| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03860/И |
| Дугаар | 181/ШШ2024/02868 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02868
2024 07 30 181/ШШ2024/02868
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: ОК ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ө-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 288,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ББСБ ХХК нь Д.Ө-тай 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр CUST-2022-02577 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 125,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6.15 хувийн хүүтэй, z000099327 тоот зээл,
2. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 60,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5.9 хувийн хүүтэй, z000138401 тоот зээл,
3. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5.9 хувийн хүүтэй, z000155032 тоот зээлийг Голомт банк дахь ... тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар:
1. z000099327 тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусч үндсэн зээлээс 60,379 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 64,621 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 175 хоног /зээлийн гэрээний 60+хугацаа хэтэрсэн 115+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 27,020 төгрөг + шимтгэл 0 төгрөг, хүүнд төлсөн 7,944 төгрөгийг хасаж, нийт хүү 19,076 төгрөг, нийт дүн 83,697 төгрөг,
2. z000138401 тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 60,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 144 хоног /зээлийн гэрээний 60+хугацаа хэтэрсэн 114 + 0 удаагийн сунгалтаар -30 хоног/-ийн хүү 16,992 төгрөг + шимтгэл 600 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийг хүү 16,992 төгрөг, нийт дүн 77,592 төгрөг,
3. z000155032 тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 131 хоног /зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 101 + 0 удаагийн сунгалтаар -30 хоног/-ийн хүү 25,763 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 25,763 төгрөг, нийт дүн 126,763 төгрөг,
Нийт үндсэн зээл 224,621 төгрөг, нийт хүү 61,831 төгрөг, шимтгэл нийлбэр 1,600 төгрөг, нийт 288,052 төгрөгийг улсын тэмдэггийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.Ө нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 288,052 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 288,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 288,052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 288,052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,292 төгрөгөөс 4,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 4,646 төгрөгийг, хариуцагч *******аас 4,646 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ