| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04575/И |
| Дугаар | 184/ШШ2024/02933 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/02933
| *******0*******4 ******* *******8 | 184/ШШ*******0*******4/0*******933 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* палас, ******* дугаар давхар хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /рд:6176*******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, овогт /рд:ВЭ87*******0177/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны ******* сарын 07-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны ******* сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *******0************** оны 03 сарын 07-ны өдөр ******* ******* ******* ББСБ ХХК, иргэн Н. нарын хооронд С-**************030704*******3 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр хариуцагч Н. нь гар утас худалдан авахад зориулж, 1,099,900 төгрөгийг, жилийн 33.6 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Н. нь зээлийг авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон мэдэгдэх хуудас хүргүүлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй бөгөөд *******0*******4 оны 04 сарын *******9-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,099,900 төгрөг, зээлийн хүү 793,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,*******00 төгрөг, нийт 1,965,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Тиймээс 1,965,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох 1,965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан 1,965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 1,965,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.т холбогдох, 1,965,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 1,965,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,930 төгрөгөөс *******3,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******3,465 төгрөг, хариуцагч Н.аас *******3,465 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ