| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03875/И |
| Дугаар | 181/ШШ2024/02830 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02830
2024 07 26 181/ШШ2024/02830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ж-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Одсүрэн овогтой ******* нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус *******тай 1160046506 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 22,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Гэрээний хугацаанд 1160046506 тоот зээлийн үндсэн зээлд 929,999.97 төгрөг, зээлийн хүүд 507,534.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,536.49 төгрөг төлсөн.
Зээлдэгч нь 1160046506 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1556 хоног хугацаа хэтрүүлээд байна
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1160046506 тоот гэрээний хүрээнд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 2,170,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,853,005.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 277,362,53 төгрөг, нийт 4,300,367,84 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй ба гар утсаа авахгүй байх, оршин суугаа хаягаа нууцлах зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна.
Банк нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,028,724.26 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/20663 дугаартай шүүгчийн захирамжаар О.******* нь Хан-Уул дүүргийн ... хороо, ... тоот хаягт амьдардаггүйг тус тус тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч О.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б-291 дугаартай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-120 дугаартай тушаал, *******д олгосон итгэмжлэл, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1160046506 тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* *******ны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/20663 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь О.*******тай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1160046506 тоот Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь Хан-Уул дүүрэг, ... хороо, ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/20663 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу О.Ж-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.Ж-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Ж-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. О.Ж-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ