Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02836

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02836

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Ч.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц олбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,579,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:43 үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзварын зүүн талд Хасбанкны эзэмшлийн Toyota Alphard маркийн **-** ******* улсын дугаартай автомашины жолооч Дамдин овогтой ******* нь хувийн эзэмшлийн BMWx-3 маркийн **-** ******* улсын дугаартай Чүлтэмийн овогтой ******* жолоочийн автомашинтай мөргөлдсөн.

Жолооч Дамдин овогтой *******ын 100 хувь буруутай нь тогтоогдсон. Жолооч ******* 3,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 2,579,000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байгаа тул дээрх мөнгийг нэхэмжилж байна. Дээрх 2,579,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч ******* миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг дараах графикийн дагуу төлнө.

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 2,579,000 төгрөгийн 579,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэх 2,000,000 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах тухай хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэм хорын хохиролд 2,579,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,579,000 төгрөгийн 579,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, *******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох гэм хорын хохиролд 2,579,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,579,000 төгрөгийн 579,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 2,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, *******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,214 төгрөгөөс 28,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 28,107 төгрөгийг, хариуцагч *******аас 28,107 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ