Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2024/00213

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* хороолол 2**************-р байр, 14 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЗА/,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2-р баг, уурхай гэх газар оршин суух, овогт гийн /РД:ЗЕ/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2024/00069/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Н.д холбогдуулан 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* миний бие нь Н.тэй 2018 онд гэр бүл болж 6 жил амьдарсан 2 хүүхэдтэй, охин 2018 онд, охин 2021 онд төрсөн. нь гэр бүлээ орхин явсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2 охин маань одоо надтай хамт амьдарч байгаа. Бид хоёр 6 жил хамтран амьдарсан. Харин албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Биднийг тусдаа амьдарснаас хойш 2 охин миний асран хамгаалалтад байсан учраас охин , нарын төрсөн эцэг болох өөс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

2. Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Улаанбаатар хотод ажлаар явж байна. Шинжилгээний дүгнэлттэй танилцсан, шүүх хуралдааны товыг мэдсэн. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул миний эзгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.тэй 201******* оноос хойш хамт амьдраад 2018 он, 2021 онд хоёр охин төрүүлсэн. Хамт амьдраад 5 жил болж байна. Н.тэй маргалдаан зөрчлөөс болоод тусдаа амьдрах болсон. Хоёр хүүхдийн тэтгэлгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаан гайгүй байсан. нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас гэртээ тогтдоггүй байсан. Үүнээс болоод маргалдах зүйл байсан. Хоёр хүүхдээ хайхардаггүй байсан. Хөдөө аав, ээж дээр аваачдаг байсан. нь гэртээ ирэн очин байдаг байсан гэв.

4.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-рт/, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-рт/, Т., Т. нарын эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт /хэргийн 4-5-рт/, 2024 оны 02 сарын 14-ний өдрийн ******* аймгийн ******* сумын 4-р цэцэрлэгийн тодорхойлолт /хэргийн 6-рт/, Т., Т. нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн *******-8-рт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 10-рт/, хариуцагчийн тайлбар /хэргийн 25-рт/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 13/3254 дугаартай албан бичиг /хэргийн 32-рт/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 05 сарын 06-ны өдрийн 2519 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33-38-рт/ баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь охин Т., Т. нар нь миний асрамжид байгаа, эцэг Н.өөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 сарын 6-ны өдрийн 2519 дугаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Н.д охин Т., Т. нарын биологийн эцэг байх магадлал 99,99 хувь болох нь тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч Б.*******гийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

4.Хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 201******* оноос гэр бүлийн харилцаатай болж 2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр охин , 2021 оны 09 сарын 05-ны өдөр Т. нарыг төрүүлсэн, охин Т., Т. нар нь эх Б.*******гийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж охин Т., Т. нарт тэтгэлэг тогтоож эцэг Н.өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны ******* сарын 01-ний өдөр төрсөн охин овгийн ийн /ЗЮ182*******0102/, 2021 оны 9 сарын 05-ны өдөр төрсөн охин овгийн ийн /ЗЭ/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг овогт гийн /РД:ЗЕ/-өөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.өөс *******0200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******