Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03437

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,779,148 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,129,858 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,709 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 61,709 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АЗБАЯР