж байхад Нандин-Эрдэнэ намайг чи яв гэсэн чинь Солонгобаатар хажуунаас наад хүн чинь надтай цуг явах юм аа гэсэн чинь Нандин-Эрдэнэ шууд ирээд намайг шууд хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,

        Шүүгдэгч Б.Баднаанямбуугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэрт орж ирээд хэрэлдэж маргалдах нь гайгүй болоод байцгааж байсан чинь Солонгобаатар надад баз аа төрсөн өдөр ш дээ ганц юм ав л даа гээд байхаар нь дэлгүүр хоршоо хаасан юм байхгүй гэж байснаа машинаасаа пиво оруулж ирээд байгаа нь энэ гээд машинд байсан 2.5 литрийн Нийслэл нэртэй пивийг гэртээ оруулж ирсэн. Намайг пиво оруулж ирээд төрсөн өдрийн чинь юм шүү гээд тухайн өдөр төрсөн өдөр нь болж байсан Солонгобаатарт өгчихөөд сууж байсан чинь Ууганпүрэв нь Солонгобаатарт би байсан бол аль хэдийн Баднааг цохичихсон, чи цохиж чадахгүй байна гээд намайг Солонгобаатараар зодуулах гээд байсан. Үүнээс болоод манай эхнэр Нандин-Эрдэнэ нь Ууганпүрэв, Сансарбаяр нарыг цохиод бас нөхрийг маань зодуулах гээд хүн шургалаа чи муу өөрөө цохиж чадахгүй байж гээд Ууганпүрэвийг хоёр удаа хацар луу нь алгадсан. Тэгсэн чинь Солонгобаатар манай эхнэрийг миний найзыг цохидог чи хэн бэ гээд эхнэрийн маань толгой руу учир зүггүй цохисон болохоор нь би салгах гээд татсан чинь эхнэрийг шууд үсдээд манай зуухыг хоёр удаа мөргүүлсэн, эхнэрээ татаад салгах гээд татсан чинь Солонгобаатар шууд над руу дайраад зодолдох гээд байхаар нь чамд олон дээрэлхүүлж чадахгүй гэж хэлээд гал тогооны шүүгээн дээр байсан цэнхэр иштэй хутгыг аваад зүүн гуяны дээд хэсэгт нь нэг удаа хатгасан чинь Солонгобаатар надад хутгалуулсныхаа дараа миний гарыг мушгиад миний хутгыг булаасан тухайн үед хутгыг хэн булаасныг би сайн мэдэхгүй. Миний бодлоор Солонгобаатар л хутга булаасан миний гарыг мушгиад дагз руу цохиж байгаад л хутгыг маань гараас салгасан. Түүний дараа Би Солонгобаатар, Ууганпүрэв хоёртой дээр дороо ороод зодолдсон, тэр хоёр намайг цохиж зодсон, би ч тэр хоёрыг цохиж зодсон. Манай эхнэр бид нарыг салгаад тэгээд би цагдаа руу би хүн хутгалчихлаа гээд цагдаа дуудсан чинь Солонгобаатар хутгалуулсан байж гарснаа эргэж орж ирээд надаас утсыг маань булааж авах гээд байсан. Би утсаа булаалгаагүй цагдаа дуудсаны дараа Ууганпүрэв чи хүн хутгалчихлаа гээд ороод ирэхэд нь би шууд тогооны шүүгээний шургуулганд байсан заазуурыг аваад толгойн ар хэсэг рүү ширвэх шиг болсон чинь толгойг нь зүссэн юм. Дараа нь гаднаас манай хадам ээж Отгонтунгалаг орж ирээд миний гараас заазуурыг маань авсан. Эхнэрийг маань Солонгобаатар зодохоор нь уурлаад чамд олон дээрэлхуулж чадахгү.'* — зл хутгалсан, Ууганпүрэвийг чи муу хүн хутгалдаг хэн бэ? Гээд ороод ирэхээр нь орж ирж агсан тавьсан болохоор нь заазуурдсан. Солонгобаатарыг хутга-:;- хутга нь олдоогүй, цэнхэр өнгийн иштэй, багцаагаар ишнээсээ урагш сее хэмжээтэй хутга байсан. Одоо тэр хутгыг хаана байгааг би мэдэхгүй байна.

Би өөрөө нэг удаа гуя руу нь хатгасан гэж бодож байсан тэгсэн дараа манай эхнэр надад чи Солонгобаатарын гуя руу 2, нуруунд 3 удаа зүссэн гэсэн би тухайн үед ноцолдож байхдаа нурууг нь зүссэн байсан. Би Солонгобаатарыг манай гэрт шалтгаангүй орж ирчхээд хэрүүл хийгээд Сансарбаяр бид хоёрыг дээрэлхээд манай эхнэрийг үсдэж зодохоор нь би хутгалсан. Ууганпүрэвийг болохоор мөн гэрт ирж хэрүүл зодоон хийсэн болохоор нь заазуурдсан байгаа.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэрийг зодоогүй бол яах ч үгүй байсан. Гол нь эхнэрийг зодохоор нь уурандаа тэгсэн юм...” гэх мэдүүлэг

        Хохирогч Т.Нандин-Эрдэнийн “...Миний төрсөн дүү Мөнхцэцэгийн нөхөр Солонгобаатар гэдэг залуу найз гэх Ууганпүрэвийн хамт хагас шил 0.75 граммын Ерөөл архитай ирсэн. Тэр хоёр дөнгөж орж ирцгээгээд авч ирсэн архиа Солонгобаатар тойруулах гэсэн чинь гэрт байсан хүмүүс уухгүй байхаар нь та нар архи уухгүй томорчихож гээд байсан. Тэгснээ Солонгобаатар нь Сансарбаярыг чи гэрийн эзний дээр суулаа, манай нөхрийг болохоор гэрийн эзэн байж хүний дор суулаа гээд байсан. Солонгобаатар тэгж хэлэхдээ нилээн чанга дуугаар шүлсээ үсчүүлээд загнаж зандарсан, дээрэлхсэн байдалтай байсан. Ингэж хэлснийхээ дараа Солонгобаатар, Сансарбаяр луу дөхөж очоод гуя руу нь цохиод, Ууганпүрэв бас хажуунаас нь хөлөөрөө өшиглөөд Солонгобаатарт наадах чинь надаас арван хэд дүү ш дээ алаач ээ гээд хажуунаас нь дэмжээд байсан. Хүрлээ ах өөрийнхөө цагаан өнгийн машинтай ирсэн тэгсэн чинь эхлээд Оюунболор гараад машинд суух гэж байснаа намайг хэдүүлээ цуг явъя гэсэн чинь Сансарбаярыг гараад ирэхэд араас нь Солонгобаатар, Ууганпүрэв хоёр гарч ирээд Сансарбаярыг занхайгаад байна уу гэснээ цуг явъя гээд түүнийг хоёр талаас нь гараараа зодоод байсан. Тэгсэн чинь Баднаанямбуу, Сансарбаярыг тэр хоёроос салгаад Хүрлээ ахын машинд суулгаад явуулсан. Тэгээд тэр хоёрыг явсны дараа Солонгобаатар нь Сансарбаярыг өмөөрлөө гэснээс болоод манай нөхөртэй муудалцаад гарч зодолдохоор болоод гадаа гарснаа зодолдсон бололтой буцаад орж ирсэн. Тэгээд эвлэрээд ороод ирсэн дараа нь юм ярилцаад байцгааж байсан чинь Ууганпүрэв пизда би наад машиныг чинь долоо хоногын дараа худалдаад авна ш дээ гээд манай нөхөрт Солонгобаатарын бэлэглэсэн машиныг гэнэт яриад чи базыгаа алж чадахгүй байна уу гээд манай нөхөр, Солонгобаатар хоёрыг хооронд нь хагаралдуулаад үг хаяад байсан. Үүнээс нь болоод миний уур хүрээд Ууганпүрэвийг 2 удаа алгадсан чинь Ууганпүрэв миний өөдөөс гар хөдлөөгүй тэгэхээр нь би Солонгобаатарыг гэрээс зайлаач дээ гэсэн чинь над руу миний найзыг алгаддаг хэн юм бэ гээд намайг үснээс маань зулгаагаад манай зуухыг толгойгоор маань мөргүүлсэн. Тэгэхэд миний толгой маш их өвдсөн байгаа. Намайг Солонгобаатар зодохоор манай нөхөр Солонгобаатарыг татаад манай эхнэрийг зоддог чи дандаа намайг дээрэлхдэг тэгвэл ингээд чи намайг дээрэлхээрэй гээд тэр хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн. Солонгобаатар намайг Ууганпүрэвийг алгадлаа гэж найзыгаа өмөөрч үснээс зулгаагаад зуух 3-4 удаа мөргүүлсэн байгаа. Солонгобаатар манай нөхөрт 2016 оны намар 70-26 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслээ бэлэглэж байсан юм. Түүнээс хойш Солонгобаатар архи уусан үедээ түлээ, нүүрс дөхүүлж өгсөнгүй, наад машинаа явуулж чадахгүй бол би авна гээд манай нөхөрт дандаа утсаар хэрэлдэж агсардаг байсан өөр асуудал байхгүй. Миний толгой нилээн өвдөж байсан одоо биеийн байдал хэвийн байгаа..." гэх мэдүүлэг

              Хохирогч Г.Сансарбаярын “...2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлын газрын маань цалин буугаад оройн 22 цагийн үед би ажлын газрын Баднаанямбуу ахын гэрт нь эхнэр Оюунболор, Баднаанямбуу ах түүний эхнэр Нандин-Эрдэнэ бид нар 2 ширхэг 2.5 литрийн савтай пиво хувааж ууцгаасан. Тухайн үед пиво дуусаад 00 цагийн үед байсан санагдаж байна байцгааж байсан чинь тэдний гэрт нь Ууганпүрэв гээд урьд нь надтай хамт Дулаанд ажилладаг байсан залуу болон Солонгобаатар гээд Баднаанямбуу ахын баз хүргэн хоёр нэг шил дунд нь ортол уучихсан 0.75 граммын архитай ирсэн. Ирээд байж байснаа хүмүүст архи аягалж өгөөд уухгүй гэсэн чинь манай эхнэрийг шахаад байсан. Намайг хөргөгчнийх нь тэнд орон дээр сууж байхад Солонгобаатар нь эхлээд Баднаа ахыг том дуугаар чи гэрийн эзэн юм байж доод талд нь суугаад байхдаа яадаг юм бэ пизда чинь гээд агсраад байснаа намайг чи айлын эзнийг хөргөгчнийх нь доор суулгалаа гээд өвдөг болон гар луу маань гараараа хоёр удаа цохисон, Ууганпүрэв болохоор хөлөөрөө гар луу 1 өшиглөсөн. Бас манай аавыг Шуунан Ганбаа гэдэг болохоор чи муу Шуунангийн хүүхэд минь зайл Шуунангийнхан хэзээ ийм байсан юм гээд над руу дайраад байсан. Тэгсэн чинь Баднаанямбуу ах Хүрлээ гэдэг ахыгаа дуудаад намайг Хүрлээ ахынхаа машинд суулгаад явуулах гэсэн чинь Солонгобаатар, Ууганпүрэв нар намайг явуулахгүй гээд гэрээс гарч ирээд занхайгаад байна уу гээд хашаанаас гарч байхад тэр хоёр нийлээд толгой руу цохиод байсан тухайн үед Баднаанямбуу ах эхнэр бид тэднээс салгаад Хүрлээ ахын машинд эхнэрийг суулгаад дараа нь намайг суулгаад гэрт маань хүргүүлсэн. Тэгээд тэднийд ахиж очоогүй. Солонгобаатар намайг айлын хойморт суулаа гээд цохисон, Ууганпүрэв болохоор намайг эхнэртэй маань явуулахгүй гээд Солонгобаатартай нийлээд цохисон байгаа. Ууганпүрэв би чамаас архины мөнгө нэхээгүй гээд цохисон, бас Шуунангийн хүүхэд хэзээ ийм байсан юм гэж доромжилсон.Солонгобаатар нь гэрт байхад гараараа хоёр удаа өвдөг рүү цохисон. Гадаа байхад толгой руу нэг удаа цохисон, Ууганпүрэв болохоор гэрт байхад хөлөөрөө гар луу хоёр удаа өшиглөсөн гадаа явуулахгүй гээд бас толгой руу цохисон...” гэх мэдүүлэг

             Гэрч Ө.Оюунболор “...Тухайн үед Баднаанямбуу ах гэрийнхээ үүдний гал тогооны төмөр шүүгээний хажууд манай нөхөр бид хоёр орны хажууд сууж байсан чинь Солонгобаатар ах Баднаанямбуу ахад хандан чи муу гэрийнхээ хойморт суухгүй гэрийн эзэн нь юм байгаа биз дээ гээд чанга дуугаар хашгираад байсан. Тухайн үед Баднаанямбуу ах өөдөөс нь би өөрийгөө өөрөө мэдэж байна гэсэн чинь Сансарбаярыг чи айлын гэрийн хойморт суулаа хэн болоод ийм юм айлд сууж байгаа юм. Манай нөхрийг Солонгобаатар ах гараараа өвдөг гар луу нь цохисон, бас намайг архи уу гэхээр нь би архи уудаггүй гэсэн ба нөхөр маань ч гэсэн намайг архи уудаггүй юм гэсэн чинь хүний өгснийг голлоо гээд нөхрийг маань өвдөг рүү нь гараараа цохиод байсан. Би хөргөгчнийх нь хажууд сандал дээр сууж байсан. Ууганпүрэв нь бас манай нөхөрийн гар луу нь өшиглөсөн Тэгээд Баднаанямбуу ах бид хоёрыг явуулах гээд такси дуудаад такси ирэхээр нь Баднаанямбуу ах Сансарбаяр бид хоёрыг гаргаж өгөх гээд эхнэртэйгээ гарсан чинь цуг Солонгобаатар ах, Ууганпүрэв нар нь гарч ирээд Солонгобаатар манай нөхөрт цуг явъя гэсэн чинь манай нөхөр үгүй хүүхэд уйлж байгаа гэсэн чинь Солонгобаатар занхайгаад байна уу гээд манай нөхөрийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон ба дараа нь явуулахгүй гээд байсан. Тэгсэн чинь Баднаанямбуу ах нөхрийг маань салгаад эхлээд намайг машинд суулгаад дараа нь нөхрийг маань суулгасан манай нөхөр Солонгобаатар толгой руу цохилоо гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр харьж амарсан... гэх мэдүүлэг

                Гэрч Б.Хүрэлбаатарын “...Сансарбаяр машинд маань орж ирж суучихаад надад сая Солонгобаатар, Ууганпүрэв хоёр намайг цохиж зодлоо гэхээр нь залуу хүмүүс хоорондоо маргалдсан юм байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг

                Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Баднаанямбуугийн биед зүүн шуунд зүсэгдсэн шарх, венийн судасны тасрал, хамар, хүзүү, баруун даланд зулгаралт, зүүн шуу, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал дагзны хуйх, хүзүү, баруун эгэм, мөр, цээж, зүүн хөх, баруун хавирганы нум, зүүн мөр, суга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4     Уг гэмтэл хурц ир үзүүр ба мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.    Т.Нандин-эрдэнийн биед зүүн шуунд хазагдсан шарх, баруун нүдний зовхины салст, баруун, зүүн шуу, зүүн бугалга, ууцанд цус хуралт, зүүн шуу, ууцанд зулгаралт, баруун хацар, баруун шуу, зүүн ууцанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3.4  Уг гэмтэл нь хатуу мохоо ба мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.   Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх дүгнэлт ,

              Хохирогч Э.Солонгобаатарын “...Машины маань түлхүүргүй болохоор машинаа холбож асаах гээд болохгүй болохоор нь өнхрүүлж зогсоож байгаад болохгүй байхаар нь гэрт эргэж орж түлхүүрээ авах гээд түлхүүр аль гэсэн чинь Нандин-Эрдэнэ, Баднаанямбуу хоёр намайг зайл гээд хаалга руугаа түлхсэн юм. Тэгээд намайг эргэж харах хооронд Баднаанямбуу нуруу руу юмаар цохиод байхаар нь юмаар цохиж байна даа гэж бодоод эргээд харсан чинь зүүн ташаан дээр Баднаанямбуу гал тогооны бололтой хутгаар хутгалаад хутгаа биенээс маань сугалж байсан болохоор нь би түүнд намайг хутгалчихлаа шүү дээ гээд байж байсан чинь гаднаас хадам ээж Оюунтунгалаг орж ирээд Баднаанямбуугаас хутгийг нь булааж аваад намайг гэрээс гаргасан. Тэгээд Ууганпүрэв эхнэрийг дуудаад манай эхнэр ирээд яалаа гэж байгаа юм бэ гээд байснаа Баднаанямбуугийн гэр лүү явахаар нь би Ууганпүрэвийг араас нь яв гээд явуулсан. Дараа нь цагдаа нар ирсэн цагдаа ирсний дараа Ууганпүрэвийг Баднаанямбуу бас заазуурдчихсан байсан. Хэрүүл маргаан Нандин-Эрдэнээс болж эхэлсэн. Би Баднаанямбууд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

              Хохирогч А.Ууганпүрэвийн “...Сансарбаяр эхнэртэйгээ хамт харихаар гарсан тэгэхэд Солонгобаатар, Баднаанямбуу, Нандин-Эрдэнэ, Сансарбаяр эхнэрийн хамт гарцгаагаад би гэрт нь үлдсэн. Тэгээд Сансарбаяр эхнэртэйгээ яваад Солонгобаатар, Баднаанямбуу, Нандин-Эрдэнэ нар эргэж орж ирсэн ба Солонгобаатар бид хоёрын авч ирсэн хагас шил Ерөөлийг ууж дуусаад Баднаанямбуу, Солонгобаатартай хамт гараад машинаас нь нэг шил 2.5 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво авч орж ирээд задлаад цөмөөрөө уух гээд байцгааж байсан чинь Нандин-Эрдэнэ намайг чи яв гэсэн чинь Солонгобаатар наад хүн чинь надтай цуг явах юм гэсэн чинь Нандин-Эрдэнэ намайг шууд хоёр удаа алгадаад авсан чинь Солонгобаатар яаж байгаа юм гэхэд Солонгобаатарыг бас нэг удаа алгадсан. Дараа нь Нандин-Эрдэнэ гэртээ агсам тавиад угаадас болон архи пивийг асгаж Солонгобаатарын дунд хүүхдийг чиний хүүхэд биш гээд орилоод хашгираад байсан чинь Солонгобаатар би явлаа гээд гараад явсан. Тэгсэн чинь Нандин-Эрдэнэ тэр ямбий сэгээ явч яваарай гэсэн ба Баднаанямбуу гэрээсээ гарч ирээд араас машин авч явах юм бол ална шүү гээд байсан. Солонгобаатар тэднийд өгсөн машиндаа орж суугаад өнхрүүлэх гэсэн чинь болохгүй хогийн пойшиг мөргөөд зогссон. Ингээд Солонгобаатар машин асахгүй болохоор нь гэр лүү би түлхүүрийг аваад ирье гээд орсон чинь 5-6 минутын дараа Солонгобаатар тэдний гэрийнх нь босгоор даваад довжоон дээр нь би хутгалуулчихлаа гээд ойчоод өгсөн.

Солонгобаатарыг хойд гудамжинд нь байдаг хадмынх нь гэрт оруулаад Солонгобаатарын эхнэр лүү нь залгаад нөхөр чинь хутгалуулчихлаа гэсэн чинь Солонгобаатарын эхнэр хүрээд ирсэн ба цагдаа дуудаад би Баднаанямбуугийн гэрийн хаалгийг нь онгойлгоод орсон. Надтай хамт Солонгобаатарын дүү Цогтбаатар, эхнэр нь болох нэг эмэгтэй орсон тэгэхэд Баднаанямбуу судсаа ханачихсан юм шиг бугуй нь цус болчихсон байсна намайг гартах заазуураар ширэвсэн тэгсэн чинь миний толгойноос цус гараад би тэднийхээс гарсан гадаа Солонгобаатарын эхнэр Мөнхцэцэг цагдаа дуудсан гээд удалгүй цагдаа нар ирсэн.

Хэрүүл маргаан Нандин-Эрдэнэ намайг яв гэж агсам тавьснаас болж эхэлсэн байгаа. Хэрүүл машин тэрэг хүүхдийн асуудлаас болж л эхэлсэн. Хамгийн анх Солонгобаатар гэрт ороод чи айлын эзэн байж үүдэндээ суулаа ондоо хүн орны чинь дээр хойморт чинь сууж байна гэж Баднаанямбууд том том үгээр хэлж чанга дуугарсан...” гэх мэдүүлэг

             Гэрч Б.Баяртуяагийн “...Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрөх гээд байж байхад манай нөхрийн найз Солонгобаатарын төрсөн өдөр нь болоод нөхөр Ууганпүрэв маань орой цуг явъя гээд байхаар нь төрөх дөхсөн учраас гэртээ үлдсэн. Тэгээд би маргааш өглөө нь Төв аймгийн Эмнэлэгт төрсөн ба тухайн үед өглөө над дээр нөхөр маань ирээд өчигдөр шөнө Баднаанямбуу гэдэг залууд заазуурдуулчихлаа тэгээд оёдол тавиулсан бас Баднаанямбуу Солонгобаатарыг хутгалчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-р хуудас/

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  А.Ууганпүрэвийн биед зулайн оройд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл зулай дахь шарх нь хурц ир үзүүртэй зүйлээр, зүүн хацар дахь зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/

Э.Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Э.Солонгобаатарын биед зүүн гуяанд, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3.  Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

4.    Дээрхи гэмтлүүд нь нэг удаагийн хурц ир бүхийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.  Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. гэх дүгнэлт /хх- ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

       

        Иймд шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Бадмаанямбуу нарыг хүний энрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      

         Прокуророос шүүгдэгч Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

         Шүүгдэгч Б.Бадмаанямбууг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг болон зэвсгийн чагнартай эд зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 2002 оны Эрүүгйин хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн ба 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг заагаагүй тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ууганпүрэвт холбогдох хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Харин шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Бадмаанямбуу нарыг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн саналыг тус тус харгалзав.

       

       Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

       Шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Бадмаанямбуу нарын торгох ялыг 2018 оны 9 сарын 9 сарын 11-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

       Хохирогч нар шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      

      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.УуганпүрэвТ 2002 ОНЫ Эрүүгийн хуулийнм 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Э.Солонгобаатарт  2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл,

         -Б.Баднаанямбууд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон тус тус өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч Боржгон овогт Энхтайваны Солонгобаатар, Боржигон овогт Баяраагийн Баднаанямбуу нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Солонгобаатарыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 төгрөгөөр, Б.Баднаанямбууг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Баднаанямбуу нарын торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Баднаанямбуу нь энэ тогтоолын 3 дахь хэсэгт заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. А.Ууганпүрэвт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Э.Солонгобаатар, Б.Баднаанямбуу нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийддвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 3 хэсэг марль зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Шарп” брэндийн 21 инчийн телевизор, Хятад улсад уйлдвэрлэсэн 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн эд хөрөнг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

10.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Солонгобаатар, А.Ууганпүрэв, Б.Баднаанямбуу нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ц.ОТГОНЖАРГАЛ