Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0837

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа лж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*******гийн Х*******,

Хариуцагч: Үндэсний аудитын газар хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******, Ц.М*******, Ц.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Д******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******аас хариуцагчид холбогдуулан шүүхэд Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаар нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Үндэсний аудитын газраас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай албан бичгээр Монгол улсын Боловсролын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ад Санхүүгийн тайланд аудит хийх тухай албан бичиг хүргүүлсэн ба улмаар Үндэсний аудитын газартай байгуулсан Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Х Аудит ХХК-иас 2022 оны сарын хооронд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байна.

2.2. Аудитаар илэрсэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2022 оны дүгээр тушаалаар тус сургуулийн , д Улсын их хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тоот тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож 4,910,510.63 /дөрвөн сая есөн зуун арван мянга таван зуун арван төгрөг 63 мөнгө/ төгрөг олгосон зөрчилд Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай ******* дугаар акт тогтоожээ.

2.3. Улмаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Төлбөр барагдуулах тухай тушаалаар дээр дурдсан актаар тогтоосон төлбөрийг тус сургуулийн , даргын албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Х*******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3. Процессийн түүхийн талаар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/ дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2023/ дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан ба шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Х*******ыг төлөөлөн шүүхэд гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай акт илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь /цаашид МУБИС гэж товчлох/ төрийн өмчийн их сургууль боловч ажилтнууд нь төрийн албан хаагч биш, улсын төсвөөс цалин хөлс авдаггүй, албан хаагчдад нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, МУБИС-ийн захирлын тушаалаар батлагдсан Цалин хөлс олгох журам-ын 3.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу олгодог байхад Үндэсний аудитын газрын төлбөрийн актаар Д.Х*******т УИХ-ын 2018 оны дүгээр тогтоолын дагуу нэмэгдэл олгосон гэж үзсэн нь үндэслэлгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн;

4.2. Мөн актын тогтоох хэсэгт уг төлбөрийг хэн төлөхийг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй гэх үндэслэлд хамаарч байгаа тул дээрх актад үндэслэн гарсан МУБИС-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай дугаар тушаал эрх зүйн үйлчлэлгүй, түүнийг биелүүлэх үүргийг Д.Х******* хүлээхгүй;

4.3. Маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай актаар төлбөрийг хэнд тогтоосон нь тодорхойгүй, актын биелэлтийг МУБИС-д хариуцуулсан байхад сургууль Д.Х*******аар төлүүлэхээр 2023 оны дугаар тушаал гарган хууль ёсны дагуу авч байсан зэргийн нэмэгдлийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2 дахь хэсэгт бичгээр гаргасан захиргааны актыг гаргасан байгууллага тодорхойгүй, 47.1.3 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4 дэх хэсэгт захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй, мөн 47.1.6 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үйлчлэл байхгүй захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж зохицуулсныг тус тус зөрчсөн.

Агуулгын тухайд Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах тухай захиргааны актыг үйлдэхдээ Д.Х******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн чанарын , даргын албан үүргийг гүйцэтгэж байх хугацаанд нь Улсын Их Хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай дүгээр тогтоолд заасан 25 хувиар тооцож зэргийн нэмэгдэл олгосон нь үндэслэлгүй гэж, 5,095,762 төгрөгийн акт тогтоосон байдаг. Уг актын дагуу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тушаал гарч, уг төлбөрийг Д.Х*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ акт нь илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Монгол Улсын Боловсролын их сургууль нь төрийн албан хаагч нар биш. Ажилчин, албан хаагч нар нь төрийн албан хаагчийн цалин хөлсийг олгох журамд зааснаар цалин хөлс олгогдохгүй. Мөн тухайн хуульд заасны дагуу цалин болон зэргийн нэмэгдлийг тогтоох хэм хэмжээ болон хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ хэлцлийн үндсэнд захирлын тушаалаар цалин, хөлсийг олгодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Үүнтэй холбогдуулахын тулд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/250 дугаартай захирлын тушаалыг гаргасан байдаг. Уг тушаалаар цалин, хөлс олгох журмыг баталсан. Журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт нэмэгдлийн зэргийг хэрхэн, яаж олгох талаар зохицуулсан байдаг. Үүний дагуу Д.Х*******т зэргийн нэмэгдлийг олгосон. Үндэсний аудитын газраас тавихдаа зэргийн нэмэгдэлд олгосон 25 хувь хууль зөрчсөн буюу Улсын Их Хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох дүгээр тогтоолыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д.Х******* нь төсвөөс цалинждаг. Тиймээс уг актыг гаргах шаардлагагүй байсан.

Тус захиргааны акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай. Тодруулбал, захиргааны акт гэсэн хэсгийн дор албан шаардлага өгсөн гэх зүйл нь өөрөө акт юм уу, албан шаардлага юм уу гэдэг нь тодорхойгүй. 5,995,000 төгрөгийн нэгдсэн дүн нь алдаатай, Хүлэгт хүннү аудит ХХК-ийн захирал н.Г гарын үсэг зурж баталгаажуулсан нь захиргааны акт гаргах этгээд тодорхойгүй гэх үндэслэлийг харуулж байгаа юм. Төрийн сангийн орлогод 5,095,762 төгрөгийг төл гэсэн нь хэнд чиглэж байгаа нь тодорхойгүй ийм үндэслэлүүд байна. Сүүлд актыг өөрчилж 4,910,562 төгрөгийн үнийн дүнтэй актыг үйлдсэн гэх боловч энэ талаар сургуулийн захиргааны байгууллага болон Д.Х*******т мэдэгдсэн зүйл байхгүй. Захиргааны акт илт хууль бус, алдаатай талаар захиргааны зүгээс гомдол гаргасан. Уг гомдлыг Үндэсний аудитын газар хүлээн авч алдаа дутагдлыг зөвшөөрч хариу хүргүүлсэн. Юу илэрхийлэх гэж байна гэхээр захиргааны акт анхнаасаа хууль бус байсан болохыг Үндэсний аудитын газар хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна.

2023 оны 03 дугаар сарын 24-ний дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.3.3 дахь хэсэгт заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн. Үүний хүрээнд 17 горим, сорил хэрэгжүүлж, төлөвлөсний хүрээнд захирлын 2022 оны дугаартай тушаалыг шалгах горим сорил манайд төлөвлөгдөж, түүний дагуу горим сорилоо хэрэгжүүлсэн. Тухайн горим сорилд юу байдаг вэ гэхээр Монгол Улсын Боловсролын Их сургууль нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тушаалаар захирлын сүлжээ, орон тоо, цалингийн шинэчлэн тогтоох тухай тушаалыг баталгаажуулна. Энэ нь тухайн жилдээ баримталдаг цалингийн сүлжээ систем юм. Мөн захирал нь юу баталдаг вэ гэхээр Монгол Улсын Боловсролын Их сургууль нь нийт 11 салбар сургуулиудтай бөгөөд Д.Х******* нь захиргааны хүрээнд ажилладаг. Захиргааны хүрээнд ажиллахдаа тухайн сүлжээг өөрөө бэлтгэсэн. Тухайн тушаалд Д.Х******* нь мэргэшсэн нягтлан бодогчийн 15 хувийн нэмэгдэл, үүнтэй адилхан төрийн аудитын 25 хувийн нэмэгдэл нийт 40 хувиас хэтрэхгүй нэмэгдлийг баталсан. Батлахдаа ямар хууль, дүрэм журмыг баримталсан бэ гэхээр Улсын Их Хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай дүгээр тогтоолын дагуу олгосон гэж хариу тайлбар ирүүлсэн. Хариу тайлбарыг манайх хүлээж авахдаа Монгол Улсын Боловсролын Их сургуулийн цалингийн дотоод дүрэм, журам болон Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох журам нь Хөдөлмөрийн тухай хууль батлагдсанаас хойш 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан гэж байгаа боловч цалингийн сүлжээ нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. Холбогдох дүрэм, журамд нийцүүлсэн гэх боловч шалгаж үзэхэд хангалттай нотолгоо болохгүй байна гэсэн тайлбарыг хүргүүлж, сонсох үйл ажиллагааг захиралд болон Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хуулийн Д.Х*******т цахим оролцогчийн баталгааг танилцуулсан байгаа гэв.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн нэмж тайлбарлахад хариуцагч байгууллагаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны санхүүгийн тайлан, аудитыг хийж гүйцэтгэсэн. Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт оногдуулсан байгаа. Тодорхой хэмжээнд алдаа, зөрчил гаргасан гэж үзсэн.

Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа төрөөс цалин хөлс авдаггүй гэж тайлбарлаад байна. Гэтэл хариуцагч талаас тус сургууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийг ашиглан орлого олж, үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар аудитаар тогтоосон төлбөрийн зөрчлийг нөхөн төлүүлэхээр актыг тогтоож байгаа нь үндэслэлтэй гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжлэгч талаас төлбөрийг хэрэгслийг албан шаардлага, мөнгөн дүнд өөрчлөлт орсон гэж хэллээ хариуцагч талаас холбогдох ажиллагааг хийж төлбөрийн актдаа залруулгаа хийж хүргүүлсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ МУБИС ажилтнууд нь төрийн албан хаагч биш, улсын төсвөөс цалин хөлс авдаггүй, нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хууль, Цалин хөлс олгох журам-ын зохицуулалтаар олгосон байхад УИХ-ын 2018 оны дүгээр тогтоолын дагуу нэмэгдэл олгосон гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн актад төлбөрийг хэн төлөхийг заагаагүй буюу захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй тул Д.Х******* төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй, хууль ёсны дагуу авч байсан зэргийн нэмэгдлийг буцааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэх агуулгаар тайлбарладаг;

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... нэхэмжлэгчид үндсэн цалингийн 25 хувиар нэмэгдлийг УИХ-ын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай дүгээр тогтоолоор олгосон нь үндэслэлгүй, уг тогтоол нь зөвхөн төрийн аудитын байгууллагын аудиторуудад хамааралтай, боловсролын байгууллагын аудиторт хамаарахгүй, актын биелэлтийг хангаж төлбөрийг төсөвт төвлөрүүлэхийг захирал, ерөнхий нягтлан бодогчид хариуцуулсан нэхэмжлэгчээр төлүүлэхээр тухайлан заагаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

  1. Маргааны талаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2.1. Үндэсний аудитын газраас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х Аудит ХХК-тай Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээбайгуулсан ба, уг гэрээний дагуу Х Аудит ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд МУБИС-ийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн нь ҮАГ/АА -2022-2 дугаар Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 65-75 дахь тал/, Санхүүгийн тайлангийн төлөвлөгөө /хавтаст хэргийн 84-91 дэх тал/ зэрэг баримт бичгээр;

Аудитаар МУБИС-ийн захирлын 2022 оны дүгээр тушаалаар тус сургуулийн , д Улсын их хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тоот тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож 5.1 сая төгрөгийн нэмэгдэл олгосныг зөрчилд тооцон, төлбөрийн акт тогтоохоор шийдвэрлэсэн нь Санхүүгийн тайлангийн аудитаар илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл /хавтаст хэргийн 93 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

2.2. Улмаар Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер Д.Э, Х аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г нараас МУБИС-ийн захирлын 2022 оны дүгээр тушаалаар , даргын зэргийн нэмэгдлийг УИХ-ын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тоот тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож олгосон зөрчлийн 4,910,510.63 /дөрвөн сая есөн зуун арван мянга таван зуун арван төгрөг 63 мөнгө/ төгрөгийг Үндэсний аудитын газрын Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 100900000601 тоот дансанд төвлөрүүлж, актын биелэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг МУБИС-ын захирал, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулсан тухай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Төлбөр барагдуулах тухай актыг /хавтаст хэргийн 64 дэх тал/ гаргасан байна.

3. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий актыг илт хууль бус гэж маргаж байгаа үндэслэлүүдийн талаар:

3.1. Төлбөрийн актаар 5,095,762.00 төгрөгийг нэмэгдэлд олгосон зөрчил илэрсэн гэсэн нь утга агуулгын хувьд илт алдаатай болсон ба энэ нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/1020 дугаар актаар нотлогдоно, зөрчлийн дүнг 4,910,510.63 төгрөг болгосон талаар сургуулийн захирал, нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнчлэн төлбөрийн акт гэсэн атлаа тогтоох хэсэгтээ албан шаардлага өгсөн гэж бичсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх тохиолдлыг ойлгохоор байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг анх гаргахдаа ...зэргийн нэмэгдэлд 5,095,762.00 төгрөг олгосон, тогтоох хэсэгтээ албан шаардлага өгсөн /хавтаст хэргийн 6 дахь тал/ гэж дурдсан байх боловч Үндэсний аудитын газраас ...төлбөрийн актуудын зарим бичвэр болон тооцоолол алдаатай байгааг залруулан дахин үйлдэж хүргүүлсэн тухай буюу нэхэмжлэгчийн маргаж байгаа зөрчлийн дүнг 185.2 мянган төгрөгөөр илүү тооцоолсныг залруулсан тухай дурдсан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/1020 дугаар албан бичгийг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ МУБИС-ын захиралд хаяглан хүргүүлсэн нь тогтоогдож байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасантай нийцсэн, аудитаас бичилт болон тооцооллын алдаагаа засварлаж актыг дахин гарган, МУБИС-д хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ийнхүү маргасан нь үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2. бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй буюу актыг Х аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г баталгаажуулсан гэж маргаж байна.

Х аудит ХХК-иас Үндэсний аудитын газартай байгуулсан гэрээний дагуу аудит хийсэн нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцсэн бөгөөд мөн өмнө нь 2.2 дахь цогцолборт дүгнэснээр маргаан бүхий актад Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер Д.Э, Х аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5. Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 8.4-т заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ төрийн аудитын байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллана гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 7.1-д ..., төлбөрийн актад эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албажуулан, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасантай тус тус нийцсэн байх тул бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4. захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Д.Х*******т УИХ-ын 2018 оны дүгээр тогтоолын дагуу нэмэгдэл өгөөгүй, захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон цалин хөлс олгох журмын дагуу олгосон, төлбөрийг хэнд тогтоосон нь тодорхой бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлүүдийн тухайд:

МУБИС нь төрийн өмчийн хуулийн этгээд байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг хэлнэ гэж заасан ба төрийн аудитын байгууллага нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасны дагуу шалгагдагч этгээдийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлд болон нийцэлд аудит хийх эрхтэй байна.

Иймээс тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .2. Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан ба мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4-ийн 4.1. Аудитын баг аудитын явцад шалгагдагч этгээд алдаа, зөрчил гаргасан гэж үзвэл цуглуулсан нотлох зүйлд тулгуурлан бодит нөхцөл байдлыг үнэн зөв, үндэслэл бүхий үнэлж, шийдэл гарган албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох эсэхийг аудитын алдаа, зөрчлийн нэгтгэлд тусгана гэж төлбөрийн акт тогтоох үндэслэлийг тодорхойлсон байгаагаас үзвэл маргаан бүхий актад шалгагдагч этгээд болох МУБИС түүний эрх бүхий албан тушаалтан болох сургуулийн захирал, ерөнхий нягтлан бодогчид төлбөрийг төсөвт төвлөрүүлэхийг хариуцуулахаар заасан хариуцагч Үндэсний аудитын газрын акт нь хууль болон журмын зохицуулалтад нийцсэн, харин нэхэмжлэгчийн захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Д.Х*******т УИХ-ын 2018 оны дүгээр тогтоолын дагуу нэмэгдэл өгөөгүй, захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон цалин хөлс олгох журмын дагуу олгосон байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргасан нь мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Төрийн тухай хуулийн /2002 оны/ 8 дугаар зүйлийн 8.1. Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна, 8.1.3. Сонгуулийн ерөнхий хорооны , ... Үндэсний болон орон нутгийн аудитын газар, ... удирдах ба гүйцэтгэх албан тушаал гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7. Улс төрийн болон энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг төрийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно гэж тус тус заасны дагуу Монгол Улсын их хурлаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай дүгээр тогтоолыг баталсан байх ба уг тогтоолоор төрийн буюу үндэсний аудитын албан хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тооцож олгохоор заасан байна.

Дээрхээс дүгнэвэл Үндэсний аудитын газрын удирдлага болон гүйцэтгэх албан тушаалтнууд болох аудиторууд нь төрийн тусгай албан хаагчид хамаарч, тэдгээрийн цалин хөлсийг Улсын их хурлаас тогтоодог байх ба энэ нь зөвхөн төрийн, үндэсний аудитын газар, тэдгээрийн алба хаагчдад хамаарах хуулиар тусгайлан зохицуулагдаж, тогтоогддог нэмэгдэл байна. Иймээс хариуцагчийн төлөөлөгч нараас боловсролын байгууллагын ажилтанд энэ тогтоол хамаарахгүй буюу зөвхөн төрийн аудиторуудад хамааралтай нэмэгдэл гэх агуулгаар маргасан нь үндэслэлтэй байна.

МУБИС-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Цалингийн сүлжээ, орон тоо, цалинг шинэчлэн тогтоох тухай дүгээр тушаалын 03 тоот хавсралт хүснэгтийн 8 дахь мөрд Д******* Х*******, үйлчилгээний алба, Албаны , Мэргэжлийн зэрэг /Аудит, 40% /хавтаст хэргийн 152, 157 дахь тал/ гэж байгаагаар;

МУБИС-ийн захирал, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон санхүүгийн албан тушаалтнуудыг оролцуулан явуулсан 2023 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл-д /хавтаст хэргийн 102 дахь тал/ ... мэргэшсэн нягтлан бодогч ... зэрэг нэмэгдлүүдтэй хамт аудитын 25% нэмэгдэл авах үндэслэлээ МУ-ын ИХ-ын тогтоолоор Төрийн аудит байгууллагын аудиторт олгодог нэмэгдлийн жишгээр тооцож олгосон талаар О.А захирлаас хэлсэн нь тусгагдсан байгаагаар тус тус нэхэмжлэгч Д.Х*******т мэргэшсэн нягтлан бодогч-ийн нэмэгдлийг 15 хувиар, аудит-ын нэмэгдлийг Улсын их хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай дүгээр тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож олгосон нь, мөн уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч Д.Х******* , мониторинг хийж, өөртөө олгох нэмэгдлийг зөв гэж танилцуулж батлуулсан нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Х*******т 2018 оны дүгээр тогтоолоор нэмэгдэл олгоогүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчид Улсын их хурлын 2018 оны Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай тоот тогтоолын дагуу үндсэн цалингийн 25 хувиар тооцож олгосон нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.Х*******т Хөдөлмөрийн хууль, сургуулийн цалин хөлс олгох журамд зааснаар нэмэгдэл олгосон гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн, энэ үндэслэлд хамаарах нотлох баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл хариуцагч Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай акт нь хуульд нийцсэн ба маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Д.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Маргаан бүхий актад үндэслэн МУБИС-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Төлбөр барагдуулах тухай тушаалаар /хавтаст хэргийн 14 дэх тал/ актаар тогтоосон 4910562 төгрөгийн төлбөрийг тус сургуулийн , ар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Х*******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн 2023 оны дугаар тушаалын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, дүгээр зүйлийн .2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Д.Х*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА