Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02835

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02835

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: ИХ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ө-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,668,093.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр L22200476 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 7701973395 дугаартай зээлийн дансны дугаартай, 350,000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд;

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 7701951879 дугаартай зээлийн дансны дугаартай, 520,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2022 оны 5 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 349,998.88 төгрөг,

- Шимтгэл: 24,200 төгрөг,

- Үндсэн хүү: 244,864.97 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 48,973 төгрөг,

- Нийт: 668,036.85 төгрөг,

2. 2022 оны 5 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 519,998.08 төгрөг,

- Шимтгэл: 36,000 төгрөг,

- Үндсэн хүү: 363,799.21 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 72,759.85 төгрөг,

- Нийт: 992,557.14 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500 төгрөг байна.

Иймд хариуцагч *******оос нийт 1,668,093.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Нэмэхсайхан овогтой ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,668,093.99 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулна. Тухайн зээлийг цалингийн орлогоосоо төлж барагдуулах тул уг зээлийг 3 хуваан

2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 556,031 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 556,031 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 556,031.99 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,668,093.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,668,093.99 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 556,031 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 556,031 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 556,031.99 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, *******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,668,093.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,668,093.99 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 556,031 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 556,031 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 556,031.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, *******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,639.50 төгрөгөөс 20,819.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 20,819.75 төгрөгийг, хариуцагч *******оос 20,819.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ