Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч, хохирогч Б.*******, Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******, Д. нарт холбогдох эрүүгийн 1736000000015 дугаартай, 178/2017/0103/Э/ индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 4 сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн машинаар таксинд явдаг, ам бүл 2, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, овгийн ийн /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д. нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Б.******* нь иргэн Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д. нь иргэн Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож байна. Үүнд: 

  1. Хохирогч Д.ын “...******* миний хажууд ирээд сууж байснаа намайг цохиж бариад авахаар нь би буцаагаад гарыг нь бариад авсан тэгтэл чигчийн хурууныхан хиймэл хумс нь уначихсан. Тэгээд тоглоомоор янз бүрийн юм яриад инээлдээд сууж байсан. Тэгээд эхний машин гарахаар нь бид нар машинаа урагшлуулж байрлуулах гээд босоод машинруугаа явахдаа ******* нь намайг янз бүрээр хэлж ын унжуу хамарласан пизда хумс хугалаад хаячихлаа гэж хэлээд машинруугаа явж ороод би машинаа урагшлуулчихаад машинаасаа буугаад ирсэн чинь ******* бас надруу хандаж янз бүрийн зүйл хэлээд доромжлоод байхаар нь би очоод эрүү хэсгээс нь очоод гараараа түлхчихсэн юм аа. Тэгтэл ******* уурлаад машиныхаа хаалга онгойлгоод газраас чулуу аваад цохих гэхээр нь машиныхаа араар яваад ортол шидсэн чулуу нь миний дээгүүр гараад онохгүй явсан. Тэгээд дахиад босоод иртэл дахиад нэг чулуу шидээд тэр чулуу нь миний нүдний шилэн дээр цохиж хагараад нүдрүү хагарсан шил нь орсон. Тэгээд би тонгойгоод нүдээ дартал миний нүднээс цус гарч байсан юм эрүүл нүдээ таглаад нөгөө нүдээрээ юм харах гэсэн чинь юу ч харахгүй байсан” гэх мэдүүлэг /ХХ-34-36 хуудас/

2.  Шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 367 дугаартай “...Д.ын биед баруун нүдний хараа 0.4 бууралт, баруун нүдний эвэрлэгийн шархны сорви тогтоогдлоо. Д.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.3.4.1-д гэмтлийн дараа нүдний хараа 0.4 буюу 10% гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-14 хуудас/

3.  Хохирогч Б.*******ын “...таксинд явах гээд зогсож байтал манай нөгөө ангийн хүн болох Д. ирээд надтай сонин зүйл яриад хэл амаар доромжилсон тэгээд намайг барьж аваад намайг боохоор нь би амиа аврах эрхэнд газраас чулуу аваад шидвэл надаас холдчих байх гээд газраас чулуу аваад шидсэн чинь ын нүдэнд нь цохичихсон юм. Тэгсний дараа над дээр ирээд намайг толгой, нуруу, бөгсрүү өшиглөж нэг гараар үсдэж аваад газраар чирсэн тэгээд ариа гэж салгаад эмнэлэг явсан би араас нь машинтай эмнэлэг орсон” гэх мэдүүлэг/ХХ-39-41 хуудас/

4.  Шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаартай “...Б.*******ын биед тархи доргилт, бүсэлхийн нугалмын болон зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /XX-18 хуудас/

5.  Гэрч О.ын “...Би захын дээд талын таксины зогсоол дээр ирээд зогсож байтал гэнэт миний урд талд зогсож байсан *******, нар хоорондоо муудалцаад машины зугтсан тэгтэл ******* ын араас чулуу шидсэн чинь ын машины дээд талыг оносон. Тэгтэл дахиад нэг чулуу аваад ын зүг шидсэн чинь машины цаад талд байсан ын нүдний шилэн дээр оноод нүдний шил нь хагарсан. Тэгээд нүдээ дараад нүд сохолчихлоо гээд хашгирснаа нь *******ыг очоод нүд сохолчихлоо гээд гараараа мөр, цээж хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

6.  Гэрч Д.ийн “...Тэгтэл нэг мэдсэн нэгнээ хөөгөөд ******* нь луу чулуугаар цохисон. Тэгтэл нүд сохлоод хаячихлаа гээд машиныхаа цаад талаас нүднээс нь цус гарчихсан байдалтай гараад ирсэн. Тэгэхээр нь би түргэн дууд гэж хэлсэн чинь утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд би 103 дээр аваачиж өгье гээд би ыг суулгаад төвийн 103 дээр хүлээн авах тасагт очоод дотогшоо ороод эмч дуудаж өгчхөөд үзүүлээд сууж байтал ах дүү нар нь хүрээд ирсэн. “... нь лав хоёр удаа цохих шиг болсон. *******ын мөр цээж хэсэгт хоёр удаа цохисон” гэх /хх-ийн 44-45 хуудас/ мэдүүлгүүд зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, П. нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа тул үйлдсэн гэмт хэрийн нийгмийн аюулын шинж чанар болон шүүх хуралдааны дүгнэлтэд улсын яллагчийн санал болгосон торгох ялыг яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн тул торгуулийн ял оногдуулав. Шүүгдэгч нар нь амьдралын түвшинг харгалзан торгуулийн ялыг төлөх хугацаа тогтоож өгөхийг хүссэн болно.

Хохирогч Б.*******, Д. нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчид хоорондоо эвлэрсэн тул шүүгдэгч Б.*******, Д. нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хураан авч битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Божиндоо овогт *******ийн *******, овогт ийн нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.*******, Д. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д. нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******, Д. нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.  Шүүгдэгч Б.*******, Д. нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хураан авч битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Д.  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН