Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр /үнэмлэх №1383/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 201721000191 дугаартай, 178/2017/0108/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 3 сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Цагаан Эрэг багт байнга оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Олгоно овогт *******ын ******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр/

Өсвөр насны яллагдагч Б.Чингүүжав нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр *******-14 тоот хашааны гаднаас нууц далд аргаар, хууль бусаар 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим хохирогч М.-гын хятад ард улсад үйлдвэрлэсэн Хурд маркийн улаан өнгийн мотоцикл хулгайлж хохирогч М.-д 1 500 000 мянган төгрөгний хохирол учруулсан,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.г зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Чингүүжав нь шүүх хуралдаанд 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр *******-14 тоот хашааны гаднаас нууц далд аргаар, хууль бусаар хохирогч М.-гын хятад ард улсад үйлдвэрлэсэн Хурд маркийн улаан өнгийн мотоцикл хулгайлж хохирогч М.-д 1 500 000 мянган төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт иргэн Л.г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Чингүүжав нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр *******-14 тоот хашааны гаднаас нууц далд аргаар, хууль бусаар хохирогч М.-гын хятад ард улсад үйлдвэрлэсэн Хурд маркийн улаан өнгийн мотоцикль хулгайлж хохирогч М.-д 1 500 000 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч М.-гын “...,би 2017 оны 6 дугаар сарын 4-ний орой 22 цагийн үед нутгийн ах Даваахишиг ахынд очиж цай уучихаад гарч ирээд харих гэтэл миний мотоцикль алга байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Би уг мотоциклийг баруун бүсийн төв захаас 20******* оны 7 дугаар сард 1 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоциклд бичиг баримт байхгүй байсан. Хурд нэртэй *******0 мотортой улаан өнгийн мотоцикл байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна....” гэх мэдүүлэг: /хх-ийн 13-р хуудас/

- Өсвөр насны шүүгдэгч Б.Чингүүжавын яллагдагчаар мэдүүлсэн “...би 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн үед гэрээсээ гараад 22 цагийн үед 6 дугаар сургуулийн тоглоомын талбай буюу сагсны талбай дээр сагсан бөмбөг тоглож байгаад ганцаараа гэрлүүгээ харих гээд гэрийн ар талын гудмаар явж байтал шар өнгийн жижиг хаалгатай том цэнхэр өнгийн даамангын гадна БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Хурд маркийн мотоцикль байхаар нь тухайн мотоциклийн хажууд нь очоод тухайн мотоцикл дээр суугаад кондукторт нь түлхүүр хийгээд түлхэхэд хянах самбарын ногоон гэрэл нь асахаар нь тухайн мотоцикпыг түрээд гудамны өнцөгт хүрээд асаагаад нисэх буудлын чиглэлийн тал дээр гараад тухайн мотоцикпийг нилээн удаан унаж байгаад тухайн мотоциклийн мотор нь надад таалагдаад байхаар нь унаж байсан мотоциклоо тэр газраа орхичихоод гэр лүүгээ явган явж очоод түлхүүр багаж аваад буцаж очоод тухайн мотоцикпийн мотор, бусад эд ангийг нь тайлж аваад үлдсэн рам буюу үлдсэн эд ангийг нь тэр газар нь хаячихаад мотороо үлдээчихээд гэр лүүгээ харьсан. Буцаад 2017 оны 6 сарын 07-ны өдөр тухайн мотоцикпь байгаа газар буюу Адгийн хужирт гэх нэртэй газарт очоод урд талын жалган дотор ороод тухайн хулгайлсан мотециклын моторыг өөрийн мотоцикпьд сольж тавьчихаад бусад ангийг нь нуучихаад өөрийн мотоциклийн моторыг төмөр авдаг газар аваачиж өгчихөөд мөнгөөр нь бензин хийж авсан....” гэх мэдүүлэг: /хх-ийн 55-56-р хуудас/

- Б.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: /хх-ийн 8-10-р хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч Б.Чингүүжавын 2017 оны 6 сарын 04-ний өдөр нууц далд аргаар, бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгчийн дээрх үйлдэл 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдож байна.

20******* оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 20******* оны 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хорих ялтай/ оногдуулах ялаас хөнгөн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.  

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Чингүүжав нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт иргэн Л.г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Л.гийн “...*******тай танилцаад тэрнээсээ хойш нэг сарын хугацаанд найзууд болоод хааяа уулздаг болсон. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* цагийн орчим гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс тамхи аваад гараад иртэл ******* согтуу хажуудаа хоёр залуутай явж байсан тэгээд надтай уулзаад шууд надтай маргалдаж байгаад миний толгойруу цохисон тэгэхээр нь би холдоод явсан чинь миний араас ирээд цамцнаас татаад намайг газар унагаасан тэгээд миний дээрээс хөлөөрөө цохиод дэвссэн энэ хооронд надтай хамт явж байсан Нямдаваа гэх залуу *******ыг надаас холдуулаад чи зүгээр байгаа хүүхдийг яаж байгаа юм бэ гээд холдуулсан би нэг хэсэг зуур ухаан алдсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 хуудас/

- Насанд хүрээгүй гэрч Г.Зундуйдоржийн “..., Б.******* хоёр нэгнээ бариад авчихсан байсан. Тэр үед Б.******* нь гийн нүүр лүү гараараа нэгээс хоёр удаа цохиход газарт уначихсан тэр үед тэг хавьд байсан хүмүүс цагдаа дуудлаа шүү гэхээр нь бид нар тал талдаа зугатаачихсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 хуудас/

- Насанд хүрээгүй гэрч О.Төмөр-Очирийн “...******* нар хоорондоо маргалдаж байсан тухайн үед хэн нь хэнийгээ яаж цохисоныг би сайн мэдэхгүй хараагүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн *******-******* хуудас/

- Шинжээч эмчийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 371 дугаартай “..Л.гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн мөрөнд 7x3.5 см зулгаралт, зүүн суганы урд хэрэгт 3x1.5 см, 3x2 см цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Л.Сүхнарагийн биед учирсан доорх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”гэх дүгнэлт/ХХ-ийн 18 хуудас/ зэрэг болно.

3.  Өсвөр насны шүүгдэгч Б.Чингүүжав нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ч.ийн “...******* миний араас гарч ирээд намайг буцаад гэр лүү ор гэхээр нь чи намайг цохиод байгаа биз дээ гэж хэлэхэд ******* миний уруул руу гараараа нэг удаа цохиод нэг удаа алгадахаар нь би гэрлүүгээ алхаад явахад миний араас чулуудаад миний нурууг нэг удаа онохоор нь би цааш эргээд зугтаагаад гол гарах гэхэд миний араас гүйж ирээд өшиглөж унагаагаад миний нүүр лүү гараараа хоёроос гурван удаа цохихоор нь би дахиад намайг битгий цохиоч гэж гуйхад тэгвэл чи буцаад гол гараад гэрлүү ор гэхээр нь би буцаад гол гараад эгчийнхэн гэрт орж ирэхэд ******* чи наад хувцасаа тайлаад хатаа гэхээр нь би хувцасаа тайлахгүй нойтон хувцастай сууж байхад би чамд үг хэлээд байгаа биз дээ гэж хэлээд дахиад цохих гээд байхаар нь би хувцасаа тайлаад унтаж амарсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48 хуудас/,

- Шинжээч эмчийн 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 394 дугаартай “...Ч.ийн биед тархи доргилт, зүүн талын нүдний доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, дээд уруулын хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн талын мөрний ар хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан залгаралт гэмтэл тогтоогдлоо. Ч.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”гэх дүгнэлт /ХХ-ийн 55 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь 2017 оны 6 сарын 04-ний өдөр нууц далд аргаар, бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд улсын яллагч албадан ажил хийлгэх санал гаргасан тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлд заасан “Албадан ажил хийлгэх” ял нь 20******* оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд “Нийтэд тусгай ажил хийлгэх ял” болж өөрчлөгдсөн, нийт оногдуулах цагийн доод, дээд хэмжээ нь ихэссэн, өдөрт ажиллах цаг нь нэмэгдсэн, албадан ажил хийлгэх ялыг биелээгүй тохиолдолд баривчлах ялаар солидог байсан бол хорих ялаар солидог болсон зэрэг “Албадан ажил хийлгэх” ял нь хэрэгжих боломжгүй болсон байна. Иймд шүүгдэгч Б.*******т оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажлаар солих боломжгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул түүнд оногдуулсан албадан ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагч Ш.******* нар нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.-гаас дахин мэдүүлэг авсан “...Би мотоциклын хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт иргэн Л.г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлж байрагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, ... хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ... ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид ... эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хөнгөн гэмт хэрэг байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.*******аас хохирогч Л., Ч. нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь Л.гийн “Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Ч.ийн “Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******тай учир зүйгээ олсон” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Өсвөр насны шүүгдэгч Б.*******д  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 /нэг зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжүүлж, хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. 20******* оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан албадан ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******ын хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг Ш.*******т тус тус даалгасугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн 201721000191 дугаартай хэрэгт эрүүгийн 1736000000018 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг дурдсугай.  
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН