Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02831

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02831

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: ЛМЛ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.У-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,066,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.У нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 22-489 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy А53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан.

Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон.

Түрээслэгч ******* овогтой ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөр хүүгээ төлөөгүйн улмаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1,414,524 төгрөг, зээлийн хүү 584,485 төгрөг, алданги 67,865 төгрөг, нийт 2,066,874 төгрөгийг төлөөгүй байна.

Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд *******аас гэрээний үндсэн төлбөр 1,414,524 төгрөг, зээлийн хүү 584,485 төгрөг, алданги 67,865 төгрөг, нийт 2,066,874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч ******* овогтой ******* *******ний бие ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,066,874 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Үлдэх 1,566,841 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,066,874 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг би нэхэмжлэлийн шаардлагынхаа 500,000 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь хариуцагч төлсөн байна. Мөн хариуцагчийн хариу тайлбарт дурдсанчлан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,566,874 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20, 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,066,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 1,566,874 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,066,874 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэрээний үүрэгт 2,066,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 1,566,874 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,066,874 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,020 төгрөгөөс 24,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 24,010 төгрөгийг, хариуцагч *******аас 24,010 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ