Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02834

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02834

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: СЛ ХХК-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,471,940.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Т нь ******* ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БЗГ21-0819 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч Б.Т нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 641 хоногт хугацаа хэтэрсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Зээлдэгч Б.Т нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар

үндсэн зээл 794,246.83 төгрөг, үндсэн хүү 597,983.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,909.97 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,471,940.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Б.Т-с зээлийн гэрээний үүрэгт 1,471,940.75 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,471,940.75 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 471,940.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгөөр тохирсон хугацаанд төлөхөөр тохиров гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,471,940.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,471,940.75 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 471,940.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,471,940.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,471,940.75 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 471,940.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,502 төгрөгөөс 19,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 19,251 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 19,251 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ