| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04704/и |
| Дугаар | 184/ШШ2024/03059 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2024/03059
| 2*******4 05 31 | 184/ШШ2*******4/*******059 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* компанийн байр хаягт байрлах, ******* ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* наран ******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧЕ830*******066/-д холбогдох,
546,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******4 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2*******4 оны 05 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ш. нь манай кампанитай 2*******3 оны 10 сарын 26-ны өдөр TENTECH-4 үйлчилгээний № тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 464,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернэт, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээ хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 05 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд:2*******4 оны 04 сарын 01-ний байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2*******3 оны 11, 12-р сарын үйлчилгээний төлбөр 80,000 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 464,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2,500 төгрөг. Иймд хариуцагч Ш.гаас нийт 546,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ш. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 546,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2*******4 оны 07 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ш.д холбогдуулан 546,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нь нэхэмжлэлийн шаардлага 546,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.д холбогдох, 546,500 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 546,500 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,5 төгрөгөөс 7,622.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 7,622.5 төгрөг, хариуцагч Ш.гаас 7,622.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ