Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02832

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02832

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: СИЛ ХХК-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,803,098.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* л*******нг ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №Ш-01 тоот Л*******нгийн гэрээ-ээр хариуцагч *******д 1,699,000 төгрөгийг, сарын 3.5%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр ******* ******* ХХК-иас Redmi Note 12+ загварын rap утас худалдан авсан бөгөөд л*******нгийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ******* ******* ХХК-ийн Хаан банкин дахь ... тоот дансаар гэрээний 2.8-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь л*******нгийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээл авснаасаа хойш нэг удаа төлөлт төлсөн ба 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно.

Л*******нгийн гэрээний 2.10, 4.2.5, 4.1.1-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг төлөх ёстой өдрөөс хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь л*******нгийн гэрээний 7.2.4, 7.2.7 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар

үндсэн зээлийн үлдэгдэл 1,557,416.41 төгрөг, төлөх ёстой хүү 228,940.74 төгрөг, алданги 10,241.16 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 1,803,098.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс хариуцагч *******гаас 1,803,098.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* нь ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,803,098.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,803,098.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 1,803,098.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 1,803,098.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,800 төгрөгөөс 21,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 21,900 төгрөгийг, хариуцагч *******гаас 21,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ