Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод байлбах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 338,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.

 

Хариуцагч өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүслэт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч*******т холбогдуулан 338,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлага түүний тайлбартаа: Манай “*******” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 264 дугаартай гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ нь тус байранд өөрийн хорөнгөөр 7, 8-р орцны дээврийн ажлын засвар, айлуудын цэвэр, бохир усны шугам хоолой солих, байрныхаа урд хойд талын 366м2 талбайг зүлэгжүүлэн 21ш мод сөөг тарьж, шинээр хашаа хайс хийж будав. Мөн 3, 4, 5, 6, 7, 8, 9-р орцуудыг иж бүрэн засаж, сантехникийн засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөод улсын төсвийн хөрөнгөөр 1-р орц, 6-р орц, 7-р орцны дээврийг бүрэн цутгаж засварын ажил хийсэн. Гэвч “*******” СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж, сар бүрийн СӨХ-ны төлбөрийн төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж буй иргэн байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2022 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 68,400 төгрөг, 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 205,200 төгрөг, 2024 оны 1, 2 дугаар сарын төлбөр 64,400 төгрөг нийт 338,000 төгрөгийг төлөөгүй. ...Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 68,400 төгрөг төлсөн байна. 2024 оны СӨХ-ны төлбөрийг буруу тооцсон учир багасгаж сарын төблөрийг 28,900 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 263,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна

 

2.Хариуцагч******* нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 оны төлбөрийг төлсөн байсан. 2023 оны төлбөр 205,200 төгрөг гарсан нь үнэн. 2024 оны сарын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж 32,200 төгрөг нэхэмжилж байна. Манай байр 2 өрөө 29м.кв талбайтай. Бусад айлын төлбөрийг багаар тогтоож, манайхыг өндөрөөр тогтоосон. ...******* СӨХ нь үйл ажиллгаа явуулж ажил хийдэггүй, гүйцэтгэх захирал нь оршин суугч миний гомдол хүлээж авдаггүй, намайг доромжилж зүй бус харьцдаг, дээврээс ус гойждог, 2022, 2023 онд дээврийн засвар хийгээгүй, манай орцны цэвэр усны босоо шугам цоорч өөрийн хөрөнгөөр заассан

 

3. Хэрэгт  ******* СӨХ-ны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, ******* СӨХ-ны ТУЗ-ын тогтоол /хх-ийн 5/, нэхэмжлэх /хх-ийн 7,8/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч*******т холбогдох 338,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардагаа багасгаж 263,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч******* нь Баянол дүүрэг, 32 дугаар хороо, 12 дугаар байрны 70 тоотод оршин суудаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс 2022 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 68,400 төгрөг, 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 205,200 төгрөг, 2024 оны 1, 2 дугаар сарын төлбөр 64,400 төгрөг нийт 338,000 төгрөгийг төлөөгүй. ...Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 68,400 төгрөг төлсөн байна. 2024 оны СӨХ-ны төлбөрийг буруу тооцсон учир багасгаж сарын төблөрийг 28,900 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 263,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

           

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “... Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 оны төлбөрийг төлсөн байсан. 2023 оны төлбөр 205,200 төгрөг гарсан нь үнэн. 2024 оны сарын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж 32,200 төгрөг нэхэмжилж байна. Манай байр 2 өрөө 29м.кв талбайтай. Бусад айлын төлбөрийг багаар тогтоож, манайхыг өндөрөөр тогтоосон. ...******* СӨХ нь үйл ажиллгаа явуулж ажил хийдэггүй, гүйцэтгэх захирал нь оршин суугч миний гомдол хүлээж авдаггүй, намайг доромжилж зүй бус харьцдаг, дээврээс ус гойждог, 2022, 2023 онд дээврийн засвар хийгээгүй, манай орцны цэвэр усны босоо шугам цоорч өөрийн хөрөнгөөр заассан” гэжээ.

 

4.Хариуцагч******* нь ******* СӨХ-ны гишүүн бөгөөд тус СӨХ-ны төлбөр 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 205,200 төгрөг, 2024 оны 01, 02 дугаар сарын төлбөр 57,800 төгрөг нийт 263,000 төгрөг төлөөгүй тухайд маргаагүй.

 

5.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй болно. Харин ******* СӨХ-ны үйл ажиллгаа муу, ажил хийдэггүй, гүйцэтгэх захирал нь оршин суугч миний гомдлыг хүлээж авдаггүй, доромжилж зүй бус харьцдаг, 2022, 2023 онд дээврийн засвар хийгээгүй зэрэг СӨХ-ны гишүүн тогтоосон хэмжээгээр нийтлэг зардлыг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

6.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэх баримтаар хариуцагч******* нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу СӨХ-ны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 205,200 төгрөг, 2024 оны 01, 02 дугаар сарын төлбөр 57,800 төгрөг нийт 263,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгох үндэслэлтэй байна.

           

7.Иймд хариуцагч*******өөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 263,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгохоор шийдвэрлэв.

 

8.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч*******өөс 263,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 8,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР