Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03142

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03142

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ................-ийн нэхэмжилсэн 318 825 /гурван зуун арван найман мянга найман зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч ........... бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар .........-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 215 төгрөгөөс 5107.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5107.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 5107.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .........-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН