| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03828/И |
| Дугаар | 181/ШШ2024/02837 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02837
2024 07 26 181/ШШ2024/02837
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: ГБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,952,928.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* *******ны зээлдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЗГ78662482 дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 24 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2.4 хувь, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэний 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийн карт авсан болно. Хариуцагч Б.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй *******ийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа, мөн зээл төлөх xугацаа дуусгавар болсон бөгөөд ******* өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгч Б.******* нь ЗГ/8662482 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,060,106.90 төгрөг, хүүгийн төлбөр 1,786,009.15 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,106,812.17 төгрөг, нийт 6,952,928.22 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Б.*******ээс 6,952,928.22 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.196.86 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Б нь ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,952,928.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,952,928.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,952,928.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,952,928.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,196.86 төгрөгөөс 63,098.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 63,098.43 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 63,098.43 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ