Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02839

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02839

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: ГТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Ц-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* Титан ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус цэвэршүүлэгч, уурын ариутгал, агаар цэвэршүүлэгч, албан газар, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний олон төрлийн төхөөрөмжүүдийг худалдан борлуулдаг.

Иргэн Л.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Platinum Ultra6 ус цэвэршүүлэгч худалдан авахдаа эхний төлөлт 300,000 төгрөгийг, үлдсэн төлбөрийг 4 сарын туршид 300,000 төгрөгийг cap бүрийн 25-нд төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан.

Үүний дараа Л.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 21-нд 300,000 төгрөг хийснээс өөр төлөлт хийгээгүй юм.

Гэрээнд заасны дагуу /6.5-д/ үнийн дүнгийн 0,1%-иар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 1 жил 10 cap буюу 660 хоног өнгөрсөн байгаа юм. Алданги нь 792,000 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжилж байгаа нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрүүлэхгүй гэж үзээд алданги 600,000 төгрөг, үндсэн төлбөр 1,200,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Иймд хариуцагч Л.*******гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийн 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.******* нь үлдэх 1,600,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийн 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.******* нь үлдэх 1,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Л.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийн 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.******* нь үлдэх 1,600,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Л.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгөөс 21,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 21,875 төгрөгийг, хариуцагч Л.*******гээс 21,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ