Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03095

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03095

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Г М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Ш.Нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс нэрээ хасуулахыг даалгах, орон сууцыг өөрийн болон хоёр хүүхдийн өмчлөлд үлдээхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Харуицагч Ш.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ш.Нид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөс нэрээ хасуулахыг даалгах, орон сууцыг өөрийн болон хоёр хүүхдийн өмчлөлд үлдээхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлагын тайлбараа: Хамтын амьдралын хувьд Г.М миний бие 2012 онд нөхөр болох Ш.Нтой танилцаж улмаар 2013 оны 6 дугаар сараас эхлэн П.Э нарын хамт гурвуулаа хамтран амьдарч байхдаа 2022 оны 12-р сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн болно. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бидний дундаас хүү Н.Т, 2022 оны 02 сарын 17-ны өдөр охин Н.Цэлмүүн маань хорвоод мэндэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд буюу 2015 оноос хойш удаа дараа гар хүрч, хардаж найз нөхөдтэйгээ уулзахаар гаргадаггүй ажил гэр 2-ын хооронд нь явахыг зөвшөөрдөг байсан. Зан байдлын хувьд хамтран амьдрах хугацаанд Ш.Н нь хурц ширүүн зан байдалтай, хартай байнга уурлаж уцаарлаж, гэрийн эд хогшилоо эвдэх элдэв муухайгаар харааж, янз бүрийн байдлаар сүрдүүлдэг. Үүнээс гадна 2015 оноос хойш надад гар хүрэх тохиолдол нилээдгүй байсан. Тухайн үедээ цагдаад мэдэгдэж байгаагүй болно. Хамгийн сүүлд 2023 оны 12-р сарын 14-ний өдөр хардалтын улмаас ажил дээр маань ирж намайг зодсон ч би цагдаад өгч асуудал үүсгэлгүй уучилаад өнгөрсөн боловч 2023 оны 12-р сарын 16-аас 17-нд шилжих шөнө хутга барин дайрч улмаар 2023 оны 12-р сарын 17- ны өглөө хамгаалах байранд орсон. Баянгол дүүргийн шүүхийн шийтгэл оногдуулах 29 хоногийн хугацаатай баривчилах шийтгэл ногдуулж баривчилгаанд явсан. Ажил байдлын хувьд миний бие 2007 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын бүртгэгчээр ажиллаж байна. Харин нөхөр болох Ш.Нийн хувьд хувиараа тээврийн хэрэгсэл засварлах ажил хийж байгаад сүүлийн 2 сарын хугацаанд ажилгүй гэртээ байгаа. Эд хөрөнгийн хувьд 2019 онд нөхрийн нэр дээр 20 сая төгрөгийн зээл авч, зээлийн төлөлтийг миний бие лж дуусгаснаас нийт 40 сая төгрөгөөр  дугаартай 6500 бенз маркийн авто машин худалдан авсан. Урьдчилгаа 12 сая төгрөгийг миний нэр дээрх  улсын дугаартай G500 бенз маркын машинаа худалдан борлуулж төлж байсан. Улсаар 2023 онд G500 бенз маркийн авто машинаа 48,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Уг мөнгөнөөс 34,000,000 төгрөгийг байрны зээлийн урьдчилгаанд төлж, 136,000,000 төгрөгийг Орон сууцны зээлийн гэрээг Голомт банкны 2023 оны 08-р сарын 03-ны өдөр байгуулсанаар Баянгол дүүрэг,  тоот орон сууцыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар худалдан авсан. Уг гэрээгээр сард 1,847,200 төгрөгийг тогтмол төлж байна. Иймд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн асуудлаар харилцан тохиролцсон гэжээ.

 

2.Хариуцагч Ш.Н нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр анх 2012 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн. 2014 онд хүү Н.Т мэндэлсэн. Хамт амьдрах хугацаанд намайг дарамталсан, хүчирхийлсэн гэж хэлээд байна. Энэ бүхэн энэ хүний өмнөх хүнтэй харилцаатай байснаас болсон асуудал. Ажилдаа очоод намайг зодсон гэж хэлээд байна. Яг үнэндээ энэ хүн өөрөө намайг зоддог. Эрүү нь хөхөрсөн байсан, намайг хөшиглөөд байхаар нь би боль гээд түлхэхээр машины суудлын хар түгжээнд эрүүгээ цохисон байсан. Өмнө нь амьдарч байсан залуутай харилцсан, бас ажлын нэг залуутай ямар учиртайг мэдэхгүй харилцаатай байсан. Бүх асуудал өөрөөс нь шалтгаалдаг. Би бүх зүйлээ энэ хүнд зориулсан. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй. Шүүхээс гэрлэлт цуцалбал 2 хүүхдээ эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Н.Тийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, Н.Ц төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 6/, Г.М гийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8/, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9,10/, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11,12/, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ипотекийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13,14/, зээлийн дансны хуулгын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/17 дугаар шийтгэвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 18/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 37-41/, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны илтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /42,43/, Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 49,50/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.М миний бие 2012 онд нөхөр Ш.Нтой танилцаж, 2015 оны 06 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Н.Т төрсөн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Н.Ц нар төрсөн. Гэр бүл болоод хамт амьдрах 11 жилийн хугацаанд хүчирхийлэл янз бүрээр үзэж, тэвчиж ирсэн. Одоо дахин тэвчиж чадахгүй. Миний үр хүүхдүүд болон би энэ хүнээс айдаг. Тийм учраас цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар тохиролцож, гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.

 

3.Хариуцагч Ш.Н нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Бид хоёр анх 2012 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн. 2014 онд хүү Н.Т мэндэлсэн. Хамт амьдрах хугацаанд намайг дарамталсан, хүчирхийлсэн гэж хэлээд байна. Энэ бүхэн энэ хүний өмнөх хүнтэй харилцаатай байснаас болсон асуудал. Ажилдаа очоод намайг зодсон гэж хэлээд байна. Яг үнэндээ энэ хүн өөрөө намайг зоддог. Эрүү нь хөхөрсөн байсан, намайг хөшиглөөд байхаар нь би боль гээд түлхэхээр машины суудлын хар түгжээнд эрүүгээ цохисон байсан. Өмнө нь амьдарч байсан залуутай харилцсан, бас ажлын нэг залуутай ямар учиртайг мэдэхгүй харилцаатай байсан. Бүх асуудал өөрөөс нь шалтгаалдаг. Би бүх зүйлээ энэ хүнд зориулсан. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй. Шүүхээс гэрлэлт цуцалбал 2 хүүхдээ эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч Г.М , хариуцагч Ш.Н нар гэрлэлтээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Боржигон ургийн овогтой Нийн Т, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Боржигон ургийн овогтой Нийн Цэлмүүн нар төрж, одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, эмчийн доторхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /ХХ-ийн 4-6, 18/

 

5.Хариуцагч гэрлэлт цуцлах шаардлыг зөвшөөрөхгүй байх боловч нэхэмжлэгч Г.М ...Ш.Н намайг явж чадахгүй болтол өшилсөн, уурлахаараа эд хөрөнгөө эвддэг, утас авч шиддэг, хутга барьж өөрийгөө зүсэх зэргээр сүрдүүлдэг. Хардаж, сэтгэл санааны хүчирхийлэл, дарамттай байгаа учир цаашид ийм байдлыг тэвчиж хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулна гэх, хариуцагч Ш.Н ...Бидний хооронд хэрүүл маргаан болдог шалтгаан нь Г.М өмнө нь уулздаг байсан найз залуу болон архи, дарс уудаг байсантай холбоотой. Би зодож цохиж байгаагүй. Харин намайг цохиж зоддог байсан гэх тайлбар гаргасан.

 

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийтгэвэрт ...Зөрчилд холбогдогч Ш.Н нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Г.М г хэл амаар доромжилж, араас нь мөрдөж, өмнө нь байнга зодож дарамталдаг зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэг бүртгэлд авагдсан хохирогчийн мэдүүлэг, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, дуудлагын лавлагааны хуудас, эрх бүхий албан тушаалтны тогтоол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3-т зааснаар 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. гэж заасан.

 

8.Зохигчдын тайлбар, дээрх нотлох баримтаар хариуцагч Ш.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, цаашид гэрлэгчийн хооронд үүссэн маргаантай нөхцөл байдал нь гэрчлэгчдийн эрүүл мэнд, сэтгэл санаа, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

9.Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл тогтоогдсон учир нэхэмжлэгч Г.М , хариуцагч Ш.Н нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

  

10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно, 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасан.

 

11.Хариуцагч Ш.Н нь охин охин Н.Ц, хүү Н.Т нарыг эх Г.М гийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч маргаагүй.

 

12.Мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Үүнд: Эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  тоот, 53м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 34,000,000 төгрөгөөс хариуцагч Ш.Нид ногдох хувь 8,500,000 төгрөгийг 2024.10.10-ны дотор /Ш.Нийн нэр дээрх BSB ХХК-аас авсан тавилгын зээл, IPhone маркийн гар утасны зээлийн төлбөрт/ өгөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс Ш.Нийг хасуулж, Голомт банктай 2023.08.03-ны өдөр байгуулсан  тоот зээлийн гэрээний үүргийг буюу /гэрээний үлдэгдэл бүх төлбөр/-төлбөрийг нэхэмжлэгч Г.М хариуцан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

13.Эрхий улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  тоот, 53м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.М , Ш.Н нар бүртгэлтэй байх бөгөөд зохигчид 2023.08.03-ны өдөр Голомт банктай байгуулсан 6 тоот зээлийн, 6 тоот Ипотекийн гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байна.

 

14.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс Ш.Нийг хасуулж, Голомт банктай 2023.08.03-ны өдөр байгуулсан  тоот зээлийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Г.М хариуцан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь хууль, болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

15.Зохигч талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд буюу Голом банктай байгуулсан зээлийн болон Ипотекийн гэрээг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

16.Иймд эд хөрөнгийн талаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

17.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Б ургийн овогтой Ш Н, М ургийн овогтой Г С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Н.Т, охин Н.Ц нарыг эх Н.Мийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ноос хүү Н.Т, охин Н.Ц нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М , хариуцагч Ш.Н нар Эрхий улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  тоот, 53м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 34,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ш.Нид ногдох хувь 8,500,000 төгрөгийг 2024.10.10-ны дотор /Ш.Нийн нэр дээрх BSB ХХК-аас авсан тавилгын зээл, IPhone маркийн гар утасны зээлийн төлбөрт/ өгөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс Ш.Нийг хасуулж, Голомт банктай 2023.08.03-ны өдөр байгуулсан  тоот зээлийн гэрээний үүргийг буюу /гэрээний үлдэгдэл бүх төлбөр/ төлбөрийг нэхэмжлэгч Г.М хариуцан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ноос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Хуяг/-д даалгасугай.

  

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР