| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00667/И |
| Дугаар | 131/ШШ2024/00659 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2024/00659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******оос 3,000,000 \Гурван сая\ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах утга бүхий ******* бид хоёр багийн найзууд 2022 оны 07-8 дугаар сарын хооронд Баянхонгор сумын Баруун бүс дээр ******* бид хоёр тааралдаад би банкны мөнгө тушаах гээд явж байна өчигдөр тоглосон гээд ярьтал хамт тоглохоор болсон. Тухайн үед надад банкны мөнгө төлөх гээд дансанд 4,800,000 төгрөг байсан бөгөөд уг мөнгөөр бид хоёр хамт тоглохоор болсон. ******* надаас 3,000,000 төгрөг авсан бөгөөд би *******ын өмнөөс мөнгийг шилжүүл гэсэн данс руу шилжүүлээд хамт тоглосон боловч байсан 4,800,000 төгрөгөө тэр чигээр нь бид хоёр алдсан. Тухайн үед бид хоёр алдсан мөнгөө хувааж төлөхөөр болоод ******* надад 2,400,000 төгрөг өгөхөөр болсон үүнээс хойш таарах болгондоо хөгшин чинь өгнө урд явж байгаа цалин буухаар өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Надад байсан 4,800,000 төгрөг банкны зээл төлөх гэж байсан мөнгө бөгөөд ******* бид хоёр тоглосноос болоод одоо хүртэл банкны мөнгөө төлөөгүй хүү, алданги нь нэмэгдээд явж байгаа тул *******оос 3,000,000 \Гурван сая\ төгрөг гаргуулах хүсэлтэй байна. ******* нь миний амьдрал ахуйг мэдэж байгаа хамтраад хоёулаа эрсдэлээ үүрээд тоглосон тул эр хүний жудгаар миний мөнгийг өгнө гэдэгт итгэж байна гэх нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаягийг тодорхой болгож эсхүл түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандах эрхтэйг дурдаж Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнээс хойш *******ын хаана байгааг хайсан боловч нь олдохгүй, оршин суугаа хаяг нь олдохгүй байгаа тул Баатарын *******ыг эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг тогтоож миний шүүхэд хандах эрхийг хангаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2023/02650 дугаартай захирамж, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь *******од холбогдуулан төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай, ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул *******ыг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Баянхонгор аймаг, Баянхонгор суманд оршин сууж байсан боловч одоо оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШЗ2023/02650 дугаартай захирамж, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.*******ын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй Баатарын *******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баатарын *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймаг, Баянхонгор суманд оршин сууж байсан, Баатарын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баатарын *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Д.*******т мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА