| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/01797/И |
| Дугаар | 102/ШШ2024/02943 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/02943
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХХБ ХК нэхэмжлэлийн шаардлага 20.469.343 төгрөгийнхөө 834.058 төгрөгнөөс татгалзаж, 19.635.285 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Я.О 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, сар бүрийн 05-ны өдөр 1.963.529 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Я.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220500000 дугаартай Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дундгол гудамжны 00 дугаар байрны 00 тоот, 52.14 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.496 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 326.326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА