| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03637/И |
| Дугаар | 184/ШШ2024/03035 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03035
| 2024 30 | 1*******4/ШШ2024/03035 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тауэр, ******* давхар, *******12 тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:60*******565*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, /рд:УП960*******1094/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3*******6,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь Э.той 2021 оны 06 сарын 23-ны өдөр 616 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 0******* сарын -ны өдөр 235,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй z**************35**************4 тоот зээлийг Хас банк дахь 50024510 тоот дансанд зээлдэгч Э. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар z**************35**************4 тоот зээл 2023 оны 11 сарын 15-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 24,011 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 21,9*******9 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 59******* хоног, зээлийн гэрээний 30 хоног, хугацаа хэтэрсэн 131 хоног, 11 удаагийн сунгалтаар 43******* хоногийн хүү 460,401 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 294,690 төгрөгийг хасаж нийт хүү 165,*******11 төгрөг, нийт дүн 3*******6,*******00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Э.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3*******6,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэзаяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э. /рд:УП960*******1094/-оос 3*******6,*******00 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд иргэний хэргийг хааж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3*******6,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,951 төгрөгөөс 5,9*******5 төгрөгийг улсын орлогод үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 5,9*******5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ