| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03466/И |
| Дугаар | 181/ШШ2024/02838 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02838
2024 07 26 181/ШШ2024/02838
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч:ТБФ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Л-д хол*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 758,636.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1101224 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 1101224-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ-г тус тус байгуулан 1,499,900 төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,026,396.55 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 334,557.62 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,345.83 төгрөгийг, нийт 1,382,300 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 795 хоног хугацаа хэтрүүлэн, үндсэн зээлийн үлдэгдэл 473,503.45 төгрөг, зээлийн хүү 225,943.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,190.32 төгрөг, нийт 744,636.85 төгрөг төлөхөөр байна.
******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч *******т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 1101224 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 1101224-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ-г цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 473,503.45 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 225,943.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 45,190.32 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 758,636.85 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******оос гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Л.Л нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 758,636.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 758,636.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 758,636.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******т хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 758,636.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, *******т хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,757.29 төгрөгөөс 11,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 11,379 төгрөгийг, хариуцагч *******оос 11,379 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ